Улс төр
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ. Тэрээр МАН-ын 6 сайдыг огцруулахаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх болсны сацуу УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод наймдугаар сарын 3-наас өмнө АН-ын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Улс төрийн хоёр томоохон намын хамтран байгуулсан Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч өмнө нь намын дарга нартай уулзахдаа ил тод илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн энэ байр суурь өөрчлөгдсөн эсэх нь удахгүй тодорхой болно.
Одоогоор АН-ын ҮЗХ хуралдаагүй байна. Учир нь З.Энхболд дарга ҮЗХ-г хуралдуулах шаардлагагүй гэж үзжээ. Гэсэн ч 220 гишүүнтэй (70 орчим нь орон нутгийн гишүүд) ҮЗХ-ны гишүүд бэлэн байдалд байгаа аж. Хэрэв ҮЗХ хуралдвал ямар шийдвэр гаргах, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг биш З.Энхболд ажиллах уу, МАН-ын сайд нарын оронд хэн хэнийг томилох вэ зэрэг олон асуулт хариултаа хүлээж байна.
Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг энэ сарын 29-нд тэмдэглэлээ. Ойн хүрээнд олон улсын хүндэтгэлийн хурал, бэсрэг наадам зохион байгуулсан юм.
Үйл явдал
Нийтийн тээврийн салбарт цахим картын систем нэвтрүүллээ. Иргэд бэлэн мөнгө төлж зорчдог байсныг халж, тусгай картаар төлбөрөө төлөх болсноор, автобусанд жолоочоос өөр үйлчилгээний ажилтангүй болох юм. Одоогоор карт худалдаалах цэгүүд цөөн байгаагаас иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн хэвээр байна.
Эдийн засаг
ДЦС-5 төсөл нь 1984 оноос хойш барих гэж буй, анх удаа дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг, томоохон хэмжээний станц. Энэ төслийн концесс эзэмшигчид Засгийн газрыг төлөөлж буй байгууллагуудтай Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд энэ сарын 29-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай станцын барилгыг ирэх онд эхлэхээр боллоо.
Өнгөрч буй энэ долоо хоногт ам.долларын зарах ханш тогтвортой байлаа. 1985 төгрөгөөс энэ сарын 29-ний өдөр бага зэрэг буурч, 1979 төгрөг болсон ч эргээд өсч, валют солилцооны цэгүүдэд 1988 төгрөг байна.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат төрөөс авлагатай компаниудад сайн мэдээ дуулгалаа. Тэрээр 2010 он болон түүнээс өмнө ч төрийн захиалгаар ажил, үйлчилгээ эрхэлсэн 286 ААН-ийн төлбөрийг барагдуулах болсноо мэдээллээ.
Арилжааны банкуудын олгосон зээлүүд дотроос ипотекийн зээл хамгийн найдвартай зээлд тооцогддог. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн өнөө үед ч ипотекийн зээлийн эргэн төлөлт огт сааралгүй, харин ч сайжирсан байна.
“Сайдын цаг”-аар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, ургацын явц, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээллээ. Тэрээр улаан буудайнаас 80 биш 40 хувийн ургац алдах аюултайг онцолж, Тариалан эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгийг шүүхэд өгснөө ч мэдэгдэв.
Гарааны бизнес
Үндэсний портал GoGo.mn сайт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж, тэдний бүтээгдэхүүн, үйчилгээний талаарх мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэдэг. Энэ удаад манай сэтгүүлч Р.Адьяасүрэн цэвэр даавуун живх үйлдвэрлэгчидтэй уулзсан юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 33 дахь түрүүгээ авч, Сумогийн түүхэн амжилтыг эвдсэн Хакүхо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, бэсрэг наадам энэ сарын 30-нд Төв аймгийн Зуунмод хотод боллоо. Энэ сарын башёд 35 дахь түрүүгээ хүртсэн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2015 оны хоёрдугаар сард Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
Увс аймгийн Улаангом суманд зургаан сартай хүүгээ эмнэлэгт орхиод, эх нь алга болсон хэрэг гарлаа. 30 настай, Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хүүгээ эмчлүүлж байсан аж.