Өөрсдийгөө тунхагласан Донецкийн Бүгд найрамдах улсын тэргүүн Александр Захарченко долоодугаар сарын 17-ны өдөр Донецк орчимд осолдох Малайзийн иргэний агаарын тээврийн Боинг -777 онгоцны сүйрлийн гэрч хэмээн мэдэгджээ.
“Энэ явдал хэрхэн болж өнгөрөхийг би харсан. Хоёр онгоц байсан, бас Боинг нисэж явсан. Дараа нь хоёр онгоц нисээд явсан, харин Боинг сүйрсэн. Донецкийн Бүгд Найрамдах улс энэ онгоцыг сөнөөхгүй байх хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт бид адгуус биш хүмүүс, хоёрдугаарт энэ онгоцыг сөнөөх техникийн боломж бидэнд байхгүй” хэмээн Захарченко мэдэгджээ. Түүний өгүүлснээр эдгээр онгоцууд нь Украйных байсан бөгөөд мөн ижил зүйл харсан хэдэн арван гэрч байгаа гэнэ.
Эргэн сануулахад долоодугаар сарын 17-ны өдөр Куала-Лумпураас Амстердам чиглэн нислэг үйлдэж явсан, Малайзийн агаарын тээврийн Боинг-777 онгоц Донецк мужийн нутаг дэвсгэр дээр осолдсон юм. Хөлгийн бүхээгт 298 хүн байсан бөгөөд бүгд амиа алдсан. Онгоц унасан шалтгааныг одоогоор нарийвчлан тогтоогоогүй байгаа. Ослын газарт ажилласан Голландын мэргэжилтнүүд энэ оны сүүл гэхэд тайланг дэлгэнэ гэж амласан юм. Энэ ослын дараагаар Киев онгоцыг босогчид “Бук” зенит пуужингийн төхөөрөмжөөр буудаж унагасан гэж буруутган мэдэгдэл гаргасан ч босогчид өөрсдөд нь онгоц унагаах зэвсэг байхгүй гэж няцааж байсан юм.
Саяхан Оросын “Комсомольская правда” сонин энэ ослын гэрч гэгдэх Украины нэгэн иргэнтэй хийсэн ярилцлагыг нийтэлсэн юм. Ярилцлаганд дурдснаар тэрбээр Авиаторское тосгоны нисэх буудал дээр байхдаа ослоос хэдхэн цагийн өмнө агаарт гурван сөнөөгч онгоц хөөрөхийг харсан гэнэ.
Пуужингаар тоноглогдсон нэг сөнөөгч нь бааздаа эргэн ирсэн, энэ сөнөөгч нь Боингийг сандарснаасаа эсвэл алдаа гарган буудсан байх гэж таамаглаж байгаагаа хэлжээ. Энэ сөнөөгч онгоцны нисгэгчийг Боингийн сүйрэлд хамаатай гэсэн мэдээллийг Украины Аюулгүй байдлын алба няцаасан юм. Энэ өдөр Украины зэвсэгт хүчин ямар ч нислэг үйлдээгүй гэж Аюулгүй байдлын албаны даргын зөвлөх мэдээлсэн байна.