Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Нийгмийн халамжийн сангаас олгодог 188 мянган төгрөгт 2020 оны тавдугаар сараас эхлэн цар тахлын хуулиар 100 мянган төгрөгийн дэмжлэгийг нэмж олгодог болсон. Гэвч өнгөрсөн онд Төсвийн тухай хууль батлахдаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон байна.
Инфляц өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ цаг үед 188 мянга битгий хэл нэмэгдэлтэй 288 мянган төгрөгөөр ч амьдрах боломжгүй. Тиймээс бага ч атугай амьдралд нь нэмэр болж байсан 100 мянган төгрөгийг хассан нь цагаа олоогүй шийдвэр боллоо гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаатай хүүхдээ асардаг эцэг эхчүүд үзэж байгаа юм.
ЯДАРСАН ХҮҮХДЭЭ ЭЦЭГ ЭХ НЬ "ЧАМАЙГ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ НЬ" ГЭЭД ХАЯСНААС ЯЛГААГҮЙ БАЙНА
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл иргэн Энхээ /бүтэн нэрээ нууцлахыг хүсэв/ төрөөс олгодог тэтгэмжийн мөнгөөрөө амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой нь болж, хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа хүмүүсийн өмнөөс үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэнээ ярианыхаа эхэнд дурдлаа.
Тэрээр "Би ажил хөдөлмөр эрхэлж, цалин авдаг учраас төрөөс олгож байгаа тэтгэмжийн мөнгө багасгавал амьдралд маань хүчтэй нөлөөлөхгүй. Гэхдээ амин хувиа хичээгээд суувал ярих шаардлага байхгүй. Үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, зөвхөн 288 мянган төгрөгөөр амь зогоодог хүмүүсийн өмнөөс дуугарахгүй бол болохгүй нь" гэсэн юм.
Иргэн Энхээ "Би хэд хоног ажиглалаа. Фэйсбүүкт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгэмд буруу зөв, алдаатай ойлгомжгүй ч гэсэн тэд амьдралаа бичээд л байна. Гэвч тэднийг сонсож байгаа хүн алга. Үнэхээр амьдралын боломжтой хүмүүс нь тэр мөнгөө аваад идэж уугаад дуусгадаг юм байж. Гэтэл үлдсэн хүмүүс нь энэ мөнгөөр амьдралаа болгож байна.
Энгийн хүн 500 мянган төгрөгийн цалинтай ажлыг голоод хийхээ больчихсон. Гэтэл 288 мянган төгрөгөөр амьдар гэж байгаа нь доромжлол. Мэдээж төр засагтаа баярлалгүй яах вэ. Олон сар цахилгаан, байрны мөнгө төллөө. Хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ мөнгийг нэмлээ. Гэхдээ одоо хасах болоход яагаад зөвхөн энэ хүмүүсийн мөнгийг хасаж байна вэ?" гэлээ.
Тэрээр өөрийгөө хөл муутай ч юм түшээд явж болдог гэв. "Хөгжлийн бэрхшээл олон төрөл байна. Хөл, гар муу, оюун ухааны сааталтай гэх мэт. Сард өгч байсан 288 мянган төгрөгөөр нэг хүн гэр бүлээ тэжээж байна. Хүн юм чинь хоол унд иднэ, хувцас хунар өмсөнө. Гэтэл энэ мөнгийг зөвхөн өөртөө зарцуулах л боломжтой болж байна. Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй 10 хүний тав нь амьдралын бололцоотой, ар гэр нь тусалдаг байлаа гэж бодоход, тав нь огт тусламж авдаггүй зөвхөн улсаас авч байгаа мөнгөндөө л найдна гэсэн үг.
Энэ шийдвэрт маш сэтгэл дундуур байна. Зөвхөн миний хувийн эрх ашиг биш. Надаас хэцүү амьдралтай, хоол хүнс, түлээ түлшээ яая гэж байгаа хүн олон байна.
Эцэг эх нь ганц ядарсан хүүхдээ "Чамайг тэжээж чадахаа болилоо, чи гудамжинд гар" гэж хөөснөөс ялгаагүй байна шүү дээ. Амьдралын хамгийн боломжгүй, хамгийн хэцүү байгаа хүмүүс рүүгээ дайрч, 100-хан мянган төгрөгийг нь хасаж болох уу? Мөнгөтэй хүнд 100 мянган төгрөгийг хаслаа гээд дарамт болдоггүй. Зөвхөн тэр мөнгийг л харж амьдардаг хүмүүст 100 байтугай 10 мянган төгрөг ч маш их мөнгө байдаг.
