“GoGo-ийн асуултууд”-ын энэ удаагийн дугаарт дуучин О.Энх- Эрдэнэ оролцлоо. Бид түүнийг “Учиртай дөрөв” амьд хөгжмийн тоглолтдоо бэлдэж байх үеэр очсон юм.
О.Энх-Эрдэнэ 18 насандаа эргээд очсон бол өөрийн хийж буй ажлаа илүү хурдан хийх байсан. Өдийг хүртэл бүтээсэн амьдралдаа хэзээ ч харамсаж байгаагүйгээ хуваалцлаа.
Тэрбээр “Амьдралаас сурсан хамгийн том хичээл?” гэх асуултад “Аливаа зүйлд тууштай бай. Мөрөөдлийнхөө төлөө хэзээ ч битгий зогс” хэмээв. Даруухан зан, баргил хоолойтой тэрээр багаасаа хөл бөмбөг сонирхдог мөн уран зохиолын хичээлдээ сонирхолтой байсан тул гар бичмэл бичих дуртай болжээ.
Өөрийгөө амьтантай зүйрлэвэл морь байх байсан гэж хэлэх тэрээр "New Nomad Records"-д харьяалагдаад удаагүй. Мөн бичлэгийн үеэр нэгэн сайхан дууг дуулсан юм.
Дуучин О.Энх-Эрдэнэ сонсогчдодоо хандаж “Өдийг хүртэл намайг дэмжиж, дууг маань сонсож ирсэнд маш их баярлалаа. Удахгүй олон сайхан уран бүтээлээ туурвиж та бүхэндээ бэлэг барих болно” гэж дамжуулсныг хүргэе.
Ингээд түүнийг “GoGo-ийн асуултууд”-ад хэрхэн хариулсныг хүлээн авч үзэцгээе.
БИЧЛЭГ: