-Өнөөдөр Монголд шижигнэсэн залуус нийлээд ирээдүй хойчдоо хэрэгтэй зүйл хийхгүй бол болохгүй цаг үе ирээд байна-
Биотехнологич мэргэжилтэй хэдий ч жил ирэх бүр өөрчлөгдөн хувьсаж буй байгалийн өвөрмөц тогтоц, соёлын өв, нүүдлийн соёл, зан заншлыг гэрэл зураг, дүрс бичлэгт үлдээн улмаар сан үүсгэх зорилго өвөртлөн буй нэгэн залуутай уулзлаа.
Түүнийг Б.Батзориг гэдэг бөгөөд Миний Монгол төслийн удирдагч. Тэрээр 2020 он гэхэд Монгол орныг бүрэн дүүрэн илэрхийлж чадах зураг, видеоноос бүрдсэн контентийн сан бий болгоод нээлттэй тавихаар зорилго тавин ажиллаж байна.
Миний Монгол төслөөс 2015 онд хийх хээрийн судалгааны ажлын санхүүжилтээ босгохоор төслийн хүрээнд авсан гэрэл зургаар хийсэн ил захидал, хөргөгчний соронзон наалтыг хийж, борлуулж байгаа юм.
Төслийн хүрээнд авсан Монгол орны үзэсгэлэнт байгалийн зураг, тухайн зурагны тайлбар бүхий соронзон наалтыг 5000, 9000 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд анхны худалдан авагчид ам сайтай байгаа юм. Түүнчлэн 1000 төгрөгний үнэтэй ил захидлаас худалдан авч түүх соёл байгаль дэлхийн талаар контентийн сан үүсгэж буй төслийнхөнд багахан ч атугай хувь нэмэр оруулах боломжтой юм.
Ингээд Миний Монгол төслийн талаар түүнтэй цөөн хором ярилцсаныг хүлээн авна уу.
-Төслийг эхлүүлэх болсон түүхээс яриагаа эхэлье?
-Миний Монгол төсөл сайн дураараа санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа жижиг төсөл юм. Ер нь бол 2009 оноос эхэлсэн гэж болно. Өмнө нь би аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байсан юм. 2009 он гэхэд 14-15 аймгаар явчихсан хэрэндээ Монгол орноо мэддэг гэж боддог байлаа. Хөдөөгүүр явж байхад өмнөх жил нь очиход байсан эмээ, өвөө нар байхгүй болчихсон байдаг байсан юм. Хүүхэд байхад ийм байлаа гээд сайхан яриа өрнүүлдэг байсан тэр хүмүүсийн талаар дурсамж их байдаг байлаа л даа. Гэрийнхэн нь тэр дурсамжийн талаар тэр бүр онцлохгүйгээр өнгөрөөчихсөн байдаг.
Ер нь Монгол кино үйлдвэрийн 200 орчим кино байдаг гэж сонссон, оросуудын бүтээж өгсөн түүхээр л бид өнгөрсөн үеэ таньж мэдсэн шүү дээ. Тэгэхээр түүхийн амьд гэрч болсон өвгөд буурлын маань яриа бидэнд их хэрэгтэй.
Хүүхэд байхад зүлгэн дээр хэвтээд босоход хувцас нов ногоон болчихсон байдаг байсан. Харин одоо бол шороо л болох байх. Байгаль дэлхий маань тэгэхээр өөрчлөгдөж байна. Тэрнээс гадна даяарчлал, төв суурин газрыг зорих малчдын шилжилт хөдөлгөөнөөс болоод өв соёл тээгч нар маань соёлоо тээж чадахгүй болж бид өв уламжлалаа мартаж эхэлж байна.
Энэ бүхнээс улбаалаад үндсэн гурван зорилгын хүрээнд энэ төслийг эхлүүлсэн. Тэр нь юу гэхээр жилээс жилд өөрчлөгдөж буй байгаль, сараас сард бүдгэрэн мартагдаж буй нүүдэлчдийн өв соёл, өдрөөс өдөрт орхигдон одож буй өвөг дээдсийн сургаал гэсэн гурван сэдвийг гэрэл зураг, дүрс бичлэгт буулган авч ирээдүй хойч үедээ үлдээнэ гэсэн үндсэн гурван зорилго маань гарч ирсэн юм.
