Вагнерын цэргийн хувийн компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожинд зэвсэгт бослого зохион байгуулахыг уриалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүний эсрэг хариу арга хэмжээ авахаа Пригожин мэдэгдэж, удалгүй Ростов хотын цэргийн байгууламжуудыг мэдэлдээ авч, Москва руу чиглэхээ мэдэгдэж байсан ч цэргүүдээ хээрийн хуаран руу буцаах шийдвэр гаргасан юм. Баасан, бямба гарагт дэлхий нийтийн анхаарлыг татсан ОХУ дахь үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ҮЙЛ ЯВДАЛ ХЭЗЭЭ, ХЭРХЭН ЭХЛЭВ?
Орон нутгийн цагаар баасан гарагийн шөнө ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас Вагнер хувийн цэргийн компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожинд зэвсэгт бослого зохион байгуулахыг уриалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар түүнд 20 хүртэлх жилийн хорих ял оноох мэдэгдэл гаргажээ.
Үүний хариуд Пригожин “Оросын армийн эсрэг үйл ажиллагаа явуулах уриалга нь бослого биш, харин шударга ёсны төлөөх тэмцэл” гэжээ. Тэрбээр Оросын цэргийн удирдлагуудыг “Украин дахь Вагнерын хээрийн хуаран руу пуужингаар довтлох тушаал өгсний улмаас асар олон тооны байлдагч амь үрэгдсэн” хэмээн буруутгаж байв. Харин Кремлээс энэ нь ор үндэслэлгүй зүйл хэмээгээд, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан юм.
Улмаар Пригожин өөрийг нь дагаж, Оросын цэргийн удирдлагыг дарах 25 мянган цэрэг байгааг мэдэгдсэн. Мөн түүний шийдвэрийг дэмжиж буй хүн бүрийг нээлттэй оролцохыг уриалав. Харин Оросын удирдах албан тушаалтнууд тус цэргүүдийг Пригожины шийдвэрийг дагахгүй байхыг уриалж, түүний энэ үйлдлийг “Улсаасаа урван тэрсэлсэн үйлдэл” хэмээн тодорхойлсон байна. Тухайлбал, Оросын цэргийн коммандлагч Сергей Суровикин "Ерөнхийлөгч Путины үгийг дагаж, хуаран руугаа буц" хэмээн мэдэгджээ.
Тун удалгүй Вагнерын цэргүүд Украины хилийг давж, Оросын баруун өмнө хэсэгт орших Ростов хотыг чиглэн очсон. Түүнийг Ростовын бүс нутаг руу нэвтэрхэд Ростовын цэргүүд эсэргүүцэл үзүүлсэн. Энэ талаар тэрбээр "Бидний замд хөндөлссөн хэнийг ч бид өршөөхгүй. Бид зөвхөн урагш давшилна" хэмээн хэлсэн юм. Путин үйл явдлын талаарх бүх мэдээллийг авч, зохих арга хэмжээ авахаар ажиллаж буйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ. Оросын захиргаанаас бүс нутгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалав.
ЕВГЕНИЙ ПРИГОЖИН ГЭЖ ХЭН БЭ?
Цэргийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгагдаж буй Евгений Пригожин 2022 онд Орос Украиныг эзлэн авах дайралтад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тэрбээр Вагнер гэх хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулсан. Түүний цэргүүд дайны гол бүс нутагт, тэр дундаа Бахмут хотод Оросын довтолгоог удирдаж байв.
Пригожин 1979 онд 18 настайдаа гэмт хэрэгт холбогдож, хулгайн хэргээр хоёр жил хагас хоригдож байв. Үүнээс хоёр жилийн дараа дээрэм, хулгайн хэргээр 13 жилийн хорих ял авч, есөн жилийг торны цаана өнгөрөөсөн. Шоронгоос суллагдмагцаа Санкт-Петербургт хот-догны сүлжээ дэлгүүр байгуулж, 1990-ээд оны үеэр үнэтэй ресторанууд нээж эхэлсэн байна. Эндээс тэрбээр Путинтэй холбогдож эхэлсэн. Путин ерөнхийлөгч болмогцоо түүний “New Island” ресторанд гадаадын зочдыг хүлээн авч, төрсөн өдрөө хүртэл тэмдэглэжээ. Удалгүй Пригожины ресторан Кремльд хоол нийлүүлэх эрхтэй болж, үүнээс хойш түүнийг “Путины тогооч” хэмээн нэрлэх болсон.
ВАГНЕР ЯМАР ЗОРИЛГОТОЙ БАЙГУУЛЛАГА ВЭ?
