Их Британийн III Чарльз хаан лхагва гарагт Германд төрийн айлчлал хийлээ. Энэ нь хаан ширээнд сууснаас хойших түүний анхны гадаад айлчлал юм байна. Гурван өдөр үргэлжлэх тус үйл ажиллагаанд тэрээр хатан Камиллагийн хамт яваа юм.
Хааны онгоцыг Германы сөнөөгч онгоц дагалдсан бөгөөд Берлинд очиход нь хүндэтгэлийн цуваа хүлээн авчээ. Чарльз хааныг Берлин хотноо Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер хүлээн авч уулзсан байна.
Бранденбургийн хаалганы өмнө хаан, хатан хоёрыг найрал хөгжимтэй хүндэтгэл үзүүлэн угтав.
Ерөнхийлөгч Штайнмайер "Их Британийн хаан албан ёсны айлчлал хийх анхны улсаар Германыг сонгосон нь Герман-Британийн харилцаанд чухал ач холбогдолтой юм" гэжээ. Чарльз хаан эхлээд Францад айлчлах ёстой байсан ч Парист эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор цуцалсан байна.
Ерөнхийлөгч Штайнмайер эхнэр Элке Бүденбендерийн хамт хааны гэр бүлийнхэнтэй уулзаж, дараа нь төрийн цайллагад оролцжээ.
Орой нь төрийн хүлээн авалтад оролцсон бөгөөд зочдын дунд Германы канцлер асан Ангела Меркель байсан аж.
Ерөнхийлөгч, хаан хоёр ээлжлэн хундага өргөж, III Чарльз хоёр орны харилцаа, тэр дундаа Украиныг дэмжих хамтын ажиллагааны талаар онцлон тэмдэглэжээ.
"Бид мөр зэрэгцэн зогсож, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээ хамгаалж, хөгжүүлж байна. Үүний тод жишээ Украиныг дэмжиж, тус улсын эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг хамгаалж байгаа явдал юм" гэж Их Британийн хаан хэлэв.
Тэрээр цааш нь "Герман улс ер бусын зочломтгой хандсанд онцгойлон талархал илэрхийлье. Та бүхэн Украины нэг сая гаруй дүрвэгчийг хүлээн авсан. Энэ нь Германы ард түмний өгөөмөр сэтгэлийг тод харуулж байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС