Үндэсний суер лигийн нээлтийн тоглолт өнгөрсөн улирлын хүрэл медальт Хасын хүлэгүүд-Их өргөө аравтууд багийн тоглолтоор эхэллээ.
Энэ хоёр багийн хувьд 2015-2016 улирлын тоглолтод тоглогчдын хувьд хамгийн том солилцоог хийсэн.
"Хасын хүлэгүүд" эгнээндээ "Эрдэнэдрийлинг Ригс" багаас Б.Батжавхлан, Н.Золжаргалыг нэгтгэсэн бол "Их өргөө аравтууд" С.Өрнүүнбилэг, М.Бадрах нараар хүчээ зузаатгажээ.
Тоглолтын эхнээс Хасын хүлэгүүд 10-0-ээр илүүрхэж энэ давамгайллаа дөрвөн үеийн турш хадгалж чадлаа.
Дөрөвдүгээр үед өндөрлөхөд 104-90 харьцаатай "Хасын хүлэгүүд" хожиж энэ улирлын анхны хожлоо авлаа.
Энэ тоглолтын гол баатар "Хасын хүлэгүүд" багаас А.Бямбадорж байлаа. Түүний хувьд талбайд 44 минут тоглож 29 оноо авч багаа тэргүүллээ. Торгуулийн шидэлтийг 100 хувь гүйцэтгэж таван ч удаа холын зайн шидэлтийг амжилттай болгож үзэгчдийг шуугиулсан довтолгоог үзүүлсэн.
"Хасын хүлэгүүд Б.Билгүүнийх биш А.Бямбадоржийнх болжээ" гэж хэлэх хүмүүс ч байлаа. Багийг лидер Б.Билгүүний хувьд 22 оноо авсан бол Б.Батжавхлан багтаа 20 оноо авчирсан.Нээлтийн тоглолтод тоглогчдоос Н.Золжаргал огт байсангүй. Багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт ирээгүй учир туслах дасгалжуулагч Д.Пүрэвдорж багаа удирдаж анхны хожлоо авлаа.
Их өргөө аравтууд багийн хувьд хамгаалалтын хувьд муу байсан нь хожигдолд хүргэсэн болов уу. С.Өрнүүнбилэгийн хувьд 25 оноо, өнгөрсөн улирлын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Д.Мөнхтүвшин 20 оноо авч багаа тэргүүллээ.