2014 онд Орос Крымыг түрэмгийлсний дараа Пригожин жирийн нэг бизнесмен биш гэдгээ харуулсан. Түүнтэй холбоотой гэх нууцлагдмал хувийн цэргийн компани Донбассын зүүн бүс нутагт Украины хүчнийхэнтэй тулалдаж буйг тухайн үед анх мэдээлж байв. Пригожин шоронгийн хоригдлуудаас Украины эсрэг тэмцэх, түүний төлөө зүтгэх зорилготой ямар ч хүнд гэмт хэрэгтнийг Вагнерт элсүүлэн авчээ. Түүний компани Украинаас гадна Африк болон бусад орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг дэмжихээс эхлээд Мали дахь Францын нөлөөлөлтэй тэмцэх хүртэл Кремлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг байнга гүйцэтгэж байв. Энэ хугацаандаа тэд харгис, хэрцгий байдлаараа олонд танигдсан.
Өнгөрсөн жилүүдэд Пригожин өөрийгөө Вагнертай холбоогүй гэдгээ мэдэгддэг байсан. Түүнчлэн түүнийг тус байгууллагатай холбосон хүмүүсийг шүүхийн байгууллагад хүртэл өгч байв. Харин 2022 онд Пригожин Вагнер компанитай холбоотой болохоо анх удаа хүлээн зөвшөөрч, тус компаниа 2014 онд байгуулсан гэдгээ олон нийтэд зарласан. АНУ, Англи, Европын холбооноос Вагнерт хориг тавьсан ч Орос дотор ямар ч саадгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байжээ.
Тус бүлгэм нь Украинд болж буй дайны гол хүчийг бүрдүүлдэг. Энэ сарын эхээр Английн Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээлэлд Вагнер компанийг 50 мянган цэрэгтэй гэж дурджээ. Харин Пригожин Вагнер хувийн цэргийн компани 25 мянган цэрэгтэй гэж баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан.
"ПУТИНЫ ТОГООЧ" ГЭХ ПРИГОЖИН ЯАГААД УДИРДЛАГЫНХАА ЭСРЭГ БОСОВ?
Тэрбээр баасан гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Украин дахь Вагнерын хуаран руу пуужингаар довтлох тушаал өгсөн хэмээн буруутгасан бичлэг цахим сүлжээнд нийтлэж эхлэв. Тэрбээр “Оросын армийн эсрэг үйл ажиллагаа явуулах уриалга нь бослого биш, харин шударга ёсны төлөөх тэмцэл” гэсэн юм.
ОХУ-аас түүнийг мэдэгдлийг ор үндэслэлгүй хэмээн үзэж, түүнд ял шийтгэл онооно гэдгээ мэдэгдсэн. Пригожин үүний эсрэг хариу арга хэмжээ авахаар цэргүүдээ дагуулан Украины хилийг давж, Ростов хотын зүг чиглэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр Батлан хамгаалахын яаманд хандсан бичлэгтээ “Оросын цэргийн удирдлагыг цэвэрлэх ёстой” гэсэн санааг дурджээ.
ҮЙЛ ЯВДЛЫГ ДАРААЛЛААР ХҮРГЭЖ БАЙНА:
- Пригожин Оросын онгоцыг унагаж, Ростовын удирдлагууд бүс нутаг дахь хамгаалалтаа чангатгав. Оросын захиргаанаас тухайн бүс нутгийн иргэдийг тайван байж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, Ростовоос хойд зүгт 500 гаруй км зайд орших Липецк хотын иргэдийг өмнөд рүү зорчихгүй байхыг зөвлөв.
- Пригожин Оросын өмнөд хэсэгт орших Ростов-на-Дону хотын гол цэгүүдийг хяналтандаа авсан хэмээн мэдэгдэв. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нар ирж уулзахгүй бол Вагнерын цэргүүд Ростов хотыг бүслээд улмаар Москва руу хөдөлнө гэсэн бичлэгээ нийтэлжээ.
- Оросын ерөнхийлөгч Путин уг үйл явдлыг “Улсаасаа урван тэрсэлсэн үйлдэл” хэмээн зарлаж, нийгмийг хуваагдалд оруулж буй тус бүлэгт том шийтгэл оногдуулахаа мэдэгдсэн.
- Вагнерын цэргүүдийн эзэлсэн гол хоёр хотын нэг болох Воронеж дахь нефтийн агуулахад их хэмжээний гал гарав. Бүс нутгийн захирагч Александр Гусев галыг унтраахад 100 гал сөнөөгчийг дайчилсан байна.
- Вагнер бүлгэм Москвагаас өмнө зүгт 400 км-т байрлах Липецк мужийг дайран өнгөрсөн гэж мужийн амбан захирагч мэдээлсэн. Мужийн захирагч Игор Артамонов иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
- Москвагийн хотын дарга терроризмын эсрэг дараах арга хэмжээг авав: Москва Ростовыг холбосон хурдны замыг хаах, зэвсэглэсэн машинуудыг хотын гудмаар байршуулах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, зарим гүүрнүүдийг хаах, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг долоодугаар сарын 1 хүртэл түр хязгаарлах зэрэг. Мөн иргэдийг даваа гарагт ажиллахгүй байх шийдвэр гаргав.
