“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн өнөөдөр /2023.05.31/ Д.Сүхбаатарын талбайд өрнөж буй. Тус хөдөлгөөнийг Монгол Улсын Засгийн газрын 2006 оны тогтоолоор жил бүр нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг орон даяар зохион байгуулахаар баталсан байдаг.
Энэ удаагийн үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ндТөрийн ордонд зохион байгуулсан.
Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу тус хөдөлгөөнийг дараах үндсэн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй юм.
- Бүх нийтийн биеийн тамир
- Эрүүл зөв хооллолт
- Эрүүл зан үйл
- Эрүүл мэндийн боловсрол гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын төв 1,2,3-р эмнэлэг, Гэмтэл, согог судлалын төв, Геронтологийн төв, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвүүд оролцлоо. Нийт 140 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд 30 асарт хуваагдан (11-40 дүгээр асар) өдөрлөгт ирсэн хүмүүсийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг үнэгүй тодорхойлж өгч байлаа. Тухайлбал биеийн жингийн индекс, биеийн найрлага, дотор, гадар өөх, булчингийн хэмжээ, биологийн нас зэргийг тодорхойлж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгч байв.

Мөн нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим холбооны үйл ажиллагаа, дасгал хөдөлгөөн, спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл авч, үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломжтой аж.
Геронтологийн үндэсний төвийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Маралмаа “Өнөөдөр иргэдийн ясны сийрэгжилтийг оношилж байна. Ясны сийрэгжилт нь зөвхөн ахмадын өвчин байхаа больж, залуужих болсон. Учир нь монголчуудын кофе, хийжүүлсэн ус, ундааны хэрэглээ маш өндөр байна. Эдгээрийг өдөрт 300 мл-ээс их хэмжээгээр хэрэглээд байвал ясны сийрэгжилт маш хурдан үүсдэг.
Өнөөдөр оношлуулсан таван хүн тутмын хоёр нь ясны сийрэгжилттэйгээс гурав нь ясны нягтрал бууралттай гэж тодорхойлогдлоо. Ялангуяа эмэгтэйчүүд ясны нягтрал бууралттай байна. Шалтгаан нь цэвэршилтийн үйл явцтай холбоотой байдаг. Мөн хөдөлгөөний дутагдлаас шууд хамааралтай.
Эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш настай бол манай эмнэлгээс үнэгүй үйлчилгээ авах боломжтой. Тухайлбал үений эхо, ясны сийрэгжилт, зүрхний цахилгаан бичлэг, дотрын эхо, нөхөн сэргээх эмчилгээ болон мэдрэл, уламжлалтын эмч нараас зөвлөгөө авах боломжтой” гэв.
Монголын модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн “Модон барилдааны спорт хүний биеийн булчингийн 99 хувийг жигд ажиллуулдагаараа онцлогтой. Хурд хүч, авхаалж самбаа, тэвчээр, оюун санааг зэрэг ачааллуулдаг. Манай улсын хэмжээнд цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчний байгууллагыг хамарсан 20 мянга гаруй тамирчин энэ спортоор байнга хичээллэж байна. Өнөөдрийн арга хэмжээгээр модон барилдааны онцлог давуу тал, хэрхэн хичээллэх талаар иргэдэд мэдээлэл өгч, тэмцээн зохиож байна.
Модон барилдаан Монгол Улсад үүсэж хөгжсөний арван жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн жилийг угтаж ирэх сарын 15-нд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ.
Мөн энэ үеэр
- 3х3 сагсан бөмбөг
- Ханан хадны спорт
- Скейтбоард
- Шатар
- Хөл бөмбөгийн тоглолт, тэмцээн
- Урлагын тоглолтууд болно.