Манай оронд сүүлийн үед загасчилах хоббитой хүн олширч тэр хэрээр загасчлах урлаг дэлгэрч байна. Үүнийг дагаад өвлийн загасчлал, спорт загасчлалын төрөл их хөгжиж байна. Хобби булангийн энэ удаагийн зочноор "Монголийн экологийн нөөцийн сан"-гийн удирдах зөвлөлийн дарга, "Яваад Ирлээ" ТББ-тэргүүн Э.Мөнхжаргалыг урьж оролцууллаа.
-Өвлийн загасчлалын үе эхэлж байна. Ер нь аль үед загас барьвал илүү тохиромжтой байдаг юм бэ?
-Өвлийн мөсний загасчлалын үе ерөнхийдөө арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд байдаг. Өвлийн улиралд гол хөлдсөн үед загасчлал эхэлдэг гэсэн үг. Гол, нуур гүйцэд хөлдсөний дараа буюу нэгээс гуравдугаар сарын хооронд загас барьвал илүү их тохиромжтой. Нуурын загас өгөгшил сайтай спорт төрлийн загаснууд элбэг байдаг. Тийм учраас өвлийн улиралд нууранд загасчлах илүү тохиромжтой.
-Манай орны хувьд загас ихтэй ч гэдэг юм уу, том загастай газар нь хаана вэ?
-Сүүлийн жилүүдэд Монголд загасчлал маш эрчимтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад загас хомс болж байна. Том загастай голыг яг тэр гол гэж нэрлэж мэдэхгүй байна. Хол газар, хүний хөл хүрээгүй газар загасчилбал том загас барих боломжтой.
-Загасчид загасаа барьчихаад буцаагаад тавьдаг гэж сонсож байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол орны хамгийн том загас болох Тул загас сүүлийн жилүүдэд их ховордож байгаа. Загасчдын тоо ихсэх тусам зөвхөн Тул гэлтгүй манай орны ихэнх загаснууд ховордож байна. Үүнтэй холбогдуулан нийгмийн сүлжээгээр бариад тавь, загасаа хайрлая гэсэн уриа хэрэгжүүлж байгаа юм. Сүүлийн үед хүмүүс хамгийн том загасыг бариад зургаа авахуулах нь бахархал болсон. Барьж идэхдээ гол нь биш. Загасаа бариад буцааж тавих нь чухал. Энэ нь спорт загасчлал гэсэн үг шүү дээ.
-Загас барих техникээсээ хуваалцахгүй юу. Зуны улиралд хэдэн цагаар ч хамаагүй удаан хугацаанд суугаад барьчихдаг. Тэгвэл өвлийн хүйтэнд хэрхэн барих уу? Загасаа уургандаа яаж хурдан оруулах вэ?
-Улирлыг дагаж загас барина. Загасны үржил дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл үе байдаг. Зургаадугаар сарын 15-наас загасны хорио нь тавигдаад загасчилж болно. Харин ямар улиралд ямар өгөөшөөр яаж загас барих вэ гэдгээ сайн судлах хэрэгтэй. Загас барих олон арга бий. Жишээлбэл зуны улиралд царцаа, шумуулыг дуурайлган хиймэл өгөөш хийх зэрэг. Харин өвлийн улиралд мөс голууд боогдож эхэлдэг. Өвөл мөс цоолж барина. Зун шиг гол өгсөж уруудаад явахгүй нэг дороо сууна. Хаанаас барих вэ гэдгээ намар оройхон явж, судалж шинжилдэг. Загас хаана өвөлжих төлөвтэй, хаана хүнс нь элбэг байгааг мэдчихээд намар гаргасан таамгаараа өвөл мөс цоолно.
-Өвлийн загасчлал зуныхаас илүү сэтгэгдэл төрүүлдэг гэж загасчид ярьдаг юм билээ.
-Өвлийн загасчлал мэдрэмж өгдөг. Өөрөөр хэлбэл илүү их кайфтай гэсэн үг. Өвлийн улиралд загаснууд нэг газраа бөөгнөрч шавдаг. Энэ үед загас өгөөшөө өмхөж буй агшин ч мэдрэгддэг. Харин зуны загасчлал бол хаа сайгүй эргэлдэж, хөдөлгөөн их шаарддаг. Учир нь зун гол урсаж буй тохиолдолд загаснууд урсгал дагаж явдаг.
-Өвөл загас барьж байхад гол цөмрөх тохиолдол гардаг уу?
-Мэдээж гаралгүй яах вэ. Өвлийн улиралд загасчлах маш аюултай. Сүүлийн жилүүдэд цаг агаарын дулаарал эрчимтэй явагдаж байгаа. Үүнийгээ дагаад гол гүйцэд хөлдөхгүй, харзалдаг дээгүүрээ цасан хучмал бий болдог. Хүмүүс үүнийг анзааралгүй очиж гишгэсний улмаас гол цөмрөх тохиолдол их гарч байна. Тиймээс өвлийн улиралд загасчлах гэж байгаа хүмүүс гол, мөрнөө сайн судалж, аюулгүй байдлаа хангаж, ханьтай явахыг зөвлөж байна.

-Та ихэвчлэн ямар төрлийн загас барьдаг вэ? Мөн хамгийн томдоо ямар хэмжээтэй загас барьж байв?
-Манай оронд түгээмэл тархсан Тул, Алгана, Зивэг, Хадрана зэрэг загаснуудыг барьсан. Харин миний хувийн рекорд гэх юм бол зургаан жилийн өмнө Хэрлэн голоос 1 метр 35 см-ийн урттай Тул загас барьж байсан. Бариад зургаа авахуулаад тавьж явуулсан.
