- Цар тахлаас өмнө Сингапурт ирэх жуулчдын дийлэнх нь Хятад иргэд байсан
- Тус улс руу зорчихгүй байгаа нь тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой
- Үзвэрүүд үнэтэй байгаа тул иргэд Сингапур руу аялахаас татгалзаж байна
Цар тахлаас өмнө Сингапурт ирэх жуулчдын дийлэнх хувийг Хятадын иргэд эзэлдэг байсан. Харин энэ оны нэгдүгээр сард Хятад улс дэглэмээ цуцалж, аялал жуулчлалыг нээлттэй болгосон ч Сингапур руу аялах иргэд хомсоджээ.
Хятадын иргэд тус улс руу аялахгүй байгаа нь олон улсын нислэгийн суудал хурдан дүүрч, тээврийн зардал нэмэгдэж буйтай холбоотой гэж үзэж байна. Мөн Сингапурын өртөг өндөр байгаа нь сүүлийн нэг сард жуулчид Индонезийн Бали, Тайландын Пукет зэрэг газрыг сонгох шалтгаан болж байна.
Хятадын цахим аяллын агентлагаас иргэдийн хамгийн их зорчихыг хүсдэг орноор Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Тайланд улсууд тодорсон гэж мэдээлсэн. Сингапурт Юниверсал Студиос, амьтны хүрээлэн, шөнийн сафари зэрэг үзэх, очих олон газар бий ч эдгээр нь үнэтэй байдаг гэж иргэд ярьж байна. Тэр тусмаа цар тахлын дэглэмээс дөнгөж гарч буй тэдэнд их хэмжээний мөнгө зарцуулах нь хүндрэлтэй байгаа аж.
Индонезийн Комодо, Бали, Жава арлуудаар аялсан жуулчин “Хэрэв Сингапурыг сонгосон бол дээрх аялалд зарцуулснаас хоёр дахин их мөнгө зарах байсан” хэмээн ярьжээ.
2019 онд 3.6 сая Хятад иргэн Сингапур улс руу зорчсон. Үүнээс 30-60 хувийг нь энэ онд хүлээж авах тооцоог Сингапурын аялал жуулчлалын төвөөс гаргаад байна. Мөн энэ үеэр ирдэг Хятадын жуулчид 2019 оныхтой харьцуулахад 50 хувиар бага байгаа ч ирэх саруудад өснө гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: The Straits Times