- Цахим орчинд Путин хувийн онгоцондоо суугаад Москваг орхин явсан гэх мэдээлэл тархсан. Харин тус мэдээллийг Кремль няцааж, түүнийг Москвад байгаа хэмээн мэдээлсэн.
- Москватай хил залгаа бүс нутгийн эрх баригчид Вагнерыг Оросын нийслэлд очих хугацааг удаашруулах зорилгоор зам хаах, зарим хэсгийн замыг нураах арга хэмжээ авсан.
ПРИГОЖИН ЖАГСААЛАА ЗОГСООЖ, БУЦАХ ШИЙДВЭР ГАРГАВ
Тэрбээр Телеграм сүлжээндээ нийслэл хотыг чиглэж байсан цэргүүдийг эргүүлэн цэргийн хуаран руу буцаах шийдвэр гаргасан тухайгаа нийтлэв. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко түүнтэй утсаар холбогдож, зөвшилцсөний үр дүнд Пригожин Москва руу 200 км-т тулж очсон цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татахаар болов.
Тэдний хооронд ямар яриа өрнөж, Пригожинд юу амласан нь одоогоор тодорхойгүй байгаа ч түүнийг Беларусь улс руу явуулах шийдвэр гарчээ. Мөн Пригожинд ял шийтгэл оноохгүй байх тухай зөвшилцөлд дурдагдсаныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Харин Вагнерын цэргүүд Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулснаар жагсаалд оролцсоны төлөө ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүй болж байна.
БУСАД ОРНУУД УГ ҮЙЛ ЯВДАЛД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙВ?
Украин: Ерөнхийлөгч Зеленський болсон үйл явдалд “Оросын сул дорой байдал үүнээс харагдаж байна. Бидний нутаг дээр хэр удаан цэрэг, зэвсгээ байршуулна, тэр хэмжээгээр үймээн самуун дэгдэх болно” хэмээн мэдэгдэв.
АНУ: Ерөнхийлөгч Байден үйл явдлыг ажиглаж, хөрш орнуудтай уг үйл явдлын талаар зөвшилцөхөө мэдэгдсэн.
Их Британи: Ерөнхий сайд Риши Сунак яаралтай хуралдаан зарлаж, намуудыг хариуцлагатай байж иргэдийг хамгаалах чиглэл өгчээ. Гадаад хэргийн сайд үйл явдлыг анхааралтай ажиглаж байна хэмээн мэдэгдсэн байна.
Турк: Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Путины гаргасан мэдэгдлийн дараа түүнтэй утсаар холбогдож, 2014 онд Туркэд адил үйл явдал болж байсан тул Оросын засаг захиргааг бүрэн дэмжихээ илэрхийлжээ.
Беларусь: Ерөнхийлөгч Александр Лукашенко Путинтэй утсаар холбогдож, болж буй асуудлын талаар хэлэлцсэн. Үр дүнд Беларусийн ерөнхийлөгч Пригожинтой зөвшилцөж Вагнерыг буцаах шийдвэрт хүргэсэн.
Итали: Ерөнхий сайд Жеоржиа Мелони “Украины эсрэг тэмцэл нь Орос дотор тогтворгүй байдал үүсгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Латви: Оросын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийхээ мэдэгдсэн.
Казахстан: Путин Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай утсаар холбогдож, болж буй асуудлын талаар хэлэлцэхэд тэрбээр “Энэ бол Оросын дотоод асуудал” гэсэн хариу өгчээ.
Герман, Франц, Польш, Бельги зэрэг улсын удирдлагууд ажиглаж байна гэсэн мэдэгдэл өгчээ.
ЦААШИД ПРИГОЖИН ЯАХ ВЭ?
Пригожиныг Оросоос гаргахаар болсон ч одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна. “Беларусьт очоод ямар алба хашихыг хэлэх боломжгүй" хэмээн Песков мэдэгдсэн. Вагнер компанийн цэргүүдэд зөвшилцлийн үндсэн дээр аюулгүй байдлын баталгаа олгожээ. Мөн ОХУ-ын Засгийн газраас Пригожинд ямар нэг шийтгэл оногдуулах шийдвэрээ буцаан татсан байна.
Хэдийгээр Пригожиныг Беларусь руу илгээж, ял шийтгэл оноохгүй гэж байгаа ч түүнд аюул заналхийлсээр байгаа гэж шинжээчид үзэж байна. "Путин урвагчдыг хэзээ ч өршөөдөггүй. Пригожиныг одоо зүгээр өнгөрөөж байгаа мэт боловч Беларусьт очоод алагдахыг бид үгүйсгэхгүй" хэмээн Орос судлаач Жил Догерти ярив.