Америкийн тэргүүлэгч авто машин үйлдвэрлэгч Женерал Моторсын санхүүгийн албаны дарга 2018 он гэхэд суудлын болон ачааны тэргэндээ суурилуулж байгаа 4G LTE сүлжээний ачаар гурван жилийн хугацаанд 350 сая ам. долларын ашиг олно гэжээ.
4G LTE сүлжээ суурилуулна гэдэг нь үндсэндээ хэрэглэгч замд явахдаа өндөр хурдны интернет ашиглаж, гар утас, зөөврийн компьютерээрээ сүлжээнд нэвтэрнэ
Чак Стивенсийн хэлснээр “Дөрөвдүгээр үеийн LTE сүлжээг автомашинд суурилуулснаар залуу үеийнхэн төдийгүй технологийн хорхойтнуудын худалдан авах сонирхлыг төрүүлнэ. Хамгийн гол нь автомашины технологи сайжирч мэдээллийг хурдан дамжуулж болох юм” гэжээ.
Компани 2015 оны загварууд дундаас 30 гаруй машиндаа 4G LTE сүлжээг суурилуулсан бол 2016 он гэхэд бүх загвартаа суурилуулахаар төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ зөвхөн Хойд Америкт худалдаалах загварууд бөгөөд ойрын ирээдүйд олон улсын зах зээлд гаргах машинуудаа ийм технологитойгоор худалдаанд гаргах аж.
Машинд 4G LTE сүлжээ суурилуулна гэдэг нь үндсэндээ хэрэглэгч замд явахдаа өндөр хурдны интернет ашиглаж, гар утас, зөөврийн компьютерээрээ сүлжээнд нэвтэрнэ гэсэн үг.
Гэхдээ үйлчилгээний үнэ нь чамгүй өндөр сарын 200MB дата эрхтэй үйлчилгээ нь 5 ам. доллар бол 5GB дата эрх нь 50 ам. доллар аж. Харин энэ үйлчилгээг нэг болон хоёр жилээр хэрэглэхээр бол 200-500 ам. долларын хооронд хэлбэлзэж байна.
Гэтэл сард ердөө 200MB хэрэглээтэй байна гэдэг бас л чанга. Яахав компанийн тайлбарлаж байгаагаар 200MB дата үйлчилгээг ашиглавал 6,5 цаг дуу сонсох эсвэл 13 цаг интернетээр тэнэх, эсвэл 10,000 зурвас илгээх гэжээ.
Гэхдээ бичлэг үзэх тухай энд огтхон ч дурдаагүй байгааг та харж байна. Хэрвээ бичлэг үзвэл энгийнээр Netflix дээрээс хамгийн муу чанартайгаар үзэхэд нэг цагт 0,3GB, өндөр нягтралтайгаар үзэхэд нэг цагт 1GB, 1080p чанартайгаар үзэхэд нэг цагт 2,8GB дата ашигладаг.
Тэгэхээр та 200MB эрхээр бүтэн цаг ч бичлэг үзэж чадахгүй нь. Дээрээс нь 360p чанартайгаар бичлэг үзэх хүн өнөөдөр тийм ч олон байхаа больжээ.