Америкийн кино академийн 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотноо болж байна.
Шагнал гардуулах ёслолын үеэр Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн тухай "Навальный" баримтат кино Оскарын шагнал хүртлээ. Тус кино бүрэн хэмжээний баримтат киноны төрөлд шилдгээр шалгарчээ.
Алексей Навальный одоогоор ОХУ-д хоригдож байгаа юм.
Киноны найруулагч Даниел Роер Оскарын шагнал гардан авахдаа “Би энэ шагналыг Алексей Навальный болон дэлхийн бүх улс төрийн хоригдлуудад зориулж байна" гэсэн бол Навальныйн эхнэр Юлия Навальная тайзнаа үг хэлэхдээ нөхөртөө хандан хүчтэй байхыг хүсэж "Нөхөр минь зөвхөн үнэнийг хэлснийхээ төлөө л шоронд орсон. Ардчиллыг хамгаалж байгаад л шоронд орсон. Алексей, би чамайг эрх чөлөөтэй болж, эх орон маань эрх чөлөөтэй болох өдрийг мөрөөдөж байна. Хүлээж байгаарай, хайрт минь" гэжээ.
Шилдэг баримтат кино төрөлд нэр дэвшсэн кинонууд:
- “All That Breathes”
- “All the Beauty and the Bloodshed”
- “Fire of Love”
- “A House Made of Splinters”
- “Navalny”