Энэ жилийн ЭЕШ-ын дүнгээс үзэхэд хүүхдүүдийн оноо буурч, математик, байгалийн ухааны шалгалтын үр дүн боловсролын салбарын босгыг илтгэх шиг доошилжээ. Нийт хүүхдийн оноо буурч, сурлагын амжилт хойшилсон ч нэг хэсэг нь олимпиад, тэмцээнд оройлно. Олон улсын тавцанд ч нэрээ цуурайтуулна. Илт харагдах боловсролын энэ ялгаа ирээдүйд нийгмийн давхарга хоорондын зайг холдуулах нь тодорхой. Ингээд “ШИМТ Боловсрол” компанийн үүсгэн байгуулагч, бизнес, эдийн засгийн зөвлөх А.Батпүрэвтэй боловсролын салбар болон үндэсний өвийг шингээсэн бүтээлч контентуудтай холбоотой түүний санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцлаа.
-Өнөөгийн боловсролын салбарын хамгийн тулгамдсан асуудал таныхаар юу вэ?
-Боловсролын салбар төдийгүй Монголын нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал нь тэгш бус байдал гүнзгийрч буй явдал гэж би боддог. Баян, ядуу хүмүүс байдаг гэх мэт үр дүнгийн тэгш бус байдлын тухай биш харин хүртэх боломжийн тэгш бус байдлын тухай энд онцолж байгаа юм. Боломжийн тэгш бус байдал гүнзгийрснээр нийгэм маань хэзээ ч нийлшгүй хоёр хэсэгт хуваагдаж, дундаж давхарга гэх эмзэг хэсэг хүртэл доошоогоо үүсэж байна.
Энэ бол хаана, хэнийд төрснөөрөө хүүхдийн ирээдүй шууд зурагдаж аль сургуульд сураад, ямар ажилд ороод, ямар цалинтай яажшуухан амьдрах вэ гэдэг нь өөрөөс нь хамааралгүй шийдэгддэг болж байна гэсэн үг. Үүнийг эдийн засагт “тэгш бус байдлын хавх” гэж нэрлэдэг.
Боловсролын тэгш бус байдал нь өөрөө боломжийн тэгш бус байдлын нэг шалтгаан болчихлоо.
Ийм хавхнаас гарч хувь заяаныхаа эзэн байх боломжийг сайн боловсрол л олгоно. Харамсалтай нь өнөөдөр манай улсад чанартай сайн боловсрол эзэмших боломж нь хэтэрхий тэгш бус болсон. Зайсангийн олон улсын сургууль, алсын нэг сумын сургууль хоёрт сураад төгсөж буй хүүхдүүдийн дэлхийн боловсрол олох зам мөр тухайн хүүхдийнхээ өгөгдөл, хичээл зүтгэлээс бараг хамааралгүйгээр салж одохыг бид харж байна. Өөрөөр хэлбэл боловсролын тэгш бус байдал нь өөрөө боломжийн тэгш бус байдлын нэг шалтгаан болчихлоо.
НИЙГМИЙН БҮХ АСУУДАЛД ЭДИЙН ЗАСГИЙН ШИЙДЭЛ БИЙ
-Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд таны санал болгох шийдэл юу вэ?
-Нийгмийн аливаа бүх асуудалд эдийн засгийн гаргалгаа, шийдэл байдаг гэдэгт би итгэдэг. Тэр тусмаа заавал төрөөс ямар нэг юм хийхийг хүлээлгүйгээр урагшлах нь илүү ирээдүйтэй. Бизнесийн нөөц, арга ухаан, шийдлийг ашиглах замаар нийгмийн ямар нэг асуудлыг шийдэлцэж давхар ашиг орлого олдог “Нийгмийн өгөөжтэй бизнес” загварууд сүүлийн үед олон улсад өргөжиж байна.
Миний хувьд Монголын томоохон бизнесийн байгууллагуудад ажиллаж ирсэн туршлагадаа үндэслээд гурван чиглэлээр нийгмийн өгөөжтэй бизнес төслүүд хэрэгжүүлэх зорилготой. Үүнд нэгдүгээрт ШИМТ боловсролыг хөгжүүлэх, хоёрт эдийн засаг-санхүүгийн боловсрол ба чадамжийг сайжруулах, гуравт нь үндэсний түүх, соёлын өвийг ашиглаад бүтээлч контентууд хөгжүүлэх юм. Аль алин дээр нь тусдаа баг бүрдээд эхний үр дүнгүүд гараад явж байна.
