gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Трампын хөвгүүд “Trump Mobile” нэртэй гар утасны үйлчилгээ нэвтрүүллээ

Б.Нямдарь
Дэлхийд
2025-06-18
8
Twitter logo

Трампын гэр бүлийн бизнес болох "The Trump Organization" нь шинэ гар утасны үйлчилгээний нэрэнд "Trump" брэндээ ашиглан, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчдэд чиглэсэн утасны үйлчилгээг зах зээлд танилцууллаа. Энэ нь AT&T, Verizon зэрэг томоохон операторууд болон Apple, Samsung зэрэг ухаалаг утас үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх шинэ санаачилга юм.

Даваа гарагт Нью-Йорк дахь Trump Tower-т болсон арга хэмжээний үеэр Дональд Трамп Жуниор хэлэхдээ “Бидний хийсэн олон зүйл технологийн салбарт, тэр дундаа криптовалют гэх мэтэд анхаарал дутмаг байсан хэрэглэгчдэд чиглэж ирсэн. Гар утасны салбарт ч мөн адил хангалтгүй үйлчилгээ байгааг бид анзаарсан" гэжээ. 

Шинэ үйлчилгээ нь сард $47.45-ийн багц санал болгож буй нь Трампын 45 дахь болон 47 дахь ерөнхийлөгч гэсэн хоёр удаагийн бүрэн эрхийг илтгэсэн утгатай бололтой. Уг үйлчилгээ нь АНУ-д үйлдвэрлэсэн төхөөрөмж, дотоодын үйлчилгээний төвд анхаарлаа хандуулна гэдгийг Трампын хөвгүүд онцолжээ. Жишээ нь, алтан өнгөтэй “T1” ухаалаг утас урьдчилсан захиалгаар $499 үнэтэйгээр борлуулагдаж байна.

Энэ нь Трампын гэр бүлийн бизнесийн технологи, криптовалют, медиа руу өргөжсөн сүүлийн үеийн алхмуудын нэг юм.

Трампын өргөжин тэлж буй бизнесийн сүлжээ (үл хөдлөх хөрөнгө, казиногийн хөрөнгө оруулалт, дижитал санхүү, брэндтэй жижиг бараанууд) нь түүний төрийн албан дахь ёс зүйн хэм хэмжээг үл тоомсорлож болзошгүй гэх шүүмжлэлийг улам дагуулсаар байна. Харин Цагаан ордон үүнийг үгүйсгэж, хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт өмнө нь “Трамп өөрийн эрх ашгийн төлөө ямар нэг зүйл хийж байна гэдэг бол инээдтэй зүйл” гэж мэдэгдэж, тэд хамгийн өндөр ёс зүйн стандартыг мөрддөг хэмээсэн. "Trump Mobile" нь АНУ-ын гурван том операторт ажиллах боломжтой гэж Trump Organization мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан