Хувийн хэвшлийн эрэлт огцом унаснаас үүдэлтэй эдийн засгийн уналт, хямрал бий болох үед төсвийн тэлэх бодлогыг түр хэрэгжүүлэх нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэйг Ж.М.Кейнс анх гарган тавьжээ.
Үүнээс хойш эдийн засгийн хямралын жилүүдэд, ялангуяа хөгжингүй орнуудад, төсвийн тэлэх бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ инфляц өндөр түвшинд хүрч (бүр стагфляц бий болсон), валютын ханшийн сулрах (үүний хойно импорт, үйлчилгээний төлбөр зэрэг валютын гарах урсгал өндөр байх шалтгаанууд бий) дарамт өндөр үед төсвийн зардал, түүнийг дагаад төсвийн алдагдал өндөр байх, төв банкны балансын дотоод активыг тэлэх замаар санхүүжилт гаргах (үүнийг “мөнгө хэвлэх” гэж нэрлэх нь бий) зэрэг нь эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрт байдлыг улам гажуудуулж, тогтворгүй байдлыг улам хүндрүүлдэг.
Тухайлбал “хомсдолтой” цөөн барааг илүү өндөр үнээр худалдан авах “уралдаан”-д орж инфляцыг өдөөх, хэрэглээний болон орцын импортыг нэмэх замаар ханшийн суралтыг улам өдөөж, ханшийн сулралт нь гадаад валютаар төлөх өр, төлбөрийн дүнг улам нэмэгдүүлдэг.
Энэ нөхцөл байдал харилцан нэгнээ өдөөж, олон даамжирвал ханшийн, банкны, өрийн хямралд хөтлөх эрсдэлтэй. Эдгээр хямрал эдийн засгийн уналтыг улам гүнзгийрүүлж, эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагаварт хөтөлдөг.
Төрийн санхүүгийн сахилга батгүй байдал эдгээр хямрал, хүндрэл рүү “чирдэг” болохыг бид өөрсдийн (нэгэн жишээг https://mpra.ub.uni энэ линкээс танилцах боломжтой) болон олон улсын олон сургамж батлан харуулдаг.
Эдгээр сургамжийн заримаас өгүүлэх зорилгоор Дэлхийн банкны Ерөнхий эдийн засагч асан Уильям Ийстерлийгийн 2001 онд бичсэн The Elusive Quest for Growth номын 11 дүгээр бүлэг дэх “Төсвийн өндөр алдагдал: Гурван хямралын шалтгаан” дэд хэсгээс Та бүхэнтэй хуваалцаж байна.
Мексик улс 1950-1972 онуудад макро эдийн засгийн хувьд тогтвортой байсан. Энэ эрин үедээ "хөгжлийг тогтворжуулагч" гэсэн хоч авч байв.
Мексикийн песогийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд тогтмол, инфляц бага байв.
Нэг хүнд ногдох өсөлт жилд дунджаар 3.2 хувьтай байжээ. Гэхдээ Луис Эчеварриа 1970 онд ерөнхийлөгчөөр сонгогдох үед бүх зүйл тийм ч төгс сайн байсангүй.
Олон мексикчүүд эдийн засгийн өсөлт ядуусын амьдралд нөлөөлсөн эсэхэд эргэлзэж байв. Шинэ ерөнхийлөгч Эчеварриа үүний хариуд "Өсөлтийг дахин хуваарилах" шинэ хөтөлбөр хэрэгжүүлэв.
Эдийн засагчид Эчеварриагийн энэ арга хэмжээг чин сэтгэлээсээ дэмжиж, "өсөлтийг дахин хуваарилах" нь ядуу орнуудад ажиллаж байсан эдийн засагчдын хувьд нийтлэг уриа болжээ.
Харамсалтай нь эдийн засагчид бид өсөлтийг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар бага зэрэг ойлголттой байсан ч өсөлтийг (ирээдүйн өсөлтөд хохирол учруулахгүйгээр) ядууст хэрхэн хуваарилах талаар бараг юу ч мэдэхгүй байлаа (орлогын дахин хуваарилалт руу илүүтэй анхаарч эхэлсэн ч үүнд хэрхэн хүрэх талаар хангалттай мэдлэггүй хэвээр байв).
Бүр харамсалтай нь, Эчеварриагийн хөтөлбөр засгийн газар төсвийн алдагдлыг хянах чадваргүй болоход хүргэсэн. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт нь ядууст "өсөлтийн дахин хуваарилалт"-аас хүртэх богино хугацааны ашиг тусаасаа хамаагүй өндөр зардлыг урт хугацаандаа дагуулсан юм.
