2015 онд “Шилмэл сүрэг” төслийг 30,0 сая төгрөгийн санхүүжилтаар Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд хэрэгжүүллээ.
Говийн эрс тэс байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, амьдын жингээр бусад үүлдэр омгийн ямаанаас илүү, 13-15 микронтой жигд урт ноолууртай улаан ухна 48, илүү нугаламтай үзэмчин хуц 150 толгой нийт 198 өсвөр насны хээлтүүлэгчийг бойжуулсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сайншанд хотод болсон “Дорноговь түншлэл -2015”, “Шилмэл мал-2015” үзэсгэлэн худалдааны үеэр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Шилмэл сүрэг” төслөөс 8 хуц, 2 ухныг үнэ төлбөргүй авах эрхийн бичгийг 14 сумын Мал эмнэлэг үржлийн тасгын мэргэжилтнүүдэд гардуулан өглөө.
“Шилмэл сүрэг” төсөл нь Дорноговь аймгийн бүх сумдын МЭҮТ-ийн дэргэд чанар, стандартын шаардлага хангасан хээлтүүлэгч малтай болж аймгийн хэмжээний нийт бог малын чанар, ашиг шимийг сайжруулахад чиглэгдэж үйл ажиллагаа нь үр дүнтэй болж байгаа төсөл юм.