Шагай харвааны багийн болон хувийн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-14-нд боллоо.
Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 80 гаруй багийн 800 орчим харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна.
Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний 3 байрт шалгарсан харваачид улсын цол зэрэг хүртдэг.
Багийн харваанд Монгол Улсын мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн ЗДТГ-ын баг тэргүүллээ.
Монгол Улсын дэд мэргэн Т.Баярбат ахлагчтай Өвөрхангай аймгийн баг удаалж, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай "Ажнай" корпораци Тавантолгой транс ХХК-ийн баг гуравдугаар байрт шалгарлаа.
Хувийн харваанд Санданжигмэд, Өмнөговь аймгийн харваач улсын дэд мэргэн Түвшинбаатар, Говь-Алтай аймгийн харваач аймгийн гоц мэргэн Даваадорж нар эхний гурван байрт орлоо.