Эчеварриагийн 1970-1976 онд хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын буруу сонголтууд (төсөв дэх халамжийн зардал, үр ашиггүй зардлуудаа нэмсэн) нь 30 жилийн дараа ч Мексикт хохирол учруулсан хэвээр байв.
Нэг ерөнхийлөгчийн “нүглийг” дараагийн ерөнхийлөгчид, нийгмийн дөрөв дэх үе хүртлээ үздэг нэг жишээ юм. Төсвийн алдагдал түүний засаглалын эхний жилд ДНБ-ий 2.2 хувь байсан бол 1973-1974 онд 5 гаруй хувь, 1975 онд 8 хувь болтлоо өсөж, инфляц 20 гаруй хувьд хүрч хурдассан.
Эчеварриагийн 1970-1976 онд хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын буруу сонголтууд (төсөв дэх халамжийн зардал, үр ашиггүй зардлуудаа нэмсэн) нь 30 жилийн дараа ч Мексикт хохирол учруулсан хэвээр.
Төсвийн алдагдал, инфляцын өндөр түвшин валютын ханшийг тогтвортой барихад амаргүй болгосон. Песогоорх зардал (инфляц) өссөөр байсан ч экспортлогчдын орлого болох ам.долларын ханш өөрчлөгдөөгүй хэвээр байсан (ханшийг хүчээр барьж байсан) тул экспортлогчдын ашиг буурсан.
Улмаар экспорт буурсан. Мексикийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулахад импорт харьцангуй хямд байснаас, импортын өсөлт нэмэгдсэн. Ийнхүү гадаад худалдааны алдагдал өндөр (экспортоос давсан импорт) байсан тул (илүүдэл импортыг санхүүжүүлэхийн тулд) гадаад өр маш хурдан өссөн.
Энэ үед ашиг хонжоо хайгчид (спекуляторууд) удахгүй болох ханшийн томоохон уналтаас болгоомжилж, хөрөнгөө ам.доллараар хадгалж эхэлсэн. 1976 онд хүлээгдэж байсан хямрал болов.
Ингэснээр хөрөнгийн гадагшлах урсгал бий болж, гадаад валютын нөөц огцом буурсан тул Эчеварриа ханш 20 гаруй жил өөрчлөгдөөгүй песогийн ханшийг 82 хувиар сулруулж байгаагаа зарлав. Эдгээрийн уршгаар нэг хүнд ногдох өсөлт 1976-1977 онд 1 хувиас доош ортлоо буурчээ.
Кампече булангийн эргэн тойронд газрын тосны шинэ нөөц олдоогүй байсан бол Мексикийн хямрал удаан хугацаанд үргэлжлэх байв. 1978-1981 оны хооронд нефтийн баялаг оргилж, нэг хүнд ногдох өсөлт 6 хувьтай байсан тул эдийн засаг эрчимтэй сэргэсэн.
Харамсалтай нь Эчеварриагийн залгамжлагч Лопез Портильогийн засгийн газар газрын тосны баялгийг мөн л бүрэн зарцуулж дуусгасан. Албан ёсны сэдэл нь мөн л "өсөлтийн дахин хуваарилалт" байжээ.
Газрын тосны баялаг байнга үргэлжлэх мэт санаж төсвийн бүх төрлийн зардлаа нэмэгдүүлсэн. Лопес Портильо газрын тосны орлогоос илүү хурднаар төсвийн зардлаа нэмж, төсвийн алдагдлаа нэмэгдүүлсэн.
Нефтийн орлогыг барьцаа болгон урьдчилгаа авснаар Засгийн газрын гадаад өр 1979 онд 30 тэрбум ам.доллар байсан бол 1981 оны эцэс гэхэд 48.7 тэрбум ам.доллар болж огцом өссөн (тус гадаад өр 1970 онд ердөө 3.2 тэрбум доллар байжээ).
Шинэ өр яагаад үүсэж байсан нь нууц биш байв. Лопез Портильо төсвийн алдагдлыг
- 1980 онд ДНБ-ий 8 хувь,
- 1981 онд 11 хувь,
- 1982 онд 15 хувьтай тэнцэх хэмжээтэй болгосон.
