Хар судалтай, цагаан эрвээхэйг 100 жилийн өмнө устаж үгүй болсон хэмээн Их Британид бүртгэсэн байна.
Гэтэл Лондоны ойролцоох бэлчээр болон бургастай газруудад энэхүү ховор эрвээхэй үе үе харагдах болжээ. Байгаль ажиглагч Фрэнк Гарднер үүнийг маш нууцлаг хөгжил гэв.
Мэргэжлийн бус хүмүүс энэ эрвээхийг зун элбэг таардаг цагаан эрвээхэйтэй андуурч болзошгүй. Хар судалтай, цагаан эрвээхэйг 1925 онд устаж үгүй болсон гэж үздэг. 1660-1685 оны хооронд төр барьсан, II Чарльз хааны үед энэ эрвээхэйг анх бүртгэжээ.
Их Британийн эрвээхэй хамгаалах сан “Устаж үгүй болсон ч эрвээхэй цөөн тоогоор дахин гарч ирсэнд бид маш их баярласан. Гэхдээ тэднийг хаанаас илгээсэн, хэн, яаж дахин бий болгосныг мэдээгүй байна. Эрвээхэй өөрөө гарч ирээгүй нь тодорхой” гэжээ.
Эх сурвалж: BBC