Төслийн үр өгөөжийг хэрхэн харж байна гэхээр боловсролын салбарт байгалийн шинжлэх ухааны газарзүй, түүх зэргийн суурь материал болох боломжтой. Аялал жуулчлалд тодорхой хувь нэмэр оруулна. Аялал, зугаалганд явахдаа хэрхэн эко байх ёстой вэ гээд мэдээллийг хүргэх, бидний контентийг ашиглан эх орноо сурталчилах гээд хүртээмжтэй байх боломжтой.
-Төслийн анхны аяллын талаар яривал?
-2009 онд үүнийгээ хэрэгжүүлэхээр Булган, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Өмнөговь, Дундговь гээд 28 хоногт 6500 км-ийн аялал хийж байсан. Тухайн үед нэвтрүүлэг хийх бодолгүй байсан учраас 2500 зураг авч байсан юм. Тэр үед Монгол орноо мэддэг юм шиг гараад явсан чинь яг үнэндээ бидэнд мэдэхгүй зүйл маш их гардаг юм билээ. Тухайн үед энэ маань аялал байсан юм. Нэгэнт хүний хөл хүрч чадахгүй газар очиж байгаа тул зураг авах зэрэгт аюулгүй ажиллагааны дүрэм журмаас эхлээд бодлого хүртэл хэрэгтэй болоод мэргэжлийн түвшинд шилжих шаардлага гарсан. Ингээд экспедиц зохион байгуулалтад шилжсэн. Олон хүн байх ёстойн байна зохион байгуулалтад орж ажил үүргийн чиг баримжаатай болох хэрэгтэй гэдгийг ойлгосон.

2013 онд үндсэн гурван зорилтоо хийхээр экспедиц болон замд гарсан. Тавдугаар сарын 30-наас есдүгээр сарын 30-ны хооронд Увс, Баян-Өлгий, Ховд аймгаар нийт 23300 км замыг туулж, 17000 гэрэл зураг, 6000 минут дүрс бичлэгтэй ирсэн. Энэ нь бид нарын хувьд чамлахааргүй үр дүнтэй болсон. Бид танин мэдэхүйн 16 цуврал нэвтрүүлэг хийж, NTV телевизээр нэвтрүүлсэн. Удахгүй аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө энэ нэвтрүүлгүүдээ бусад телевизүүдэд өгөх бодолтой байна. Гэрэл зургаас бүтсэн хэвлэмэл бүтээлүүдээ гаргаад байна.
2009 онд явсан ч Монголыг нэг зуны дотор битгий хэл нэг жилийн дотор яваад ч барахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс 2020 он хүртэл Монгол орныг газар зүй, угсаатан зүй, соёлын онцлогоос нь хамааруулаад бүсчилсэн байдлаар тойрч явахаар болсон.
2014 онд бид төслийн дараагийн үе шатыг Хэнтий, Дорнод аймагт хийсэн. 20 орчим мянган км туулсан. Энэ жил тав орчим нэвтрүүлэг хийнэ гэсэн бодолтой байна.
-Энэ жилийн судалгааны ажлын төлөвлөгөө юу байна вэ?
-2014 онд 2013 оныг бодвол санхүүгийн хямралаас үүдээд харьцангуй бага материал цуглуулсан. Гэхдээ 2015 онд илүү ихийг хийнэ гэж бодож байна. Энэ жил говийн аймгуудыг сонгоё гэж бодож байна. Говь-Алтай, их говийн дархан цаазат газруудаар явах санаатай байна. Говийн бүс нутаг намар их сайхан харагддаг онцлогтой учир долдугаар сарын сүүл наймдугаар сард судалгаандаа гарна. Тэрнээс наана санхүүгийн асуудлаа шийдэх гээд л зүтгэж байна даа.
-Энэ жилийн хээрийн судалгааны санхүүжилтийг босгохоор соронзон наалт хийж худалдаж байгаа гэсэн. Тэр талаараа тодруулахгүй юу?
-Энэ онд санхүүжилт төдийлөн орж ирэхгүй байх гэж бодож байгаа учраас ил захидал, соронзон наалтыг хэвлүүлээд санхүүжилт босгохоор ажиллаж байна. Соронзон наалтыг эхний ээлжинд 50 ширхгийг туршилтын журмаар хийсэн. Хүмүүс их нааштай хүлээж авч байна.