-Манай уншигчдад ШИМТ боловсрол хэмээх ойлголтын талаар тайлбарлавал?
-STEAM гэдэг нь science, technology, engineering, art, mathematics гэсэн үгний товчлол юм. Үүнийг Монгол хэлэнд ШИМТ+ буюу шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи (+ сэтгэлгээ ба гоо зүй) хэмээн буулгаж нэршүүлэх санааг 2018 онд би анх гаргасан юм.
Боловсрол тухайн нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаж өөрчлөгддөг. Өнөөдөр дэлхий дахин аж үйлдвэрийн 4-р хувьсгал, дижитал шилжилтийг дагаад Боловсрол 4.0 гэгддэг дараагийн үеийн боловсролын тухай ярьж хөгжүүлж байна. Энэ 21-р зуунд амьдрах хүүхэд, залуучууд яаж бэлтгэгдэх ёстой вэ гэдэг асуултын хариулт нь ШИМТ боловсрол юм.
ШИМТ боловсролын шийдэл гэдэгт хичээлийн иж бүрэн агуулга, төлөвлөгөө, багш, суралцагч нарт зориулсан гарын авлага, ашиглагдах багаж хэрэглэгдэхүүнийг ойлгож байгаа юм.
Энэ бол математик, байгалийн ухаан, хүрээлэн буй орчин, технологийн хичээлүүдийн хүрээнд авах ойлголтыг нэгтгэн интеграцилж хичээл бүр дээр туршилт, хэмжилт хийх, сайжруулан хөгжүүлэх, түүнийгээ багаар хэлэлцэх гэх мэт үйлдэн суралцахуйн арга барилаар багш, сурагчид хамтран мэдлэг бүтээх, тодорхой чадваруудаа хөгжүүлэх арга зүйн хандлага. Товчхондоо Боловсрол 4.0-ийг хэрэгжүүлэх орчин үеийн агуулга, арга зүй, технологийн шийдэл нь ШИМТ боловсрол гэж болох юм.
-ШИМТ боловсролын цогц шийдлийг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, туршилтаасаа хуваалцаач. Хэр сайн үр дүн үзүүлсэн бол?
-Анх 2019 онд бидний хэдэн найзууд “ШИМТ” сургалтын төвийг үүсгэн байгуулж энэ чиглэлийн сургалт явуулж эхэлсэн, улмаар зөвхөн нэг сургалтын төвөөр шийдэгдэх асуудал биш юм байна гэдгийг ойлгосон тул боловсролын цогц шийдэл хөгжүүлж сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагуудад нийлүүлэх бизнес загварыг сонгосон. Яг л Кембриджийн хөтөлбөртэй сургууль гэдэг шиг Монголдоо хөгжүүлсэн ШИМТ шийдэл нэвтрүүлнэ гэсэн үг. ШИМТ боловсролын шийдэл гэдэгт хичээлийн иж бүрэн агуулга, төлөвлөгөө, багш, суралцагч нарт зориулсан гарын авлага, ашиглагдах багаж хэрэглэгдэхүүнийг ойлгож байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд дөрвөн сургуульд хөтөлбөрөө туршиж үзэхэд маш сайн үр дүн гарсан. Багш, суралцагч, эцэг эхчүүд ч өөрчлөлтийг мэдэрч, ахиц гарсан сэтгэгдлээ хуваалцсан. Зарим хүүхдийн эцэг эхчүүд “Хүүхэд маань сонирхдоггүй байсан математик, физикийн хичээлдээ дуртай болсон. Цаашид энэ чиглэлээр хөгжүүлмээр байна” гэж хандсан тухай багш нар нь хэлж байсан. Хоёр жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг маань дэмжиж “Сократус студио” гарааны бизнесийг дэмжих акселератор, “Гүнд инвестмент” компани хөрөнгө оруулснаар үйл ажиллагаа маань өргөжиж энэ жилээс сургууль, цэцэрлэгүүдэд боловсролын цогц шийдлээ санал болгож эхэлж байна.
-Энэ хөтөлбөрийн онцлог давуу талаас жишээ татвал?
