Өнгөрөгч долоо хоногт GoGo.mn сайтад ямар нийтлэл сурвалжлагууд халуун сэдэв байсан бэ?
Одоогоос арван жилийн өмнө гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл гэсэн ойлголт иргэдийн дунд байлаа. Харин энэхүү ойлголтыг халж, зөвхөн харилцааны хэрэгсэл төдийгүй цаг үеийн мэдээ мэдээллийг авах чухал суваг болохыг “Монгол контент” компани анхны технологийн үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ баталсан юм. Түүнчлэн онлайн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгарч, байгуулагдсан цагаасаа өдгөө хүртэл тэргүүлэгч байр сууриа алдалгүй яваа Үндэсний портал GoGo.mn сайт бол тэдний эрхэлдэг гол үйлчилгээнүүдийн нэг билээ. Дижитал контентийн ертөнцөд энэ эрчээ алдалгүй яваа нь тус компанийн гар нийлсэн хамт олон болоод гүйцэтгэх захирал Г.Гантуяагийн хүчин чармайлттай салшгүй холбоотой. Тэрбээр GoGocafe булангийн зочноор уригдлаа. "Г.Гантуяа: Болгоё гэх эерэг хандлагаар биеэ цэнэглэвэл болохгүй зүйл гэж үгүй" ярилцлагыг унших бол Энд дарна уу.
Бусдад бичсэн зүйлээрээ ухаарал хайрлаж, үлгэр дууриал болдог энгийн нэгэн бизнес эрхлэгчийг А.Чимэд-Очир хэмээх залуутай манай сэтгүүлч А.Наранцацралтай халуун яриа өрнүүлжээ. Эцэг эхийн өврөөс холдож, амьдралд анх хөл тавьснаасаа хойш төрөл бүрийн ажил хийж, туг ч барин, тугал ч хариулж явсан энэ залуу ямар сонирхолтой түүх өгүүлээ бол... "А.Чимэд-Очир: Би амьдралынхаа хамгийн гундуу явах үедээ эхнэртэйгээ танилцсан" нэртэй ярилцлагыг ЭНД дарж уншаарай.
Ганболдын Мэргэн гэх залуу хүсэл сонирхлоороо залууст зориулсан бүтээгдэхүүнийг өөрийн гараар хийдэг. Монгол залуусын дунд төдийлөн түгээгээгүй, одоо л дэлгэрч байгаа “биеийн бүс” хэмээх сонирхолтой бүтээл хийдэг Ганболдын Мэргэн хэмээх залууг сэтгүүлч Б.Нямдарь "Гарааны бизнес" буландаа онцоллоо. Энэ талаарх “Захиалагчийнхаа бие, сэтгэлд бүрэн нийцсэн биеийн бүс хийхийг эрмэлздэг” ярилцлагыг ЭНД дарж уншаарай.
У.Мөнх-Эрдэнэ гавьяатад дэлхийн аваргад оролцох урилга ирсэн ч Монголын олимпийн боксын холбооны удирдлагууд явуулахгүй байна гэдэг мэдээлэл гарах болсонтой холбогдуулан манай сэтгүүлч У.Бадамцэцэг Монголын олимпийн боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууганаас энэ долоо хоногт тодруулга авлаа. Тэрбээр "У.Мөнх-Эрдэнэ маань дэлхийн аваргын бэлтгэлд дүү нартаа туслаад зөвлөөд бэлтгэлээ хийж байгаа. Гэтэл боксын холбоо урилга ирүүлсэн дараад явуулахгүй байна гэх зэргээр бичиж байгаад харамсч байна. Дэлхийн аваргад явах тамирчдаа амжилт хүсээд явуулахын оронд ийм муухай хэрүүл тэмцэл болж байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах хэрэггүй" гэсэн хариултыг хэлсэн юм. Дэлгэрүүлж унших бол ЭНД дарна уу.
"Нүүдлийн зурган өгүүлэмж" сан, "Япон Улсын Элчин яам", "Монгол Контент" ХХК хамтран зохион байгуулсан Монголын анхдугаар Комик стрип /ёнкома манга/ буюу дөрвөн нүдэт зурган тэмцээний ялагчид тодров. Шүүгчдийн саналаар Н.Мөнхнаран болон А.Билэгжаргал нарын бүтээл шилдгээр шалгарсан бол хамгийн олон лайктай бүтээлээр Я.Баасансүрэнгийн “Бор халзан туулай” бүтээл шалгарч Япон улсаар аялах эрхийг бичгээр шагнуулсан юм.
"GoGoNewsAgency" эрүүл мэндийн даатгалын асуудлаар цуврал нийтлэл хүргэж буй. Энэ долоо хоногт "Эрүүл мэндийн даатгал төлөгч хүн бүрт хамаатай сонирхолтой графикууд" болон "Францчуудын 60 хувь нь улсынхаа эрүүл мэндийн даатгалын системд сэтгэл хангалуун байдаг" нэртэй нийтлэлүүд хүргэлээ. Манай сэтгүүлчдийн бэлтгэсэн энэхүү нийтлэлүүдээс Монголын болон гадаад улс орнуудын эрүүл мэндийн даатгалын асуудлыг мэдэх боломжтой.
Жил бүрийн найм, есдүгээр сард орон нутгаас их, дээд сургуулиудад суралцах гэж буй оюутнууд Улаанбаатар хотод ирдэг. Зөвхөн хөдөө орон нутгийнх гэлтгүй гадаадаас ирж суралцах гэж буй оюутнууд ч олон бий. Таньж мэдэхгүй газар ирэхэд хаана амьдрах, өвдвөл хаана үзүүлэх, бичиг баримтаа гээвэл ямар байгууллагад хандах, ямар чиглэлийн автобусанд суухаас эхлээд хэнд ч бэрхшээлтэй байдаг нь ойлгомжтой. Тэгвэл манай сэтгүүлч А.Наранцацрал шинэхэн оюутнуудад зориулсан "Хотод ирсэн шинэ оюутанд ямар бэрхшээл тулгардаг вэ" нийтлэлийг хүргэлээ.
Одоогоос арван жилийн өмнө гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл гэсэн ойлголт иргэдийн дунд байлаа. Харин энэхүү ойлголтыг халж, зөвхөн харилцааны хэрэгсэл төдийгүй цаг үеийн мэдээ мэдээллийг авах чухал суваг болохыг анхны технологийн үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ баталсан “Монгол контент” компаний 10 жилийн ой болж өнгөрлөө. Тус компани олон улсын жишгийн дагуу Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн зохих зөвшөөрлийн дагуу бусдад ашиглуулах, түгээх, худалдаалах зэрэг үйлчилгээг үзүүлэх "Монгол Мюзик” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Мөн Монгол соёлыг кино урлагаар дамжуулан дэлхийд таниулах "Монгол Кино" төслийг хэрэгжүүлэхээр Жүжигчин Б.Амарсайхан, жүжигчин Р.Анхнямтай хамтын ажиллагааны гарын үсэг зурлаа.
Комикс урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх, Монгол комиксыг дэлхийд гаргах чиглэлээр хамтран ажиллах "Монгол комик" төслийг тус тус хэрэгжүүлэхээр болсон байна.