Ялсан намын даргын суудал тамга хөзөр гэсэн үг
Намдаа мэдэлгүй Ерөнхий сайдын “зовлон”-г гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг томилогдсон цагаасаа амсаж буй. Өөрийн кабинетын гол гурван зорилтыг эдийн засаг гэж тодорхойлсон Ерөнхий сайдын хөрөнгө оруулалт татаж, төсөв санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүрт нь УИХ, бүр тодруулбал олонхийг бүрдүүлэгч Ардчилсан намынхан их бага хэмжээгээр хаалт тавьсаар байгаа. Түүний Засгийн газарт УИХ дахь бүх намууд хамтран ажиллаж буй. Энэ нь бие даагч гурван гишүүнийг эс тооцвол 73-ын “бүдүүн бүлэг”-ийн кноп Ч.Сайханбилэгийн гарт байгаа мэт харагддаг.
Гэвч үнэндээ түүнд намаас нь ч, гол хамтрагч болох МАН-аас ч улс төрийн дэмжлэг алга. Хамгийн сүүлд мөн л хөрөнгө оруулалтын асуудлаар бизнес уулзалт хийхээр Лондонг зорьсон хойгуур нь хашаагаа хатгаж, ханаа дугуйлсан МАН-ын зургаан сайдыг нь Засгийн газраас хөөх шийдвэрийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл гаргачхаад хүлээж байв. Түүний өмнөх процессууд ч ийм л байсан. Эдийн засгийн ил тод байдал, Өршөөл үзүүлэх тухай хууль, Гацууртын орд газрыг ашиглах Засгийн газрын тогтоолын төсөл гээд гадна талаас мөнгө татаж, бизнесийн орчноо сайжруулах гэсэн санаачилга бүр нь УИХ-ын босго давалгүй хаврын чуулганыг өндөрлүүлсэн гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ. Хэлэлцэх асуудал нь тодорхой. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Галт зэвсгийн тухай хууль зэрэг таваас зургаан асуудлыг төлөвлөчхөөд буй. Түүн дотор МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, оронд нь ажиллах хүмүүсийг томилох асуудал жичдээ бий.
УИХ-ын дарга З.Энхболд долдугаар сарын 28-ны өдөр ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргахдаа МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг жагсаалын эхэнд зоосон байв.
Улмаар өнгөрсөн баасан гарагт энэ талаарх тогтоолын төслөө УИХ-д өргөн барихыг Ерөнхий сайд Ч. Сайханбилэгээс шаардаж байсан талаар ойрын эх сурвалж хэлж байна. Үүнийг нотлох үйл явдал ч тухайн өдөр нь Төрийн ордонд өрнөж байлаа.
УИХ-ын дэгийн тухай хуулиар хууль санаачлагч субъект нь асуудлаа УИХ-д өргөн барихын өмнө Тамгын газраас цаг авах ёстой байдаг. Гэвч Ерөнхий сайд цаг авах хүсэлт гаргаагүй байхад, УИХ-ын дарга З.Энхболд өөрөө хугацаа товлон зарлаж, Ерөнхий сайдыг шахамдуулж байсан юм.
Нэгэнт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь намын бүлэг нь шийдвэрээ гаргачихсан тул Ерөнхий сайдад одоо Ерөнхийлөгчийн хамгаалалт, ҮЗХ-ны гишүүдийн олонхийн дэмжлэг л үлдээд буй. Ерөнхийлөгч хамгааллаа ч, намын удирдлагаасаа дэмжлэггүй бол Засгийн газар хол явахгүй нь ойлгомжтой болсон.
Хаврын чуулган завсарлахын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь бүх намын дарга, бүлгийн удирдлага, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дуудан уулзахдаа энэ Засгийн газрыг ирэх сонгууль хүртэл ажиллуулах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн. Парламентын засаглалтай улс оронд Засгийн газрын гол тулгуур нь эрх баригч нам байдаг. Тийм ч учраас Ерөнхий сайдыг намын тамгаа авахыг тэрбээр сануулсан юм. Түүний хэлсэн үгийг эргэн сануулбал “Ерөнхий сайд ажлаа гартаа ав. Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ. Санаачилгаа гартаа аваад, байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. “Тэнд тэгээд шийдчихсэн бол би юу ярих вэ” гэсэн байдалтай суумааргүй байна. Энэ Ерөнхий сайдын ажил ирэх УИХ-ын сонгуулийн үр дүнгээр томилогдсон дараагийн хүнд тамгаа өгөх хүртэл үргэлжилнэ гэж ойлгож байгаа. Бид ингэж л тохирсон, ард түмэнд тэгж ойлгуулсан. Тиймээс Ерөнхий сайд санаачилгаа гартаа аваад, ажлаа сайн хий” гэсэн юм.
Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн намаасаа дэмжлэггүй Ерөнхий сайд “шалдан ноён”-той адил. “Шалдан ноён” атгуулсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хэзээ яаж унагахаа олон жил улс төрийн хөзрийн ширээний ард суусан хашир улс төрч З.Энхболд мэднэ.
Намын дарга, ялангуяа ялсан намын даргын албан тушаал гэдэг бол парламентын засаглалтай улс оронд тамга хөзөр гэсэн үг. Дүрэм нь ч тийм. Харин тэр хөзөр нь Ч.Сайханбилэгт биш З.Энхболдод байна. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ганц найдвар нь ҮЗХ-ноос гарах шийдвэр л байна. Тиймдээ ч Ерөнхий сайдын хувьд намын тамгаа өөрөө авах, эс бөгөөс өмнөх жишгийн дагуу намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх гэсэн хувилбарын аль нэгийг нь ҮЗХ-гоор шийдүүлэх шаардлагыг хүргүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрбээр үзээд алдахаар шийдлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчид нэгэн албан бичиг илгээжээ. Түүндээ, Засгийн газарт МАН-аас томилогдон ажиллаж байгаа сайд У.Хүрэлсүх, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг зөвшилцөх саналаа хүргүүлсэн аж. Гэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь хэлбэр төдий л зүйл.
Энэ нь ч сүүлийн хэд хэдэн Засгийн газрыг байгуулах үйл явцаас харагдсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг эс тооцвол Н.Алтанхуяг, Сү.Батболдын кабинетад орж ажиллах сайд нарын нэрсийг тухайн үед Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, “дан дээлтэй” хүн ажиллуулах шаардлагыг тавьж байлаа. Гэвч зөвшилцөх нэрийдлээр бичиг хүргүүлж, өөрсдийн шийдвэрээр томилгоогоо хийдэг нь олонх болсон намын удирдлагын эрхийн асуудал тул, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвшилцөх бичиг цаг авах гэсэн л арга байх магадлалтай.
Харин түүний шаардсанчлан З.Энхболд дарга ҮЗХ-г зарлан хуралдуулбал байдал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ашигтайгаар эргэх магадлал өндөр. Учир нь ҮЗХ-нд Ч.Сайханбилэгийн харьяалагддаг “Алтангадас”-чууд жин дардгийн тод жишээ нь намаа тэргүүлээгүй ч засаг тэргүүлж болдог Шийдлийн Засгийн газраас харагдана.
Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлэг Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад зүтгүүлсэн ч “Алтангадас”-чуудын нөлөөгөөр тэр боломж Ч.Сайханбилэгт шилжиж байв. Үндсэндээ “Алтангадас ба бусад” гэсэн хүнд нөхцөлөөс тодорч чадсан Ч.Сайханбилэгт энэ удаад ч хүрд эргүүлэх боломж олдоод зогсохгүй, намын тамгаа гартаа авах магадлал бас бий юм.
Хэрэв Ерөнхий сайд намаа удирдахгүй байх аваас Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАН-ын зургаан сайдыг огцруулаад ч, тогтвортой ажиллах боломж бараг бүрдэхгүй.
Цаг хугацааны хувьд наана уу, цаана уу гэхээс сөрөг хүчин болсон МАН-ынхан Засгийн газрыг огцруулах операц үргэлж өрнүүлнэ, сайд болоогүй гомдогсод түүнийг нь дэвэргэнэ.
Ерөнхийлөгч аль нэг нам Засгийн газрын хувь заяаны асуудлыг шийдэж болохгүйг сануулсан. Түүнтэй адил Ерөнхий сайд улс төрийн намын удирдлага дор ажиллана гэдэг дээрхтэй агаар нэг сонсогдох аж.
Харин өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Ерөнхий сайдын хувьд Ч.Сайханбилэг ҮЗХ- г хуралдуулахаас өмнө кабинетынхаа гишүүдийг огцруулах асуудлыг оруулж ирэхгүй нь мэдээж. Харин Ч.Сайханбилэг сайдын шаардлагаар Ардчилсан намын ҮЗХ өнөө маргаашгүй хуралдах чигтэй байгаа. Энэ удаад тэд уламжлалын дагуу Ч.Сайханбилэгт намын даргын тамгыг өгөх үү, эсвэл З.Энхболдыг Ерөнхий сайд болгох уу гэдгийг шийднэ. Шийдвэр яаж гарсан ч энэ удаагийн ээлжит бус чуулган намын дарга засаг тэргүүлэх уламжлалыг сэргээсэн чуулган болох нь тодорхой боллоо.
Б.Энхжаргал