-Өнөөдөр манайд мэдлэг олгохын тулд цээжлүүлдэг арга барилаасаа бүрэн салаагүй байгаа. Багшийн ярьснаар мэдлэгийн цар хүрээ, сонирхол хязгаарлагддаг байж болохгүй. Харин ШИМТ хөтөлбөр нь хүүхдийн чадамжийг хөгжүүлэхэд чиглэж төлөвлөгдсөнөөрөө давуу талтай. Чадамж гэдэг нь мэдлэг, чадвар хандлага, үнэт чанарын цогц юм. Энэ нь хэдэн жилийн өмнө ЮНЕСКО-с 21-р зууны боловсрол 4 зорилгод чиглэх хэрэгтэй гэсэнтэй яг таардаг. Эдгээр нь мэдэхэд суралцахуй, үйлдэхэд суралцахуй, хамтран амьдрахад суралцахуй, үйлдэхэд суралцахуй, оршихуйд суралцахуй юм.
Нөгөөтээгүүр арга хэлбэрийн хувьд ч шинжлэх ухаан, технологийн хичээлүүдийг самбар дээр зурж тайлбарлах нь хоцрогдсон. ШИМТ боловсролын агуулгын дагуу бол хүүхдүүд хичээл бүрдээ бяцхан төсөлд оролцох юм. Өөрийн гараар туршиж бас бодит амьдралд тулгардаг асуудлыг шийдвэрлэх замаар олж авсан мэдлэг нь илүү үр дүнтэй, уялдаа холбоотой болдог. Цаашлаад VR, AR зэрэг технологийн шийдлийг ашиглан хичээл заадаг болж байна. Бид дараа дараагийн хөтөлбөрүүдээ ийм байдлаар хөгжүүлнэ.
-Танай хөтөлбөр одоо хэрэгжиж буй боловсролын цөм хөтөлбөрүүдтэй зөрчилдөх тал бий юу?
-Зөрчилдөх зүйл байхгүй. Харин ч зорилтыг нь бататгаж дэмжихийн зэрэгцээ дутууг нь нөхөж, баяжуулна.
КОНТЕНТ БОЛ ХААН. ХАРИН БИДЭНД ХААН КОНТЕНТЫН СЭДВҮҮД БАЙНА
-Үндэсний түүх, соёлын өвийг ашиглаад бүтээлч контентуудыг бий болгохыг зорьж буй тухай та яриандаа дурдсан. Үүнтэй холбоотой ямар ажил хийж байгаа вэ?
-Миний анзаарснаар боловсрол универсал шинжтэй болж мэдээллийн агуулга дэлхийн хаана ч ижилхэн хүрч глобалчлал гүнзгийрэхтэй зэрэгцээд улс үндэстнүүд өөр өөрийн ондоошил, ялгамж чанартаа ач холбогдол өгөх нь улам бүр чухал болж байна.
Ийм үед үндэснийхээ түүх, соёлын өвийг хүүхэд, залуучуудад орчин үеийн форматаар таниулах контентууд бүтээвэл бас л нөгөө “нийгмийн өгөөжтэй бизнес”-ийн нэг байж болох юм гэж бодоод ном, комик, кино бүтээх ажлууд руу оролцож байгаа. Эхний ээлжид Монголын нууц товчоог зурагт ном болгосон “Хүүхдэд зориулсан Монголын нууц товчоо” цуврал ном гаргасан. Мөн Монголчуудын уламжлалт “нар, сар, гал” шүтээний утга учрыг орчин үеийн адал явдалтай хослуулсан уран сайхны кино хийх багт ажиллаж байна.
Хүүхдийг уншихад эвтэйхэн байлгах үүднээс өгүүлбэрийн үгийн тоо, бичвэрийн харьцаа зэргийг сайтар анзаарч бүтээсэн. Ойлгохгүй байх магадлалтай үгийн тайлбар болон мэдлэгээ бататган ажиллах дасгалыг мөн багтаасан.
Ер нь орчин үед creative industry буюу бүтээлч үйлдвэрлэлийн салбар маш чухал болсон учраас “Контент бол шинэ хаан” гэдэг хэллэг гарсан. Харин бидэнд хаан контент хийх оригнал түүх, сэдвүүд их байгаа гэж боддог.
