gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.10
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аяллын хөлөг онгоцонд үхлийн аюултай хантавирус хэрхэн тархсан бэ?

А.Номин
Дэлхийд
2026-05-06
Twitter logo
А.Номин
Twitter logo
Дэлхийд
2026-05-06
Аяллын хөлөг онгоцонд үхлийн аюултай хантавирус хэрхэн тархсан бэ? Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.

Аргентинаас Антарктидын чиглэлд зорчиж явсан аяллын хөлөг онгоцонд үхлийн аюултай хантавирусийн халдвар гарсны улмаас гурван хүн нас барсан. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг вирусийн халдвар мөн гэдгийг ням гарагт мэдэгдсэн. Гэхдээ хөлөг дээр хантавирус тархаад хэдэн долоо хоногийн хугацаа өнгөрсөн байжээ. 

Одоогоор уг вирусийн улмаас гурван зорчигч нас барж, нэг хүн Өмнөд Африкийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна. 

Мөн хөлөг дээр өвчний шинжтэй гурван хүн байгаа ба тэднийг нүүлгэн шилжүүлэх гэж буй. 

Уг хөлөгт 23 орны 150 орчим хүн зорчиж явсан байна.

Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтнаас халдварладаг бөгөөд халдвартай амьтны шүлс, шээс, ялгадастай хүрэлцэхэд халдвар авдаг. 

Хүнээс хүнд халдах нь бараг боломжгүй ч маш ховор тохиолдолд боломжтой гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулдаг. 
Хөлөг дээр юу болсон бэ?

Антарктид болон Өмнөд Атлантын арлуудаар явж хамгийн алслагдсан газруудыг үзүүлэх зорилготой MV Hondius аяллын хөлөг дөрөвдүгээр сарын 1-нд Аргентинаас хөдөлсөн. 

Дөрөвдүгээр сарын 6-нд 70 настай нидерланд эрэгтэйд халуурах, толгой өвдөх, суулгах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 11-нд амьсгалын дутагдалд орж, хөлөг дээрээ нас баржээ. 

Бараг хоёр долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 24-нд Сент Хелена арал дээр зогсож, түүний цогцсыг хөлгөөс буулгасан байна.  

Нас барсан эрэгтэйн эхнэр буюу 69 настай эмэгтэй тухайн үед хамт бууж, Өмнөд Африк руу ниссэн ч нислэгийн үеэр бие нь муудаж, дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлэгт нас баржээ. 

Аяллын хөлөг Сент Хеленагаас хөдөлсний дараа өөр нэгэн зорчигчийн бие муудсан ба түүнийг дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Африк руу нүүлгэн шилжүүлж, эмчилгээ хийж эхэлсэн байна. 

Харин хөлөг Кэйп Верде арал руу хөдлөх үед гурав дахь зорчигчийн бие муудаж, нас барсан гэв. 

Өмнөд Африкт эмчилгээ хийлгэж буй зорчигчид хантавирусийн шинжилгээ хийхэд эерэг гарсан аж. Энэ нь анхны зорчигч нас барснаас 21 хоногийн дараа юм. 

Улмаар ДЭМБ уг хөлөг дээр хантавирусийн сэжигтэй тохиолдол гарсан гэдгийг зарласан байна. Үүний дараа нас барсан эмэгтэйд мөн шинжилгээ хийхэд эерэг гарчээ. 

ДЭМБ дэгдэлтийг хяналтад авч байгаа бөгөөд хүнээс хүнд халдварлах нь ховор тул дэлхий нийтийн эрсдэл бага гэж үзэж байна. Гэхдээ Сент Хеленагаас Өмнөд Африк руу ниссэн зорчигчдыг хяналтад авч байгаа аж.

Одоогоор хантавирусийн эх үүсвэрийг тогтоогоогүй байна. Анхны хоёр тохиолдол болох нидерланд хос аялалд гарахаасаа өмнө Өмнөд Америкт зорчсон байжээ. 

Хантавирусийн нэг төрөл болох Андес вирус нь Өмнөд Америкт, ялангуяа Аргентин, Чилид тархсан байдаг гэж ДЭМБ мэдээлсэн байна.

Эх сурвалж: АР

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан