Дуу хөгжмөөр дамжуулан хүчирхийллийн эсрэг зогсож буй залуу уран бүтээлчид маргааш 19.00 цагаас хүчирхийллийн эсрэг хандивын тоглолтыг Хаан гэр ресторанд хийх гэж байна.
Тоглолтонд The Lemons, дуучин Баярцэцэг, дуучин Ганбаа, Clif and Jeff, Forever Young Crew-н залуу дуучид, Blues Duu зэрэг хамтлагууд оролцож, өөрсдийн уран бүтээлийг хүргэж, олсон ашиг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдэд хандивлах юм.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн арваннэгдүгээр сарын сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилдэг.
Тус аяныг дэмжин Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “UNiTE to End Violence against Women” буюу Эмэгтэйчүүдийн хүчирхийллийг хамтдаа таслан зогсоох кампанит ажлыг санаачилж төр засаг, НҮБ-ын агентлагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон хувь хүмүүсийг энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг уриалжээ.
Энэ ажлын хүрээнд Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөр НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран “Orange Sessions Live” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Тоглолтод ирэхдээ та 5000 төгрөг эсвэл нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүн авчрах юм. “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь санхүүжилт багатай байдаг учир уг төвөөр үйлчлүүлэгч эмэгтэйчүүд хангалттай сайн хооллож чаддаггүй байна. Иймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход бодит хувь нэмэр оруулахыг зохион байгуулагчдын зүгээс уриалжээ.
“Orange sessions” нь видео, цахим ертөнц болон амьд тоглолтуудаар дамжуулан асуудлыг хөндөх, улмаар өөрчлөлтийг авчрах зорилготой. Өдгөө ес дэх удаагийн Orange session нь 2015 оны Orange the World буюу Дэлхийг улбар шар болгоё нэгдсэн уриан дор явагдах гэж байна.
Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл түгээмэл үйлдэгдсээр байна. Гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийг үйлдсэн хүмүүсийн 90 хувь нь эрэгтэй байдаг гэсэн тоо баримт байдаг аж.