Туулж өнгөрүүлсэн хором, мөч бүрийг эргэн санахад цаг хугацаа бүхэн өнөөгийн амьдралын суурь, тулгуур, гэрээр бол хана, багана, унь ч болсон байх ажгуу. Алдахаас илүүтэй оносон байв уу, онохоосоо алдах нь их байв уу. Аль нь ч түүхээсээ сургамж авч, ирээдүйгээ өөдрөг, өнгөлгөөр төсөөлөн урагш алхах нь бидний зам.
График зураач Т.Хулангийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээсэн "Хором мөч" үзэсгэлэнд дэлгэсэн зургуудыг харж байх нь ээ ийм бодол төрсөн юм. Т.Хулан зураг бүрийг үзэг, тосон балаар бүтээсэн.
Тэрбээр “Зарим хүн Монголд график урлаг хөгжөөгүй гэж ярьдаг. Миний бодлоор боломжийн түвшинд яваа. Мэргэжлийн багш минь О.Дарамбазар. Бидэнд мэргэжлийн суурийг сайн тавьсан гэж боддог” хэмээж байлаа.
Хязгааргүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэх цаг хугацааны хором, мөч бүр үнэ цэнтэй. Дурсгал, дурсамжтай, баяр цэнгэл, басхүү зовлон гунигтай байж, сургамж, ухаарал ч үлдээдэг. Гагцхүү хүмүүн хором, мөч бүрийг хэрхэн үдэж, яаж угтсан бэ гэдгээс амьдралынх нь өнгө хамаардаг мэт. Олноороо нэгэн жилийг үдэж, бас нэгэн жилийг утга учир, билэг ерөөлтэй угтахаар завдаж буй энэ үед зураач бүсгүй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж буй нь мөн л бэлгэдэлтэй.
Зураач Т.Хулан “Миний уран бүтээлийн хором, мөч бүхэн микроскопоор хайсан эрлийн хором, мөч байдаг. Амьдралын хүрд, цаг хугацааны хамгийн бага нэгж нь хором, мөч. Хүн гэдэг амьтан энэхүү багахан хугацааг хэрхэн ашигласнаар хорвоог яаж туулах болоод бусдад үнэлүүлж, дүгнүүлэх эсэх нь ч хамаардаг бололтой” гэсэн юм.
Зураач энэ бүхний талаар бүтээлдээ хэрхэн уусган шингээснээ, өөрийн уран бүтээлийн өдрийн тэмдэглэлээ үзэгч олонтойгоо хуваалцаж буй юм.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолтон болоод удаагүй байгаа залуу уран бүтээлч цээжиндээ багтаж ядсан сэтгэлийн тэмдэглэлээ өргөн барьж байна.
“Хором мөч” үзэсгэлэн долоо хоног үргэлжлээд хоёрдугаар сарын 7-ны энэ өдөр буух юм.