Соронзон наалтны хувьд гадаадад зорчиж байгаа хүмүүст авсаархан олныг аваад явах боломжтой, шинэлэг байх болов уу гээд ахиад хийж байна. Одоогоор бидний санд байгаа 25 мянган зургаас 3500-г нь ялгачихсан. Ер нь бол 10 зураг тутмын нэг нь үзэгчдэд хүрдэг шалгуур тавиад дээрх зургуудыг ялгасан гэсэн үг. Соронз шилэн гадаргуутай, нөгөөх нь эпокси гээд материалаар хийдэг. Тэр нь хуванцар гэсэн үг.
Шил, соронзоо захиалж авчраад зургаа өөрсдөө хэвлэдэг. Соронзон наалтаа тухайн наалтан дээр байгаа зургийн тайлбартай хийж байгаагаараа танин мэдэхүйн ач холбогдолтой. Хамгийн хүчтэй, сайн соронзоор хийж байгаа.
Хүмүүс ахуйн хэрэгцээндээ 5-10 ширхгээр авч байна. Ганц гэлтгүй бидэнд хэмжээлшгүй их тус дэм болж байгааг хэлмээр байна.
Тэрнээс гадна бид оффис дээрээ хүмүүс цуглуулаад Монгол орныг танилцуулсан танилцуулга хийх төлөвлөгөөтэй байна. Хүмүүсийн хүрч чадахгүй байгаа газруудаас авсан зураг, бичлэгээрээ хүмүүст танилцуулга хийхээр төлөвлөөд байна. Туршилтын журмаар хийж байгаад цаашлаад байгууллагуудаар танилцуулъя гэж бодоод байна. Өдөржин ажилдаа дарагдаад стрессдсэн хүмүүст байгалийн сайхан зураг, бичлэг үзүүлээд танин мэдэхүйн мэдлэг олгоё, түүнээс таашаал авч ажиллахад мотивац өгөөсэй гэж хүсч байна.
-Ил захидлыг хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?
-2014 оны хоёрдугаар сард Австрид байдаг найз нар маань ирж Монголоо танилцуулаач гэсэн хүсэлт тавьсны үндсэн дээр бид Монголоо сурталчилахаар явсан юм. Тухайн үед дотроо 100 ширхэг Монголын үзэсгэлэнт газруудын зурагтай 300 зургийн цомгийг хэвлүүлээд авч явсан. Мөн 18 төрлийн ил захидал хэвлэж явсан.
Хүмүүс их сайхан хүлээж авсан л даа. Тухайн үед гурван хотод нийт 250 орчим хүнд танилцуулга хийсэн. Түүнээс бидний мэдэж байгаагаар дөрвөн хүн ирж хамтарсан экспидиц хийсэн. Энэ мэтчилэн танилцуулгаа зөв, сайн хийж чадвал жуулчдыг татах нөөц боломж бидэнд бий. Төсөл хэрэгжиж дуусаад монгол, англи хэл дээр контентийн сан үүсвэл жуулчдад зөв мэдээлэл өгөх боломжтой.
-2015 оны судалгааны ажилд хэр хэмжээний мөнгө шаардлагатай байгаа вэ?
-Хүний нөөц, аяллын зардал гээд бүгдийг нь тооцвол жилдээ 200 орчим сая төгрөгийн зардал гардаг тооцоо бий. Энэ жилээс эхлээд багахан юм хийж байтал яваандаа төсөл маань гуйлга гуйдаг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хэмжээнд хүрэх байх гэж бодож, төсөөлж байна.
-Энэ соронзон наалтнаас хөрөнгө босгохоор шийдсэн юм байна. Ер нь санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийддэг юм бэ?
-Бид дотоодын компаниудыг хамтарч ажиллаач ээ гэж санал тавьдаг. Гэхдээ одоохондоо хамтран ажиллаж, ач холбогдол өгч байгаа компани их ховор л доо. 2014 онд “ДДэшТВ” ХХК дэмжлэг үзүүлсэн. Танай сайтаар дамжуулан онцгойлон талархсанаа илэрхийлж байна.
-Төслийн багт хичнээн хүн байдаг юм бэ?
-Төслийг удирдан ажиллуулж байгаа хоёр хүн байдаг. Бусад нь ажил гүйцэтгэх гэрээгээр явдаг. Учир нь хүмүүсийн нийгмийн асуудал, цалин хөлснөөс эхлээд асуудал байдаг л даа. Бор зүрхээрээ энэ төслийг хийж байгаа учраас байнгын цалинжуулах боломж бидэнд байхгүй байна л даа.