- Хүүхдэд зориулсан Монголын Нууц Товчоо номын онцлог юу вэ?
-Монгол хүүхэд Монголынхоо түүхийг мэддэг, Монголын нууц товчоог заавал уншсан байх ёстой гэж ярьдаг. Гэсэн хэдий ч Монголын нууц товчоог хүүхэд байтугай насанд хүрсэн хүн уншихад ч ойлгохгүй үг хэллэг, гүнзгий агуулга бий шүү дээ. Тэгэхээр бид нууц товчоог орчин үеийн хүүхдүүдийн сонирхолд тааруулан уншиж, ойлгоход хялбар байхаар өөрчлөн цуврал зурагт ном болгосон юм. Нэгдүгээр дэвтрийг англи, монгол хэлээр гаргасан. Мөн хоёрдугаар дэвтэр нь уншигч хүүхдүүдийн гарт очсон. Номын дэлгүүрүүдээр болон цахимаар худалдаалж байгаа. Бичлэгийн хэв маяг болоод номын дүрүүдийн зураг хүүхдийн сонирхол татахуйц өгөөжтэй болсон талаар уншигчдаас сэтгэгдэл ирдэг.
Хүүхдийг уншихад эвтэйхэн байлгах үүднээс өгүүлбэрийн үгийн тоо, бичвэрийн харьцаа зэргийг сайтар анзаарч бүтээсэн. Ойлгохгүй байх магадлалтай үгийн тайлбар болон мэдлэгээ бататган ажиллах дасгалыг мөн багтаасан. Номын дүр, агуулгыг цааш хөгжүүлж олон цувралыг уншигчдад хүргэснийхээ дараа анимэйшн болгон зохиомжлох санаа бас бий. Энэ чиглэлээр сонирхож буй байгууллага, хүмүүстэй хамтран ажиллахад нээлттэй.
-Эцэг, эхчүүд бүгд л хүүхдээ сайн боловсролтой болоосой гэж хүсэж чадах бүхнээ зориулдаг. Гэхдээ үр дүн нь хангалттай сайн гардаг эсэх нь эргэлзээтэй.
-Эдийн засгийн өнцгөөр нь харвал аливаа өсөлт хөгжлийг бий болгох дөрвөн суурь нөөц байдаг. Үүнд -Газар буюу байгалийн нөөц баялаг, -Капитал буюу мөнгө, байшин барилга, тоног төхөөрөмж -Хөдөлмөр, эцэст нь магадгүй хамгийн чухал нь Мэдлэг, инновац ордог.
Бид боловсролыг хөгжүүлнэ гээд газар, барилга, байшинтай зууралдсаар байгаа нь харамсалтай.
Бид боловсролыг хөгжүүлнэ гээд газар, барилга, байшинтай зууралдсаар байгаа нь харамсалтай. Сүүлийн үед хөдөлмөр буюу хүний тухай ярьж эхэлж байна. Багш нараа сайжруулах хэрэгтэй юм байна гээд Багшийн дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгох зэргээр олон аргаар үзэж байна. Гэхдээ ийм арга хэмжээ аваад асуудлыг үндсээр нь шийдэхгүй. Монголын хамгийн онц сурдаг хүүхдүүдийг авчраад багшийн сургуульд сургасан ч тэдний заах хичээлийн агуулга, арга зүй нь хэвээрээ байвал өөрчлөлт гарахгүй.
Микро түвшинд буюу амьдрал дээр ч эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд аль сургууль хамгийн сайн бэ гэж ярилцдаг. Өнөөдөр дийлэнх сургуулиуд нь тохилог орчин, тав тухтай хичээлийн байраар л өрсөлддөг. Эсвэл туршлагатай багш нартай гэдгээ онцлох тал болгодог. Шуудхан хэлэхэд 20 сая төгрөгийн төлбөртэй сургууль, хотын захын сургууль хоёрын хооронд байшин барилгаас өөр ялгаа үнэндээ бага. Гэтэл мэдлэг, агуулга, аргазүй хамгийн чухал. Сайн агуулга, хөтөлбөртэй сургууль л сайн гэж ялгарах учиртай. Тиймээс дотоодын агуулгаар боловсролын хөтөлбөрөө бүтээх нь чухал. Эхэнд ярьсанчлан ийм чанартай боловсрол хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй байх нь нэн чухал.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.