Тийм бага мөнгө өгч байж хүний амьдралыг шийдэж, хоолыг нь хасмааргүй байна. Тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ хүмүүс ч гэсэн үр хүүхэдтэй шүү дээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэхээрээ л зам, талбай ярьдаг. Кино театрт орлоо гэхэд бидэнд зам хэрэгтэй юу? Үгүй байхгүй юу. Ах аа, эгч ээ туслаарай гэхэд монголчууд туслаад өгдөг. Харин тэр киног үзэхийн тулд бас л мөнгө хэрэгтэй.
Сайд хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангана гэж ярьсан ч огт ажил хийх боломжгүй хүмүүс бий. Байнга татаж унадаг хүн, хоёр хөл нь эсвэл гар нь байхгүй хүн яаж ажил хийх вэ? Би өөрөө энэ амьдралаар олон жил амьдарч байна. Ажилд оръё гээд очихоор зарим газар ажилд авдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа халчихдаг.
Нийгмийн хандлагаа өөрчилмөөр байна. Эрүүл хүмүүсийн харж байгаа өнцөг нь тэр мөнгийг зөвхөн бид эм тариандаа зарцуулдаг, энэ мөнгийг хасчихаар эм тарианд нь хүрэхээ больчихно гэсэн өнцгөөр харж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр 12-р сарын 3-ны өдөр тохиодог. Анзаараад байхад үзэсгэлэн худалдаа зарлаад, оёж хатгасан хэдэн хүмүүсийн зургийг авч тавихаас өөр зүйлгүй.
Бидний төлөө маш их хурал зөвлөгөөн хийж байгаа ч хөрсөн дээр буухгүй байна. Бидэнд зам талбай тийм ч чухал биш. Харааны бэрхшээлтэй хүмүүст чухал байх.
Биднийг зүгээр л халамж хараад суудаг гэж харж байна. Аль болох ажил хийх эрмэлзэлтэй байдаг. Миний хувьд өдөр болгон ажилдаа 10-аад км явж очдог. Гэхдээ үнэхээр боломжгүй хүмүүс ч бий. Наад захын үнэртэй ус 200 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл тийм бага мөнгө өгч байж хүний амьдралыг шийдэж, хоолыг нь хасмааргүй байна. Тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ хүмүүс ч гэсэн үр хүүхэдтэй шүү дээ" гэлээ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ТАСРАЛТГҮЙ ГУРВАН ЖИЛ АЖИЛЛАХ ХҮНДРЭЛТЭЙ
Нийгмийн даатгалын сангаас олгодог 350 мянган төгрөгийг гурван жил тасралтгүй хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдэд олгодог байна. Харин иргэн Энхээ энэ заалтад ч учир дутагдалтай тал байгааг хэлсэн юм.
Тэрээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүн тасралтгүй гурван жил нийгмийн даатгал төлсөн тохиолдолд 188 мянган төгрөг нь 350 мянган төгрөг олгоно. Бодит байдалд гурван жил тасралтгүй ажиллах хүндрэлтэй. Энэ хуулийг эргэн харах хэрэгтэй.
Хүн гэнэт бие нь өвдөөд чөлөө авч, ямар нэг асуудлаар ажлаасаа гарч болно. Дундаа тасарсан ч хамаагүй гурван жил НДШ төлсөн хүнд олгоно гэвэл ондоо шүү дээ.
Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг эхчүүд бас хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Өвчтэй хүүхэд байтугай энгийн хүүхдийг ч харж өгөх хүн олддоггүй шүү дээ. Хэвтрийн хүн асардаг хүн бол байнга хажууд нь байж, хоол ундыг нь дөхүүлж ариун цэврийг нь сахиулж байх хэрэгтэй.
Бид жагсъя гэсэн ч тэр хүмүүсийг тэргэнцэртэй нь түрээд талбайд очих арга алга.
Би ОХУ-д хэд хонож, Англид найман сар, Хятадад хэдэн жил амьдарсан. Нийгмийн бүрэлдэхүүн нь хөгжлийн бэрхшээлтэй хүндээ чиглээд, тухайн хүнийг хөгжүүлж, эмчилж, сайхан амьдарч байна гэсэн мэдрэмж төрүүлэхийн тулд маш их анхаардаг. Ар гэрийнхэн нь тэжээх боломжгүй гэвэл тухайн хүнд байр гаргаж өгч, сургуулийн төлбөрийг нь төлж байна. Англид гэхэд энэ хүмүүстээ сар бүр группын мөнгө гэж /монгол төгрөгөөр/ 8 сая төгрөгийн цалин өгдөг. Хангалттай сайхан амьдарч байна. Английг Монголтой харьцуулах боломжгүй ч авах зүйлийг нь авч, амьдрах нөхцөлөөр нь хангах ёстой гэж бодож байна" гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ онд Нийгмийн халамжийн сангийн төсвийг танилцууллаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
КОВИДЫН ХУУЛИАР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА ХЭРНЭЭ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙНХЭЭ МӨНГИЙГ ХАСЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргалтай ярилцлаа.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр төрлийн тэтгэмж авдаг. Нэг хэсэг нь Нийгмийн даатгалын сангаас, нөгөө нь Нийгмийн халамжийн сангаас санхүүждэг. Гурав буюу түүнээс дээш жил нийгмийн даатгал төлж байсан хүн хөгжлийн бэрхшээлтэй бол 350 мянган төгрөгийн тэтгэмж одоогоор авч байна.
