2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Канад, Мексик улсуудад үргэлжилж байна.
Энэ жилийн хувьд анх удаа 48 улсын шигшээ баг өрсөлдөж буйгаа онцлог болж буй. Энэ хүрээнд Курасао улсын шигшээ баг анхны ДАШТ-дээ оролцож байна.
Тэд эхний учраанд дөрвөн удаагийн аварга Герман улсын эсрэг таарсан бөгөөд тоглолтод 7:1 гэсэн онооны харьцаагаар хожигдлоо.
Тоглолтын эхний гоолыг 6 дахь минутад Германы тамирчин Феликс Нмеча оруулсан. Удалгүй Курасао улсын тамирчин Ливано Комененсия аваргуудын хаалганд гоол оруулснаар тооны харьцаа тэнцсэн юм.
Герман улсын шигшээ баг 2026 оны ДАШТ-ий эхний тоглолтдоо долоон гоол оруулснаар нийт ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан улс болж байна.
Эргэн санавал, 2014 оны ДАШТ-ий хагас шигшээ шатанд германчууд зохион байгуулагч Бразил улсын багийг мөн ижил онооны харьцаагаар буулган авч байв.
Курасао улс нь 157 мянган хүн амтай бөгөөд ДАШТ-д оролцож буй багуудаас хамгийн цөөн хүн амтай улс болж байгаа юм.