Манай улсад хамгийн их зонхилон тохиолдож буй хорт хавдрын хоёрдугаарт ходоодны хорт хавдар ордог. Дэлхийн улс орнуудыг жагсаахад энэ өвчний тархалтаар Монгол олон жилийн турш хамгийн эхэнд бичигдсээр ирсэн. Иймд ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, энэ өвчний нас баралтыг бууруулах зайлшгүй шаардлагатай.
Өмнөх жилүүдэд Манай улсад оношилсон ходоодны хорт хавдрын 95 хувийг хожуу шатанд илрүүлж байна. Учир нь өвчтөнд ямар нэг зовуур илэрдэггүй байна. Хожуу шатанд шилжсэн үед хэдий оношилсон ч эмчлэхэд төвөгтэй байдаг байна.
Хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдлын тоог бууруулахад чухал зүйл нь хеликобактерийн халдварыг хүн амын дунд бууруулахаас гадна амьдралын хэм маяг өөрчлөх гэх мэт хэдэн ажлыг системтэй хийх шаардлагатай байдаг. Энэ улс орнуудад чамгүй урт хугацаа шаардагддаг.
Манай улсад хамгийн их зонхилон тохиолдож буй хорт хавдрын хоёрдугаарт ходоодны хорт хавдар ордог.
Жишээ нь Япон улс гэхэд ходоодны хорт хавдрыг бууруулахад чиглэсэн томоохон ажил эхлүүлснээс 30-40 жилийн дараагаар хорт хавдар аажим буурсан. Харин БНСУ-д хувьд одоог болтол хорт хавдрыг тохиолдлыг тоо өндөр хэвээр байна. Олон жилийн турш ходоодны хорт хавдрын өвчлөл бусад улсуудынхаас хамгийн их байжээ.
Гэвч эдгээр дурангийн оношилгоог сайжруулах ажлыг зэрэг олон жилийн турш тасралтгүй хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд Япон болон БНСУ-д нас баралт огцом буурчээ. БНСУ хорт хавдрын тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог ч нас баралтын түвшнээр эхний 100 улсад багтдаггүй болжээ. Өвчтөнүүд нь эрт үедээ оношлуулдаг болсон тул өвчлөл бүртгэгдсэн ч өвчтөн эмчилгээгээ үр дүнтэй хийлгэж, нас баралт буурчээ.
Манай улсад хорт хавдрын өвчлөл болон нас баралтын аль аль нь өндөр байгааг дурдсан. Бүс нутгаар нь харвал баруун аймгийн иргэдэд зүүн бүстэй харьцуулахад илүү тохиолддог байна. Ходоодны хорт хавдраар өвчилсөн нийт иргэдийн 75-80 хувь нь хеликобактерийн халдварын шалтгаантай байдаг. Хеликобактерийн халдварыг тав хүртэл насны хүүхэд насанд хүрэгчдээс халдварлах нь түгээмэл байдаг.
Насанд хүрсэн хүн нэг нэгнээсээ халдвар авах нь бага байдаг аж. Дийлэнх тохиолдолд халдваргүйжүүлээгүй дурангаар насанд хүрсэн хүн өөр насанд хүрсэн хүнд хеликобактери дамжуулдаг. Эмнэлгүүд дурангийн багажаа бүрэн халдваргүйжүүлэлгүй дараагийн хүнд хэрэглэвэл энэ эрсдэл үүсдэг байна. Энэ нь халдвар тардаг гол зам юм. Иймд сүүлийн жилүүдэд манай улсын төрийн, хувийн эмнэлгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтэд ихээхэн анхаарч, хөрөнгө оруулсан. Тоног төхөөрөмжүүдээ шинэчилжээ.
БНСУ хорт хавдрын тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог ч нас баралтын түвшнээр эхний 100 улсад багтдаггүй. Өвчтөнүүд эрт үедээ оношлуулдаг болсон,өвчлөл бүртгэгдсэн ч өвчтөн эмчилгээгээ үр дүнтэй хийлгэж, нас баралт буурчээ.
Насны бүлгийн хувьд зарим улсад 50-иас дээш насныхан илүү өртдөг бол зарим улсад 40-ээс дээш настай иргэд илүү өвчилжээ. Манай улсад 35-аас дээш настай иргэдийг ходоодны хорт хавдар тусах эрсдэлтэйд тооцон эрт илрүүлгийн хөтөлбөрт хамрагдан байна. Иргэн бүр өөрсдийн эрүүл мэнддээ анхааран зовуур үүсээгүй ч ходоодоо дурандуулж байхыг зөвлөдөг гэж Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч Л.Баясгалан ярив.
Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэг, Ази Номхон далайн дурангийн нийгэмлэг Сонгдо эмнэлгийн Дурангийн тасагтай хамтран хоёр өдрийн турш ходоодны эрт үеийн хавдрыг дурангаар оношлох болон эмчлэх сургалтыг зохион байгуулав. Энэ үеэр багажийн халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв, чанартай хийх талаар ч заажээ.
Дурангийн хэт авиан шинжилгээг Монголд нэвтрүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулсан, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч Л.Баясгалантай ярилцав.
-Бид энэ сургалтыг явуулахдаа хоёр чиглэлд анхаарсан. Нэгдүгээрт, хоол боловсруулах замын эрт үеийн оношилгоо. Энэ яагаад чухал гэхээр манай улсад ходоодны хорт хавдраар нас барсан тохиолдол маш их, элэгний хорт хавдрын дараа, хоёрдугаарт ордог. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг олон жилийн турш явуулбал үр дүнтэй. Хеликобактерийг бүрэн устгах, иргэдийг амьдралын зөв хэвшилтэй болгох, давсны хэрэглээг бууруулахад 40-50 жил зарцуулдаг. Иймд эмч нар бид эхний ээлжид нас баралтыг бууруулахад голлон анхаарч байна.
Одоогоор бид хорт хавдар тусахыг нь болиулж чадахгүй байна. Гэхдээ энэ 40 жилийн ажил юм гээд хараад сууж болохгүй тул нэгэнт хорт хавдартай болсон иргэдийн амийг аврах, эмчлэх ёстой. Өвчтөний эрхтнийг хадгалаад, амьд үлдээх хамгийн боломжит арга нь эрт үед оношлох. Мэс заслаар ходоодыг нь тайралгүй, дурангаар хавдрыг авч болно. Энэ нь өвчин шаналгаа багатай, эмнэлэгт цөөн хоног хэвтдэг, хагалгааны үр дүн 95-аас дээш хувьтай.
Манай эмнэлэг энэ хагалгааг 17 жилийн өмнө нэвтрүүлсэн. Улаанбаатар Сонгдо эмнэлэг дурангийн аргаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх аргыг нэвтрүүлсний сацуу багажийн ариутгал, халдваргүйжүүлэлтээр тэргүүлдэг. Энэ төрлийн автомат угаах машинаа байнга шинэчилдэг.