-Төслийн мэдээллийг багтаасан www.mymongol.mn сайтаа танилцуулаач?
-Бидний авсан зургууд бүгд GPS-ийн координаттай байдаг юм. Тэр нь Google map дээр оруулах юм бол байршил заана. www.mymongol.mn сайтаар орвол зургийн санд байгаа зураг хаана авсан нь гарч ирдэг. Яваандаа энэ дээрээ тулгуурлаад аяллын зам тооцоолдог аппликэйшн гаргах алсын төлөвлөгөө байгаа.
Аппликэйшнийг интернэтгүй орчинд ашиглах боломжтойгоор хийе гэж байгаа юм. Аяллаар явж байхад таны байгаа газраас 50 км диаметрт байгалийн ийм дурсгалт газар байна гээд гарч ирээд очихоор бол аяллын тооцооллыг гаргаж өгдөг байхаар төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар материалууд ерөнхийдөө бэлэн болчихсон. Санхүүгийн асуудлаас болоод хугацаа хойшлоод байна. Хэрэв үүнийг хийх юм бол Ерөнхийлөгчийн ярьж буй Монгол хүмүүс технологийн салбарт тэргүүлэх боломж байна. Манай сайт ч гэсэн технологийн дэвшлийг нэвтрүүлсэн. Зургийн координаттай тэр нь Google map-д гарч ирдэг ийм сайт дэлхийн хэмжээнд би олж хараагүй л байна. Тэгэхээр бид магадгүй анхдагч нь болоод хийж байж магадгүй. Google map хэрэглэгчид өөрсдөө би энэ зургийг энэ хавьцаа авсан гэж хийдэг бол манайх яг координатаараа ордгоороо давуу талтай.
-Яам тамгын газар, байгууллагуудаас дэмжлэг хүсээд төдийлөн үр дүн өгөхгүй байгаа гэж та хэлсэн. Тэгвэл ярилцлагынхаа төгсгөлд төсөлд дэмжлэг үзүүлэх нь ямар ач холбогдолтой болохыг уншигчдад хандаж хэлэхгүй юу?
-Энэ ажлыг хэн нэгэн хүн хийхгүй бол энд ач холбогдол өгч байгаа хүн алга байна. Яам судалгааны баг хүртэл явуулах хэрэгтэй байгаа юм уг нь. Өнөөдөр Монголд шижигнэсэн залуус нийлээд ирээдүй хойчдоо хэрэгтэй зүйл хийхгүй л бол болохгүй цаг үе ирээд байна.
Түүхийн амьд гэрч болсон өвөө эмээ нар маань байхгүй болоод байна шүү дээ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Хархоринд жин тээж байсан өвөө байдаг юм. Одоо 95 нас сүүдэр зооглож байна. Тэр хүнээс жин тээх талаар асууж лавлах юм их байна. Үнэндээ өнөөдөр тэмээгээр нүүж байгаа айл ч ховор болж. Тэгэхээр л энэ бүхнийг авч үлдэх нь бидний ажил гэж хэлж болно.
Монголынхоо тухай дижитал банк босгоё. Өнөөдөртөө хүмүүст хэрэггүй байж болох ч 20, 30 жилийн дараа үнэтэй хөрөнгө болно. 25 жилийн өмнөх ардчиллын зургийг бид хараад “хөөх ийм байсан юм уу” гэж уулга алдаж байна. Гэтэл 30 жилийн дараа байгаль дэлхий маань хэрхэн өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Алтай таван богдын мөс жилдээ 30 метрээр сууж байна гэж ярьж байна. Энэ хурдаараа 2050 он гэхэд мөсгүй болох юм байна гэсэн судалгааг японы эрдэмтэн хийсэн гэж байна. Ийм юм байхгүй болно гэж хэлэхэд муухай ч гэсэн байгаа дээр нь тэрийг хадгалж авч үлдэх хэрэгтэй байна. Энэ ажилд тус дэм үзүүлэх хувь хүн, албан байгууллага байх юм бол бид хэзээд дуртайяа хамтран ажиллана гэдгийг хэлье.
Та Миний Монгол төслийг дэмжихийг хүсвэл ЭНД дарж фэйсбүүк хуудсаар зочлох, Хурд хорооллын 27-р байранд байрлах төслийн оффист очих боломжтой. Харилцах утас: 94098386