Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөх дугаарын “хүмүүс” буландаа сонирхогчдын боксын Азийн АШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, “Хангарьд” спорт хороо, ҮШБ, “Империал Кастл” компанийн тамирчин, ОУХМ Мягмардуламын Нандинцэцэгтэй ярилцлаа.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 17-24-нд болсон УАШТ-ээс ес дэх алтан медалиа хүртсэн юм.
Бокст амжилт гаргаж яваа цөөхөн эмэгтэй тамирчдын нэг түүнтэй ийн хөөрөлдсөн юм.
-Та Хүдэрбаатар багшийн шавь болсноор боксын бэлтгэл хийж эхэлсэн юм билээ. Хэдэн он билээ?
-2003 он. “Шавь” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Хүдэрбаатар ах надад боксын спортоор хичээллэх санал тавьсан. Миний хөдөлгөөний эвсэл, хурд, биеийн хөгжил анхаарлыг нь татсан гэсэн. Дугуйланд дөнгөж бүртгүүлэхдээ эмэгтэй хүн энэ спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд оролцдог талаар огт мэддэггүй байсан (инээв). Биеэ хамгаалах чадварт суралцах зорилготойгоор ангийнхаа хэдэн охинтой секцэнд бүртгүүлж, цааш лавшруулан суралцсан. Тэгэхэд дөнгөж наймдугаар ангийн сурагч байлаа.
-Л.Энхбаатар багшид тоогдсон нь хэдэн он бэ?
-“Шавь” цогцолборт гурван сар хэртэй бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцохтойгоо болоод байсан ч Хүдэрээ ах миний ирээдүйг харж Л.Энхбаатар багшид хөтөлж шавь оруулсан. Би Л.Энхбаатар багшийн анхны эмэгтэй шавь. “Шавь” цогцолборт ангийнхаа охидтой бэлтгэл хийдэг байсан. Харин хоёр дахь дугуйланд ороход бүгд эрчүүд. Аз болоход О.Сувд-Эрдэнэ маань энэ дугуйланд бэлтгэл хийдэг болохыг дараа өдрөөс нь мэдсэн. Олон эрэгтэй хүнтэй бэлтгэл хийхэд эхэндээ жаахан эвгүй байсан ч удалгүй танилцаад, дотно нөхөрлөсөн. Сувдаа бид хоёр нэг сургуулийн хоёр, тэр надаас хоёр дүү.
-Эмэгтэй хүн боксоор хичээллэх хэцүү биз ...
-Л.Энхбаатар багшийн дугуйланд голдуу хөвгүүдтэй бэлтгэл хийдэг болсон. Тэд намайг гамгүй зоддог байлаа шүү дээ (инээв). Гэхдээ би үүнд огт хар буруу санадаггүй. Тэд намайг сайн тамирчин болоосой гэж л хурцалдаг байсан биз. Тэгээд зодуулаад рингэний ард их уйлдаг байлаа. Тэгэхэд багш маань намайг их аргаддаг байж билээ. Багшийн хэлснээс урам авч, тэднийг заавал ялдаг болно доо гэж өөртөө зорилго тавьсан.
-Анхны тэмцээн дурсамжтай сайхан санагддаг байх ...
-Хүдэрбаатар багшийн удирдлага дор 2003 оны өсвөр үеийнхний УАШТ-ий 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн нь миний анхны амжилт. Тэгэхэд эмэгтэйчүүд боксоор хичээллэх нь бага байсан. Манай жинд дөрөвхөн тамирчин тулалдахад би ганц ч ялаагүй хэрнээ медаль хүртсэн. Аав, ээждээ медаль хүртсэн гэхэд тэд их баярлаж билээ (инээв). 2004 онд нэгэн нэрэмжит тэмцээнд жингийнхээ (48 кг) лидер тамирчин болох “Алдар”-ын С.Бямбацэцэг эгчид ялагдсан. Дараа нь хэд хэдэн удаа таарсан ч бараагүй. Нэг хүнд олон ялагдахад их зүйл бодогддог юм билээ. Тэгээд би “С.Бямбацэцэг эгчийг заавал ялах ёстой, ялчихаад энэ спортоо орхиё” гэж өөртөө ам гарсан үе бий.