-Уурганы талаар ярихгүй юу. Өвөл, зуны уурга юугаараа ялгаатай вэ?
-Янз бүрийн уурга байдаг. Ямар төрлийн загас барихаасаа шалтгаалан өөр өөр. Хэрэв том загас барих гэж байгаа бол уурганы даац сайн байх шаардлагатай. Нарийн уурга нь 6 кг, бүдүүн уурга нь 6 кг-аас дээш гэж байдаг. Өвлийн уурга богинохон, жижиг байдаг. Сүүлийн жилүүдэд загасчид уургаа өөрийн гараараа хийдэг болж байгаа. Өөрт тохирсон, гарт барихад эвтэйхэн уургаа өөрсдөө хийчихдэг болсон.
-Манайд өвөл загасчилдаг хүн хэр олон байдаг вэ?
-Сүүлийн үед загасчин олон болсон. Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр загасчлах хобби эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа байгууллага, найз нөхдийн хүрээг их хамардаг болжээ.
-Хэзээнээс загасчлах хоббитой болсон юм бэ?
-Би Төв аймгийн Мөнгөнморьт суманд өссөн. Бага байхдаа Хэрлэн голыг дагаж загасчилдаг байлаа. Аавыгаа дагаж явсаар байгаад загасчлах дуртай болсон. Загасчлаад арав гаруй жил болж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд зөвхөн загасчлах биш харин тэднийг хайрлаж, хамгаалах үйл ажиллагаа явуулж байна.
-Тэр нь юу билээ?
-Байгаль орчны тал дээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын экологийн нөөцийн сан”, “Яваад ирлээ” ТББ бий. Манай ТББ-ын үйл ажиллагааны чиглэл нь хууль бус ан агнууртай тэмцэх, байгаль орчноо хамгаалах, зөв зохистой загасчлалыг сурталчилдаг, уриалдаг. Загас судлаач, үржүүлэгч гэсэн салбар салбарын залуучууд сонирхлынхоо дагуу нэгдэж үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хэрлэн голын ай савыг цэвэрлэсэн.
-Хамгийн анх барьсан загасаа санаж байна уу?
-Хамгийн анх Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хэрлэн голоос аавтайгаа явж байхдаа Невский уургаар Зивэг загасыг барьж байсан. Түүнээс хойш урамшаад загасчлах хоббитой болсон доо.
-Спорт загасчлалын талаар дэлгэрэнгүй яриач?
-Спорт загасчлал гээд тусдаа нэг төрөл гараад ирчихсэн. Энэ бол маш тустай. Бид спорт загасчлалыг хөгжүүлснээр загасчид загас барьчихаад буцаагаад тавьчихдаг болно. Тэмцээний үеэр загасаа сэртэнгүй дэгээгээр барина. Сэртэнгүй дэгээ загасанд ямар нэгэн гэмтэл учруулахгүй. Спорт загасчлалын энэ мэт ач тус их шүү дээ.
-Та бас загасчлалын хэрэгсэл худалдаалдаг дэлгүүртэй гэсэн.
-Дэлгүүрээ өнгөрсөн арваннэгдүгээр сард нээсэн. Фейсбүүкт “Яваад ирлээ” гэж групп бий. 15 мянган гишүүнтэй. Дөрвөн жилийн өмнө бид “Яваад ирлээ” гэсэн ТББ-аа үүсгэн байгуулсан. Байгальд ээлтэй аян, үйл ажиллагаа явуулдаг. Зах зээлийн хөөрөгдөл үнэ ханшийг буулгах зорилгоор дэлгүүрээ нээсэн. Дэлгүүрээ мөн “Яваад ирлээ” гэж нэрлэсэн. Бараануудаа ОХУ-аас авчирдаг. Одоогийн байдлаар өвлийн загасчлалын хэрэгслийг худалдаалж байгаа. Тун удахгүй зуны хэрэгслээ оруулж ирнэ.
-Спортын загасчлал, ер загасчлах хэр өртөг өндөртэй вэ.
-Өртөг бага. Уурга, дэгээ гээд загасчлах хэрэгслүүд тийм ч үнэтэй биш. Жишээлбэл өвлийн спорт уурга 3500-15 мянган төгрөгийн хооронд байдаг. Харин дэгээнүүд 2500-10 мянган төгрөгийн хооронд байх жишээний.
-Мөсний загасчлалын Улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан болсон. Та оролцсон уу?

-Монголын загасчлалын спортын холбооноос 2011 оноос хойш жил бүр Мөсний загасчлалын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Тэмцээн маань олон улсын загасчлалын спортын дүрмийн дагуу явагддаг. Гурван хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно. Сэртэнгүй дэгээгээр загасаа бариад жинлүүлээд буцааж тавина гэсэн дүрэмтэй. Энэ сарын 5-нд Био комбинатын Таван толгойн карьерт зохион байгуулагдсан Мөсний загасчлалын УАШТ-д бид “Яваад ирлээ” багаараа нэгдүгээр байр эзэлсэн.
-Спорт загасчлалыг сонирхож байгаа залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?
-Загасчлалыг сонирхож буй залуучуудад хандаж хэлэхэд загасны төрөл зүйлийг сайн судлаарай гэж хэлмээр байна. Түүнээс биш загасны төрөл зүйлээ мэдэхгүй байж, ховордож буй загасыг агнаад, алсан тохиолдлууд их гардаг. Тул загас барьвал буцааж тавьж байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.