БНХАУ-ын удирдагч агсан Мао Зэдуны ач хүү хурандаа Мао Синьюй хариуцлагатай албанд томилогдлоо. Түүнийг Бээжинд болж буй Бүх Хятадын Зөвлөлийн Ардын улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Тодруулбал түүнийг олон намын хамтын ажиллагаа, улс төрийн товчооны асуудал эрхэлсэн гишүүнээр сонгожээ. Олны өмнө ил гарсан Мао удирдагчийн ач хүү сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ихэд сандарч байсан гэнэ. Мао Синьюй “Бид сансрын технологийг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Энэ нь цаашид өрсөлдөх гол хүчин зүйл болно” гээд цэргийн техник, зэвсгийг боловсронгуй болгох тал дээр түлхүү анхаарахаа онцлов. Түүний өвөг эцгийн үлдээсэн зэвсэгт хүчнийг улам боловсронгуй болгохыг чухалчлав. Өдгөө 38 настай Мао Синьюй БНХАУ-ын цэргийн шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтнаар ажллаж байв.