“Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол цэргийн нэгдсэн холбоо, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагуудын ахмадуудыг үнэ төлбөргүйгээр хараа зүйн оношилгоонд хамруулжээ. Шаардлагатай тохиолдолд харааны шилийг БНСУ-д захиалгаар хийлгэж гардуулна.
Тус хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд 2022 онд 3000 гаруй ахмадад үйлчилгээ үзүүлж, харааны, нарны хамгаалалтын шил олгожээ.
Энэ жил “Тунгалаг мэлмий” хүмүүнлэгийн ажиллагаа хүрээгээ тэлж, Улаанбаатар, Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулагдсан. Хараа зүйн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээний хүрээнд 200 гаруй ахмадын захиалсан харааны шилийг БНСУ-д захиалгаар хийлгэжээ.
Монголд авчрах тээврийн зардлыг нь Монгол цэргийн нэгдсэн холбооноос хариуцан Солонгосын талаас хүлээн авч, олон улсын ахмадын баяраар ахмадууддаа гардуулахад бэлэн болжээ.