Банкны реформын хүрээнд банкнууд IPO хийснээр Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.86 их наяд төгрөгөөр өссөнийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Одоогийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаагийн 53 гаруй хувийг банкнууд бүрдүүлж байгаа аж.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд зургаан банк хувьцаагаа анхдагч зах зээлд нээлттэй арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгө нь 478.54 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хамгийн эхний IPO-ийг "Богд Банк" 2021 оны 12 дугаар сард хийсэн бол хамгийн сүүлд 2023 оны тавдугаар сард "ХасБанк" олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон юм.
Банкны реформ нь арилжааны банкнуудад зохистой засаглалыг бий болгох, олон нийтийн хяналттай, нээлттэй, ил тод банкны салбарыг бүрдүүлэхэд томоохон түлхэц болж байгааг Санхүүгийн зохицуулах хороо онцолжээ. Цаашид хөрөнгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг оролцоог улам нэмэгдүүлж,
бүс нутгийн болон олон улсад хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүргэхээр зорьж байгаа аж.
Түүнчлэн гаднын томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлийн интеграцид нэгдэх, давхар бүртгэл, шууд бүртгэлийн хялбаршуулсан горимыг нэвтрүүлэх, хадгаламжийн бичиг гаргах зэрэг ажлууд хүлээгдэж байгааг мэдээлжээ.