БНХАУ-ын ухаалаг утас үйлдвэрлэгч Xiaomi анхны цахилгаан машинаа танилцуулав. Тус үйлдвэрийн захирал Лэй Жун SU7 загварын машин нь 215 900 юань буюу 29 900 ам.долларын үнэтэй гэв.
Авто машиныг танилцуулсны дараа 27 минутад 50 мянган ширхэг захиалгыг интернэтээр иржээ. Энэ машины илүү сайжруулсан хувилбарыг Max гэж нэрлэсэн. SU7 Max 299 900 юань буюу 41 500 ам.долларын үнэтэй.
Xiaomi цахилгаан автомашины борлуулалт удааширч, үйлдвэрлэгчид үнээр өрсөлдөж буй үед шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. Tеслагийн Загвар 3-ын Хятадад борлуулж буй үнэ 245 900 юаниас эхэлдэг. SU7 үүнээс 20 хувиар хямд байна. Мөн энэ машиныг нэг цэнэглээд 700 км зам туулах бол Тэслагийн 3 загвар 567 км туулдаг байна.
Хятадын шинэ цахилгааны машины зургийг өнгөрсөн онд олон нийтэд үзүүлсэн. Энэ машин Porsche-гийн Taycan, Panamera загваруудтай төстэй.
Шинэ машины үйлдлийн системийг “Xiaomi telefon” бүтээжээ. Тэд зөөврийн компьютер гэх мэт электрон хэрэгслийн үйлдлийн системийг боловсруулсан туршлагатай. Мөн шинэ машины систем Xiaomi-гийн бусад хэрэгслүүдтэй шууд нэгдэх тул хэрэглэгчдэд төвөг удахгүй гэж үзэж байна. Тэд машинаа Бээжинд үйлдвэрлэнэ.

Судалгааны байгууллага болох Counterpoint-ийн үзэж байгаагаар Xiaomi дэлхийн гар утасны зах зээлийн 12 хувийг эзэлдэг. Цахилгаан машин үйлдвэрлэгч бүр амжилтад хүрдэггүйн жишээ нь Apple. Тэд олон тэрбум ам.доллар зарцуулсан ч цахилгаан машин үйлдвэрлэх төслөө арваад жилийн дараа зогсоосон. Энэ төслийн 2000 ажилтныг хиймэл оюун ухааны хэлтэс рүү шилжүүлжээ.
Харин Xiaomi ирэх арван жилд цахилгаан машин үйлдвэрлэлд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Тус улсын нийлүүлэлтийн сүлжээ хөгжсөн, зах зээл тогтвортой зэрэг нь үйлдвэрлэгчдэд сайн суурь болох давуу талтай юм байна.
Эх сурвалж: BBC