Нийгмийн халамжийн сангаас өмнө нь нийгмийн даатгал төлж байгаагүй хүмүүс халамжийн сангаас тэтгэмж авдаг. Тэр хүмүүст 188 мянган төгрөгийн тэтгэмж улс өгч байна. Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авч байгаа 62 мянга гаруй иргэн бий.
Иргэд болон бидний зүгээс 188 мянга дээр 100 мянгаар нэмэгдсэн дүн нь цаашдаа үргэлжлэх байх гэсэн бодол яагаад ч юм байсан. Инфляц ямар түвшинд өссөн байгаа билээ. 188 мянган төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүн, байнгын асаргаатай хүүхдээ асарч, тэжээх боломжгүй учраас бид энэ шийдвэрээ эргэн харж нэмээч гэсэн. Ковидын хуульд заасан зарим заалтаа долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлсэн хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгсөн мөнгөө хасаж байгааг эсэргүүцэж байна" гэлээ.
-Та бүхэн ХНХ-ын сайд А.Ариунзаяатай уулзсан. Сайд ямар хариулт өгсөн бэ?
-Би сайдын өмнөөс ярьж болох эсэхийг мэдэхгүй байна. Засгийн газраас А.Ариунзаяа сайдын багцад байгаа мөнгийг хэмнэх боломж байгаа эсэхийг судлаарай гэсэн юм билээ. А.Ариунзаяа сайд Хүнсний талоны дэмжлэгээс хэдэн төгрөг илүү гарсан учраас тэр мөнгийг тэтгэмждээ оруулж болно гэж үзсэн. Гэхдээ хүрэлцэхгүй байгаа гэсэн. 100 мянган төгрөг нэмж олгоход сардаа 24 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах шаардлагатай. Засгийн газраас энэ мөнгийг шийдэх боломжгүй учраас төсвийн тодотголд оруулж, УИХ-аар оруулж байж нэмэх боломжтой болно. Тиймээс УИХ-ыг хуралдуулах хэмжээний асуудал үүссэн.
-Сайдын ярианаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх тал дээр түлхүү ажиллана гэж ойлгосон. Гэвч хөрсөн дээр буугаад хөдөлмөр эрхэлж байгаа нь цөөхөн шүү дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хувьд өнөөдрийг хүртэл байнгын дутуу төсөвтэй явж ирсэн. Энэ онд 9 тэрбум төгрөгийн төсөв тавьсан учраас энэ дүнг цаашдаа үр дүнтэй байлгаж, төсөвт буцаан татахгүйгээр 100 хувь хэрэглэх ажлуудыг зохион байгуулж, урт болон богино хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон байнгын асаргаатай хүүхдийн хөгжлийг дэмжих талаар бид ярилцсан. Энэ чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулахаар зөвшилцсөн. Нэгэнт гарсан бодлогыг үр дүнтэй болгохын тулд бид ажлын хэсэгт нь ороод ажиллана. Гэхдээ бидний тавьсан шаардлага бол халамжийн мөнгөн дүнг бууруулахгүй байх. 100 мянган төгрөгийг үргэлжлүүлж олгуулах хүртэл нь ТББ-ууд явах болно гэдгээ илэрхийлсэн.
Халамжийн мөнгийг 100 мянгаар нэмээд 288 мянга болгосон ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгт хүрсэн ч хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүл амьдрахад маш хүнд. Тэгэхийн оронд ажлын байртай болоод, арай өндөр цалин аваад нийгэмшинэ гэдэг хамгийн зөв бодлого. Үүнд хамрагдах нөхцөл бага байна.
Ялангуяа хүнд хэлбэрийн, өөрийгөө илэрхийлэх боломжгүй байгаа иргэдийн төлөө ажилладаг, хүүхдийн төлөө ажилладаг миний хувьд ажил хөдөлмөр хийнэ гэдэг маш хүнд. 18-аас дээш насны иргэн ажил хийж байгаа тохиолдолд өөрийгөө илэрхийлэх чадвартай, хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй, саажилттай хүн ажилд авъя гэхээр багаас нь дмжээгүй учраас хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй байгаа юм.
Энэ хүүхдүүдийг насанд хүрэхээр нь ажил хөдөлмөр хийх боломжоор хангахын тулд багаас нь хөдөлгөөн засал, сэргээн засах үйлчилгээгээр хөгжүүлээд, 18 нас хүрэхээр нь ажлын байран дээр очно гэдэг төлөвлөгөөний дагуу багаас нь явмаар байна. Багад нь эмчилгээнүүдийг орхигдуулж яваад 18 нас хүрэхэд нь ажил хий гээд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын байрыг төр 10 сая төгрөгөөр үнэлсэн байна. Юунд ч бэлтгэгдээгүй хүн хөдөлмөр эрхлэх боломж байхгүй.
Жишээ нь манай хүүхэд хөгжүүлэх төв дөрвөн жил үйл ажиллагаагаа явуулж байж одоо л төр дэмжье, санхүүжилт өгөх талаар ярилцъя гэж байна.
Ер нь зөв. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалж байгаа хүнийг ажлын байртай болгох, бие дааж амьдруулах, хувийн туслах үйлчилгээ гэх мэт зөв бодлогууд гарч байна. Тэрийг яаж хөрсөнд нь буулгах, аймаг, суманд амьдарч байгаа иргэнд төрийн бодлогыг яаж хүргэх үү гэдэг нь бидний хийх ёстой ажил юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүний хувьд мэдэж байгаа болов уу. Янз бүрийн бэрхшээлтэй хүүхдүүд бий. Жишээ хэлэхгүй юу. Сард дунджаар хэчнээн төгрөгөөр эм авдаг, ямар зардал гардаг вэ?
-Олон жил шийдэгдэхгүй байгаа асуудлуудын нэг бол эм юм. Ялангуяа хүнд хэлбэрийн байнгын уналт таталт өгдөг эпилепси гэсэн оноштой, булчингийн чангаралтай, саажилттай хүүхдүүд гурваас зургаан төрлийн эм уудаг.
Энэ хүүхдүүдийн эм ЭМД-ын сангаас санхүүжээд, зарим нь 30-70 хувийн хөнгөлөлттэй байдаг. Гэхдээ Монгол Улсын зах зээлд худалдаалагддаг зарим эм, жишээ нь карбамазепин гэдэг эм Монгол, Солонгост зарагддаг ч хоёулаа шал өөр. Монголд зарагдаж байгааг нь хүүхдүүд уухаар таталт нь зогсдоггүй гэх мэт ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэггүй, Солонгост зарагдаж байгааг нь авахаар үр дүн үзүүлдэг.
Монголд манай хүүхдүүдэд тохирсон эм бэлдмэлүүд нь байхгүй өнөөдрийг хүрч байна. Бид олон удаа, маш урт хугацаанд ярьж байна. А.Ариунзаяа сайд эмнүүдийн жагсаалтыг өгөөч, бид цааш нь дамжуулъя гэж хэлсэн. Монголд зарагддаггүй, 5-6 төрлийн эм ихэвчлэн эмийг бид бараг хууль бусаар гаднаас оруулж ирдэг. Тэр эмнүүдийг өгөхөд хамгийн багадаа 500-600 мянга, 1 сая гаруй төгрөг болж байна.
Тодорхой судалгаа бидэнд хэрэгтэй байна гэдгийг сайдад хэлсэн. Бүх хүүхэд эм хэрэглэдэггүй. Сая гаруйн төгрөгийн эмийг хэдэн хүүхэд хэрэглэж, 500 мянгын үнэтэйг нь хэд нь хэрэглэж, аль нь Монголд байдаггүйг судлах хэрэгтэй байна. ТББ-ын хэмжээнд бид өөрсдөдөө ойр байдаг хүмүүсээ л мэднэ. Бидэнтэй ойр байдаггүй хүмүүсийн судалгааг төр гаргах ёстой болов уу.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй гээд тэтгэмж өгч байгаа болохоос халамжлаагүй юм. Гадаадад халамжилж байна. Бүх үйлчилгээнүүд нь хүндээ хүрч байна. Халамж хэрэгтэй хүнийг халамжилдаг, халамжаасаа хөдөлмөр лүү шилжүүлж чаддаг нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Төр зөвхөн бид биш өндөр настай иргэд, олон хүүхэдтэй гэр бүл гэх мэт нийгмийн олон бүлэгт хүрэх ёстой байдаг. Гэтэл бид зөвхөн хөгжлийн бэрхшээл гээд яриад байж болохгүй, зөвхөн би хэцүү байна гээд дайраад байж болохгүй. Халамжаас хөдөлмөр рүү шилжсэн бодлого хэрэгтэй юм байна. Харин хүнд хэлбэрийн хүмүүст мэдээж халамжийн үйлчилгээ хэрэгтэй" гэлээ.