“Монголд төлөөллийн ардчиллын институтуудын чиг үүргийн хэрэгжилт”-ийн талаарх судалгааг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад Аденауэрын сангаас өнөөдөр танилцууллаа. Эрдэм шинжилгээний хуралд судлаач багш нар нийт гурван сэдвийн хүрээнд илтгэл тавьж, санал зөвлөмж хүргэв.
- Хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэх,
- Бүх түвшний төлөөллийн институцэд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх боломж, арга замыг эрэлхийлэх,
- Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөх чиг үүрэг, түүний хэрэгжилтийн судлах зэрэг сэдвээр багш судлаачид илтгэл хэлэлцүүлж шаардлагатай зөвлөмжийг санал болгов.
Эрдэм шинжилгээний хурлаар парламентийн институцид төлөөллийн чиг үүрэг хангагдахгүй байгаа нь улс төрийн намын төлөвшилтэй холбоотой талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Уртнасан хэлэв.
Тэрбээр "Сонгогчдын оролцоо, боловсролын асуудал 1990 оны үеэс өөр түвшинд хүрсэн. Хамгийн гол нь иргэдийн эрх ашгийг төлөөлөх хүн нэр дэвшиж байна уу гэдэг чухал. Мөн тухайн тойргийн иргэдийг төлөөлж чадах хүнийг нэр дэвшүүлэхэд намууд хүний нөөцийн бодлогодоо анхаарах хэрэгтэй. Нам доторх нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын ялгаатай байдал нь иргэдийн дунд эрх ашиг байна гэх болгоомжлолыг бий болгодог. Тиймээс нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг судалгаанд үндэслэн нээлттэй болговол иргэд ухаалаг сонголт хийж чадах учир сонгогчдын боловсролоос илүү улс төрийн намын төлөвшил чухал байна" гэв.
Мөн эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улсад хэрэгжиж буй квотын механизмыг боловсронгуй болгох шаардлага талаар ОТИС-ийн судлаач багш нар илтгэл тавив.
"Намуудын нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа квотод заасан хувьд хүрээгүй тохиолдолд намын нэр дэвшигчдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах зохицуулалт хийх нь тохиромжтой. Улс төрийн намын дотоод бүтэц, дүрэм журам жендэрийн мэдрэмж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг дэмжихийн тулд төрөөс олгодог мөнгөн санхүүжилтийн тодорхой хувийг жендэрийн тэгш байдалд зарцуулсан байх шаардлагыг тусгаж өгөх хэрэгтэй байна" гэлээ.
Мөн аймаг, сумын ИТХ-ын төлөөх чиг үүрэг хангалтгүйн дээр иргэдийн цөөнгүй хувь нь ИТХ-ын талаар тодорхой ойлголтгүй байна. Тиймээс орон нутгийн иргэдэд ИТХ-ын талаар цэгцтэй ойлголтыг өгч чадавхжуулах шаардлагатай гэж Удирдлагын академийн судлаач багш нар танилцууллаа.
Парламентын гишүүн иргэд сонгогчдын төлөөлөх чиг үүргээ хэрхэн биелүүлж байгааг үнэлснээр төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институцийн чиг үүргийг оновчтой болгох боломж бүрдэнэ хэмээн судлаачид үзэж байна.