Amazon 2024 онд машин худалдаж эхлэх ба анхны худалдах үйлдвэрлэгч нь Hyundai Motors байх талаар мэдэгдлээ.
Amazon-ы гүйцэтгэх захирал Andy Jassy Amazon болон Hyundai Motors-ын хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд үүний нэг нь дээрх мэдээлэл байв.
Тэрбээр, “Бидний энэ стратегийн түншлэл нь үйлчлүүлэгчдэдээ онлайнаар машин худалдан авах явцыг хөнгөвчилнө. Мөн Hyundai-ийн бизнесийн үйл ажиллагааг AWS (Amazon-ий клауд сервис) руу шилжүүлснээр Amazon-ы ухаалаг туслах болох Alexa-г ашиглаж автомашинаасаа дэлгүүр хэсэхээс эхлээд гэрийн ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглах зэрэг олон төрлийн шинэлэг үйлчилгээг бий болгох юм. Бид олон жилийн турш шинэлэг зүйлсийг зохион бүтээх тэр цаг хугацааг тэсэн ядан хүлээж байна" гэлээ.
Түншлэлийн хүрээнд 2024 оноос Hyundai Motors-ын машиныг байршил, үнэ, өнгө, тохиргоог сонгон худалдан авах боломжтой болно.
Мөн Hyundai компани өөрсдийн дижитал шилжилтийг хурдасгахын тулд бүх AI болон IoT технологийн датаг Amazon-ы AWS рүү шилжүүлэхээр болжээ.
2025 оноос эхлэн Hyundai-ийн машинууд Amazon-ы ухаалаг туслах болох Alexa-тай зарагдаж эхлэх ба жолооч дуу хоолойгоороо дуу хөгжмөө солих, цаг агаар, түгжрэлийн байдлыг лавлах, зам заах, аудио ном худалдан аван сонсох, ухаалаг гэрийн төхөөрөмжөө удирдах, Amazon-оос худалдан авалт хийх гэх мэт үйлдлийг хийх боломжтой болох юм.