БНХАУ-ОХУ-Монгол хоорондын эдийн засгийн коридор байгуулахыг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /04.01/ Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзах үеэр санал болгожээ.
Ван И Хятад, Монгол, Орос хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий гэж үзэж байгаа юм. Түүнчлэн гурван орныг холбосон шинэ зам тавих нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаас гадна Европ, Ази тивийг дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ түлхэц болно гэж Хятадын Гадаад хэргийн сайд хэлсэн байна.
Гурван орны хөгжлийн шинэ замыг тавихаас өмнө зохих төлөвлөгөө, замын чиглэл зэрэг бодит ажлуудыг боловсруулах шаардлагатай гэв.
Сануулахад 2013 онд БНХАУ-ын Си Зиньпин Торгоны замын эдийн засгийн бүс гэсэн санаачилга гаргасан. Өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр “Гурван улсын хөгжлийн стратеги харилцан нийцэж байна. Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулж, 1+1+1 гурваас гарна гэсэн зорилтыг биелүүлэх боломжтой. Гурван улсын хоорондын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь маш чухал. Мөн энэ бол бидний өмнө тулгамдсан асуудал.
Гурван улсын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлж, гурван улсыг холбох төмөр замын гол шугамыг шинэчлэх, мөн гурван улсыг холбох төмөр замын шинэ шугам байгуулах талаар ярилцаж болно” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: РИА Новости