Бидний сайн танил хүмүүсийн хэрэглээ ямар бол. Тэд юу өмсч, юугаар гоёдог бол оо. Мэдээж та үүнийг сонирхож л байгаа биз дээ. Хааяа нэг оддын хувийн ертөнц рүү хамтдаа өнгийгөөд үзэхэд буруудах юу байх билээ.
"Номин
талст" хамтлагийн ахлагч Д.Батсүх: Би жинсээр гоёх дуртай
-Ингэхэд
ямар фирмийн хувцас өмсөх дуртай вэ?
-"Bоss", "Zаrа"-гийн костюмыг өмсөх
дуртай. Эдгээр фирмийн хувцасны чанар хийц нь надад таалагддаг.
-Танд
байгаа хамгийн үнэтэй эдлэл?
-Хуримын бөгж маань.
Энэ бол миний хамгийн үнэтэй, хамгийн нандин эдлэл. Хуримын бөгжөө би ямар ч
мөнгөөр үнэлшгүй, үнэтэй зүйл гэж боддог. Тийм ч учраас хамгаас илүү
нандигнадаг даа. Сэтгэл зүрхэнд байнга байдаг, амьдрал тохиох ганц нандин учрал
бол хурим байдаг. Тиймээс л би хуримын бөгж маань надад байгаа эдлэл бүхний
дээд.
-Энгийн
үедээ та ямар хувцасаар гангарах дуртай вэ?
-Жинсээр. Жинс бол хэзээ ч моодноос гардаггүй, загварын
ертөнцөөс арчигддаггүй хувцас. Хүүхэд,
хөгшин залуугүй бүгдээрээ л жинс өмсөх дуртай байдаг шүү дээ. Биед чөлөөтэй
амар байдаг юм. Сайн фирмийн сайн
чанарын жинс эдэлгээ сайтай шүү дээ.
-Бариу
жинсэн өмд өмсөх дуртай юу аль эсвэл өргөнийг үү?
-Бариу жинс. Хип хоп стилийн өргөн өмдөд дургүй. Нэг их
нэвсийгээд байгаа юм шиг санагдаад байдаг юм. Би ер нь нэвсийж, навсайсан юманд
дургүй.
-Танд
монгол үндэсний хувцас байгаа юу?
-Байхгүй ээ.
-Өмсөх
дургүй болохоороо монгол дээл хувцас худалдаж авдаггүй ээ гэсэн үг үү?
-Монгол үндэсний хувцас өмсөх шаардлага үнэндээ гарч
байгаагүй юм байна. Тэгээд л би худалдаж авдаггүй байх. Ер нь яваандаа монгол
дээлээ худалдаж авч өмсөх санаатай байгаа. Нас ахиад ирэхээрээ гэх үү дээ.
Д.Хаянхярваа: Ээж маань надад машин бэлэглэж байлаа
-Хаянаа
яг одоо ямар машин хөлөглөж байна вэ?
-LЕХUS-470 унаж явна аа.
-Хэд дэх машинаа унаж байна?
-Тоолж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна л даа.
-Худалдаж
авсан машиныхаа тоог алдсан гэсэн үг үү?
-Арай ч тийм биш л дээ. Гэхдээ хэд, хэдэн машин сольсон.
Одоо миний нэр дээр гурван машин байгаа.
-Хаянааг
машин цуглуулах хоббитой гэж ойлгож болох нь ээ дээ?
-Машин цуглуулах хоббитой гэх нь хаашаа юм. Өч төчнөөн
машины цуглуулагатай хүн олон байдаг. Гэхдээ эр хүн байна машин сонирхоно оо.
Дээр үеийн нэг машиныг сонирхлын журмаар худалдаж авсан.
-Машиныг
та хэрэглээ гэж боддог уу, аль эсвэл гоёл уу? Машинаараа гоёдог хүн байдаг шүү
дээ?
-Миний хувьд машин бол хэрэглээ.
-Машин
бэлгэнд авч байсан удаа бий юу ?
-Байхгүй, өө үгүй 10 жилийн өмнө ээж маань надад машин
худалдаж авч өгч байсан юм.
-Хэдэн
онд вэ?
-1998 онд. Манай хамтлаг байгуулагдаад. Дуулсан дуу маань
хүмүүст хүрч, олны танил болж байх үед. Нэг ёсондоо уран бүтээлээ эхэлж байх
үед ээж маань надад унаа бэлэглэж байлаа.
-Их
баярлаж байсан уу?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед машинтай болно гэдэг их гоё
санагдаж байлаа шүү дээ /инээв/.
-Та
машиныг хамгийн удаандаа хэдэн жил унасан бэ?
-Би их уйдамхай ч юм уу, эсвэл шинэ зүйлийг сонирхох
дуртай ч юмуу гар утас, машин хоёрыг их удаан эдэлдэггүй. Онгирч байна гэж
битгий бодоорой.
-Та
одоо ямар маркийн гар утас барьж явна?
-Nokia-8800
-Хаанаас
худалдаж авсан юм бэ?
-Германаас худалдаж авсан юм. Герман утас найдвартай,
чанартай байдаг шүү дээ.
-Мэдээж
сүүлийн үеийнх л биз дээ?
-Тийм.
-Тэгэхээр
бас энэ утсаа их удаан бариагүй гэж ойлгож болох уу?
-Тиймээ, би сар орчмын өмнө л барьсан. Нэг утсыг 5-6
сарын хугацаанд бариад л сольчихдог.
-Хуучин
утаснуудаа хадгалдаг уу?
-Үгүй, таарсан үнээр зарчихдаг юм.
-Таны
худалдан авах дуртай хувцасыг сонирхож болох уу?
-Гутал. Гутал сайт гурвын дээр гэдэг байх аа / хэ хэ /.
Чанартай гутал өмсөөд алхаж явах сэтгэл тэнгэр байдаг. Тэр тусмаа хүмүүс Хаянаа
яаж хувцаслаж вэ, ямар чанартай хувцас өмсөж вэ гэдгийг харж байгаа болохоор.
-Нэг
гутлыг хэдээр авдаг вэ?
-Янз бүр. Чанар хийцээсээ хамаараад л.
Хийлч Дээгий: Би даашинзаа тоолж үзээгүй
-Та ер нь хичнээн
даашинзтай вэ. Тоолж үзсэн үү?
-Мэдэхгүй. Хувцасны
шүүгээнд байгаа даашинзаа тоолж үзээгүй юм байна. Заримийг нь найз нөхөддөө
бэлэглэчихдэг болохоор хичнээн даашинзтайгаа хэлж үнэндээ мэдэхгүй байна.
Уучлаарай бардамнаж байна гэж битгий бодоорой. Ганц хоёр удаа өмсөөд далд
хийчихдэг болохоор. Өнөө орой очоод тоолж үздэг ч юм бил үү, бөөн ажил болох
байх даа. / инээв/
-Хамгийн өндөр өртөгөөр оёулсан даашинз чинь ямар үнэтэй
"боссон" бэ?
-За байз, бодоодохъё.
Сайн санахгүй байна аа. Зарим нь их үнэтэй хийгдсэн байдаг. Харин зарим нь
гайгүй ээ. Гэхдээ би даашинзнуудаасаа нэг платьенд их дуртай.
-Ямар өнгөтэй юм бэ?
-Хар. Хачин чамин,
дэгжин даашинз байгаа.
-Их өндөр үнээр худалдаж авсан юм уу?
-Үгүй л дээ. Дизайнер
Д.Баярцэцэгээр л хийлгэсэн юм. Нэг бие даасан тоглолтдоо зориулаад. Нуруу маань
тэр чигээрээ гарсан, их урт хормойтой. Харахад энгийн юм шиг хэрнээ үнэхээр
чамин даашинз. Хүмүүс хараад "ямар гоё юм бэ" гэж уулга алддаг шүү.
-Дээгий ер нь гоёл чимэглэлийн цуглуулга ихтэй байх аа
тийм үү?
-Урлагийн хүн бас
эмэгтэй хүн юм болохоор ээмэг бөгж, зүүлт худалдаж авах их дуртэй. Эмэгтэй хүн
болгоны л хобби шүү дээ, энэ чинь. Ээмэг, бөгж аваад түүнээсээ кайф авах
дуртай.
-Таны цуглуулга дахь хамгийн үнэтэй ээмэг бөгж?
-Байгалийн чулуугаар
хийсэн ээмэг зүүлтийг хосоор нь 850 мянган ам.доллараар авч байсан. Гэхдээ би
үргэлж ээмэг бөгж зүүгээд байдаггүй. Хааяа л зүүмээр, гоёмоор санагдсан үедээ л
зүүдэг дээ.
-Найз нөхөд чинь гоёл чимэглэлийн бараа хэр их бэлэглэдэг
вэ?
-Найз нар минь тийм их
бэлэглэдэггүй ээ. Гоёл чимэглэлээ би өөрөө худалдаж авах дуртай. Миний
цуглуулгын ихэнхийг би өөрөө худалдаж авсан байдаг юм.