Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын үйлдвэрүүд автоматжуулалт руу шилжсээр, тус улсад машины хувьсгал чимээгүй өрнөсөөр байна.
Тус улс аж үйлдвэр, анагаах ухаан гэх мэт олон салбарт робот ашигладаг. Их сургуульд багш нар оюутнуудадаа хиймэл оюун ухаан, роботын талаар сайн сурахгүй бол ирээдүйд ажилгүй үлдэнэ гэж сануулдаг аж.
БНХАУ-ын дарга Ши Жинпин инновацаар тэргүүлэгч улс болох зорилго тавин, АНУ-тай энэ салбарт өрсөлдөхийн тулд 20 тэрбум ам.долларын төлөвлөгөө боловсруулжээ. Энэ төлөвлөгөө эхнээсээ биелж эхэлснийг Хятадын их сургуулиуд, үйлдвэрүүдэд харж болно.
Тус улсын Ханжоу техникийн хүрээлэнд энэ салбарынхныг бэлтгэж байна. Энэ хүрээлэнд 15-аас дээш насныхан ирж сурдаг. Төгсөгчид нь шууд ажлын байртай болдог гэв. Гэтэл одоо БНХАУ-д залуу ажилгүйчүүд маш их, таван залуу төгсөгч бүрийн нэг нь ажилгүй байгаа юм.
Мөн Хятад даяар хоёр сая робот ажиллаж, дэлхийн хамгийн олон роботтой улсад тооцогдож байна. Ажилчин роботын тоо хурдтай өсөж байгаа нь Хятадын төдийгүй дэлхийн эдийн засгийг өөрчилж болзошгүй. Учир нь тэд роботоо экспортолж, дэлхийн ажилчин роботын талаас илүүг дангаараа нийлүүлдэг.

Өнгөрсөн долоо хоногт хүн төст роботуудын хоёр дахь уралдаан Хятадад болж, алдарт Усайн Болтоос ч хурдан гүйдэг роботуудыг танилцуулсан. Энэ нь бидний нүдний өмнөх роботын ил хувьсгал бөгөөд бидний нүднээс далдуур ч хувьсгал үргэлжилсээр.
Тус улсын үйлдвэрүүдэд хүнтэй төсгүй, бүжиглэдэггүй атлаа будаг, эвлүүлгийн ажил хийдэг, эд зүйлс өргөдөг, өөр робот угсардаг үүрэгтэй роботууд бий. Тэд огт завсарлага авалгүй, нийгмийн халамж, хүний эрх ярилгүй, зогсоо зайгүй ажиллаж байна.
Эдгээр роботыг ажиллах шинэ хүч гэж нэрлэдэг. Хүн ам хөгширч, ажиллах хүч багасаж байгаа тул роботууд чухал. 2035 онд тус улсын хүн амын 1/3 нь 60 болон түүнээс дээш настай болно. Мөн ирэх арван жилд хүн ам 60 саяар багасна гэсэн тооцоог хийжээ. Энэ нь Францын хүн амтай тэнцэнэ. Иймд ажиллах хүчний эрэлтийг роботууд хангана.
Одоо тус улсын үйлдвэрүүдэд нийт 120 сая хүн ажиллаж байна. Цaхилгаан бараа үйлдвэрлэгч "Leapmotors"-ийн дэд ерөнхийлөгч Жао Ли "Онолын хувьд роботууд 24 цаг ажиллаж чадах ч тэднийг засах, өдөр бүр шалгах шаардлагатай" гэв. Тус компани боломжийн үнэтэй авто машиныг Европт нийлүүлдэг. Машины бүх угсралтыг роботууд гүйцэтгэдэг байна.
Гэхдээ 25 мянган ажилчин угсралтаас гарсан машинуудыг хянан шалгадаг ч тэдний ажлыг ч роботууд хийх цаг ирж мэднэ. 
БНХАУ үйлдвэрлэлийн маш том дэд бүтэцтэй. Энэ талаараа АНУ-аас илүү. Робот угсрахад хэрэг болдог хөдөлгүүрүүд, батарей, цахилгаан хэрэгслүүд, мэдрэгч гэх мэтийг өөрсдөө үйлдвэрлэж байна.
Роботын олон улсын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сюзан Биллэр "Хятадуудад бодол бий. Тэд төлөвлөгөөгөө гаргасан. Таван жилийн дараа хаана хүрэхээ сайн мэднэ. Төлөвлөлтийг хамгийн дээд түвшинд хийж, түүнийгээ муж, хот бүрд буулган нарийвчилдаг.
Шэнжэнд робот үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлсэн. Эндээс хэрэгтэй зүйлээ нэг цагт олж болно. Харин Европт бол долоо хоног хүлээнэ. Гэхдээ тэд хиймэл оюуны тал дээр роботын их биеийг угсардаг шигээ сайн биш. Энэ тал дээр АНУ тэргүүлдэг" гэжээ.
Хятадын DeepSeek, Moonshot компаниуд хиймэл оюун ухаан хөгжүүлдэг. Гарааны бизнесүүд кодоо өөр хоорондоо хуваалцан, нээлттэй эх үүсвэр бүрдүүлж байна.
Хэн нь хиймэл оюун ухааны хамгийн сайн загварыг танилцуулах вэ? Энэ өрсөлдөөн дэлхийн хамгийн баян хоёр улсын хооронд өрнөсөөр. Харин мэргэжилтнүүд хэн нь илүү олон роботод хиймэл оюун ухаан суулгаж чадсан нь ялна гэж үздэг.
Эх сурвалж: BBC