Монгол улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр "Иргэдийн Цахим Оролцоо" ТББ нь “КИНО НҮҮДЭЛ” олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байна.
Тус сургалт нь 08-сарын 01-ээс эхлэн 09-сарын 29-ний өдрүүдэд кино урлагийн салбарын уран бүтээлчдийн дунд явагдах юм.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш “Кино зохиол бичих” болон “Кино төсөл боловсруулах” цахим сургалтыг удирдан явуулна. “Кино Нүүдэл” ОУ -ын сургалтын зорилго нь Монголын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, кино салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монгол кино үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.