Итали улс дэлхийд дарс үйлдвэрлэлээр хамгийн том орон болж, Францыг ардаа орхисон тухай Дарс үйлдвэрлэлийн олон улсын байгууллагаас мэдээллээ.
Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар 2015 онд Итали улсын дарс үйлдвэрлэл 10 хувиар огцом өссөн байна.
Харин дарсны үйлдвэрлэлээрээ тэргүүлж ирсэн Франц улсын хувьд өнгөрсөн зун хур тунадас тун бага унаснаас үүдэж дарсны үйлдвэрлэл нэг хувиар буурчээ.
Энэхүү жагсаалтын гуравдугаарт Испани орсон бөгөөд дарсны үйлдвэрлэл мөн л дөрвөн хувиар буурсан байна.
Сонирхуулахад НYБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор өнөөдөр дэлхий дээр 75.866 км.кв талбай дээр усан үзэм тариалж байгаагаас 71 хувь нь дарс үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглагдаж байгаа аж.
Харин үлдсэн цөөн хувь нь жимс болон хатаасан жимс хэлбэрт шилждэг байна. Эндээс үзэхэд л дарс хэмээгч ундааны борлуулалт хэдий хэмжээний байдаг нь бараг мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: ВВС