Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газар нь 2015 онд 6956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шаардлага гардаг учраас ийнхүү 6956 тээврийн хэрэгслийг захиран зарцуулах буюу худалдах эрхийг түдгэлзүүлжээ.
Гэтэл сүүлийн үед байгууллагууд болон иргэд худалдан авч байгаа тээврийн хэрэгслийнхээ захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгсэл худалдан авах тохиолдол багагүй гарч, иргэний маргаан үүсэн, байгууллага, иргэд хохирч байгаа аж.
Тиймээс ямар нэгэн тээврийн хэрэгсэл худалдаж авах болон эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн эсэх, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх талаарх мэдээлэл, лавлагааг Шийдвэр гүйцэтгэх газраас авч худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас анхааруулж байна.