Монголын Үндэсний музей болон Зэв дижитал музей, "Unitel" групптэй хамтран Үндэсний музейн "Монголын эзэнт гүрний танхим"-ыг дижитал хэлбэрээр дэлгэлээ.
Үйлчлүүлэгчид гар утасны "Зэв" аппликейшны тусламжтай үзмэрүүдийн зургийг таниулснаар тухайн үзмэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий видео үзэх боломжтой.
Эсвэл утасны оронд танхимд байрлах таблетыг ашиглаж болох бол VR төхөөрөмжийн тусламжтай Хархорин хотын туурь, баримтыг үзэж болохоор болжээ.
Тус танхимд нийт 247 ширхэг үзмэр байдаг бөгөөд ихэнх үзмэр нь дижитал хэлбэрт шилжсэн байна.
Энэ талаар Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Содномжамц "Олон улсын жишгийн дагуу AR, VR технологи ашиглан музейн үзмэрүүдийг дижитал хэлбэрээр үзүүлж байна.
Цаашид бусад танхим, үзмэрүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх зорилготой. Зэв дижитал музейгээс энэ ажлыг хоёр жилийн өмнөөс бэлдсэн бөгөөд танхимын үзмэрүүдийг дэглэхэд таван сарын хугацаа шаардсан" гэв.
Монголын Үндэсний музейд хүүхэд үнэгүй, насанд хүрсэн хүн 10000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой ба гэр бүлээрээ ирвэл хөнгөлөлттэй аж.