Энэ өндөр алдагдлыг харсны дараа 1981-1982 он гэхэд спекуляторууд песогоо ам.доллар руу хөрвүүлж эхэлснээс песогийн ханш дахин хүчтэй унах нь тодорхой болжээ. Аж ахуйн нэгжүүд ам.доллараар дотоод, гадаадаас зээл авч байсан бол иргэд мөнгөө гадаадад байршуулснаар олон тэрбум ам.доллар эдийн засгаас гадагшаа урсан гарсан.
Зайлсхийх боломжгүй ханшийн уналт аж ахуйн нэгжүүдэд асар их хэмжээний алдагдал (ам.долларын өрийн песогоор илэрхийлэгдэх төлбөр нэмэгдсэн) учруулсан ч, ам.долларт хөрөнгөө хөрвүүлж амжсан хувь хүмүүст их хэмжээний хөрөнгийн ашиг авчирсан.
Энэ нөхцөл байдлыг "ядуу аж ахуйн нэгжүүд, баян хүмүүс" бий боллоо гэж Лопес Портильо гомдолтойгоор мэдэгдэж байжээ.
"Нохой мэт үнэнч"-ээр мөнгөн тэмдэгтээ хамгаалахаа тангарагласны дараа Лопез Портильо 1982 оны 8-р сарын 9-нд мөнгөн тэмдэгтийн ханшийг хөвөгч болгожээ.
Харамсалтай нь ханш тэр даруйдаа 30 хувиар суларсан байна. Песогийн ханш унаснаас хойш хэд хоногийн дараа Сангийн сайд Хесус Силва Херцог Мексик өр төлбөрөө төлж чадахгүй, дефолт зарлаж байгаагаа мэдэгдэв.
Энэ бол Мексикийн төдийгүй бусад ядуу орнуудын хувьд “уналтын цэг” байсан юм. Тухайлбал, Мексикийн 1982-1994 оны хоорондох "алдагдсан 10 жил"-ийн хугацаанд нэг хүнд ногдох өсөлт жилд дунджаар -1 хувь болж буурсан.
Засгийн газар 1988 оноос инфляцыг хяналтдаа авч, валютын ханшийг дахин тогтвортой хадгалсан. Мөн 1990-ээд оноос өсөлтийг бий болгоход чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийг хийж эхэлсэн.
Энэ хүрээнд албан ёсны төсвийн алдагдлыг сайтар хянаж байсан ч банкны сул зохицуулалт хүндрэлийг дагуулж байгаа (холбогдох алдагдлыг засгийн газар нөхөх ёстой)-г хэн ч анзаараагүй.
Төсвийн алдагдал, эдийн засгийн өсөлтийн хооронд хүчтэй сөрөг хамаарал бий.
1994 оны арван хоёрдугаар сард песогийн ханш уналтад орсноор сүүлийн 20 жилийн хугацаанд гурав дахь удаа олон улсын хөрөнгө оруулагчид Мексикт алдагдалд орсон. Ийнхүү Мексикийн ард түмэн сүүлийн 20 жилд гурван удаа төсвийн буруу менежментийн улмаас хямралд нэрвэгдэв. 1995 онд нэг хүнд ногдох өсөлт -8 хувь болж огцом буурчээ.
Мексик төсвийн буруу менежментийн улмаас эдийн засгийн өсөлтөө “хөнөөсөн” цорын ганц жишээ биш. Өндөр өртэй олон улс төрийн секторын өндөр зардал, хэт их өр, зээлээс болж асуудал, хямралд орсон.
Төсвийн алдагдал, эдийн засгийн өсөлтийн хооронд хүчтэй сөрөг хамаарал бий. Төсвийн алдагдал нь 20 хувиас давсан орнуудын нэг хүнд ногдох өсөлт нь жилд дунджаар -2 хувь байсан бол төсвийн ашигтай улс орнуудын хувьд 3 хувийн өсөлттэй байв.
Төсвийн өндөр алдагдал ирээдүйн татварын өсөлтийг бий болгодог (төсвийн алдагдлыг бууруулж, улсын өрийг барагдуулах зорилгоор) тул өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Төсвийн өндөр алдагдал инфляцын магадлалыг нэмэгдүүлж, энэ нь эргээд үндэсний мөнгөө эзэмшихэд ногдуулж буй татвар болдог.
Эдгээр нь макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэж, аль төсөл нь сайн, аль компани нь зээл авч үр ашигтай ажиглаж чадахыг тодорхойлоход хэцүү болгодог. Эдгээр шалтгааны улмаас төсвийн өндөр алдагдал эдийн засгийн өсөлтийг устгаж, төлбөрийн тэнцлийн, ханшийн болон банкны гуравласан хямралд хөтөлдөг байна.