-С.Бямбацэцэгтэй 2005, 2006 оны УАШТ-д алтан медалийн төлөө тоглоод ялагдсан уу?
-Тэгсэн. Насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр жил дараалан ялагдсан. Харин 2006 онд ДАШТ-ий өмнөх сорил тулаан Спортын төв ордны боксын зааланд болоход би Т.Болортуул, С.Бямбацэцэг эгчийг ялж ДАШТ-д оролцох эрх хүртсэн.
-Таны дараагийн өрсөлдөгч танай клүбээс гарсан. Нэг багшийн шавь нар нэг жинд тулалдах ямар байдаг вэ?
-Т.Болортуултайгаа нэг дор бэлтгэл хийдэг болохоор УАШТ-ий шигшээ тулаанд шалгарна гэдгээ урьдчилаад мэдчихдэг. Холын зайн гүйлтэд Болороогоос аль болох хоцорчихгүйг хичээж, өөрийгөө их хурцалдаг. Найз маань яах аргагүй миний хүчтэй өрсөлдөгч.
-Та хоёр УАШТ-д хэдэн удаа таарсан билээ?
-2011-2014 онд алтан медалийн төлөөх тулаанд шалгарч, би ялсан.
-Монголын боксын спортод УАШТ-д завсаргүй ес түрүүлсэн (2007-2015 онд) эмэгтэй тамирчин танаас өөр байхгүй биз дээ?
-Энэ амжилт нэг талаас тоон үзүүлэлт. Мэдээж сайхан. Нөгөө талаас УАШТ-д түрүүлэх нь миний гол зорилго биш. УАШТ-д түрүүлж байж олон том тэмцээнд оролцох эрхээ хүртдэг болохоор ач холбогдол өгч л таарна. Би жиндээ тасарчихсан хүн гэвэл бас үгүй юм. Доороос бидэнтэй өрсөлдөх залуу тамирчин цөөн гарч байна уу даа гэж харж байна.
-2006 онд 52 кг-руу жин өгссөн үү?
-Түркт болсон олон улсын тэмцээнд 48 кг-д тулалдах ёстой байсан ч замд хоолны дэглэм алдагдаж, жингээ барьж дийлээгүй. Тэгээд 52 кг-д тулалдаад ялагдсан.
-2006 оны ДАШТ. Та С.Бямбацэцэг, Т.Болортуул нарыг сорил тулаанд ялж анх удаа дэлхийн дэвжээнд гарснаа ярихгүй юу ...
-Энэтхэгт болсон ДАШТ-ий 48 кг-д Филиппиний тамирчинд ялагдсан. Тэрбээр цааш тоглож хүрэл медаль хүртсэн. Цөөн онооны зөрүүгээр ялагдсан.
-Таныг ялсан тамирчин яагаад ч юм бэ медаль хүртдэг. Сүүлийн жишээ, 2014 онд БНСУ-ын Чежүд болсон ДАШТ-д эхний тойрогт таны ялсан америк боксчин алтан медаль хүртсэн ...
-Сугалаанд жаахан азгүйтдэг тал бий. Би Америкийн боксчин Марлен Эспарзатай 2011 оны Дэлхийн цомд тулалдсан. Тэгэхэд миний эрхий хуруу хугаралтай байсан болохоор олигтой тоглож чадаагүй. Түүнтэй Чежүгийн ДАШТ-д дахин таарахад тэрбээр надаас жаахан жийрхэнэ билээ. Би түүнийг ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Тэмцээний өмнө жингийнхээ тамирчдыг судлахад миний хамгийн хүчтэй өрсөлдөгч тэр байсан. Хэрэв би түүнийг ялсан бол медаль хүртэх боломж өндөр байлаа.
Тэмцээний өмнө миний бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй өндөр хэмжээнд бэлтгэгдсэн. Би тэр америк боксчинтой боломжийн тулалдсан. Өөрийгөө ялсныг мэдрээд гар, хөлөө савчуулан байж ялтал шүүгч өнөөхийн гарыг өргөдөг байгаа. Би их гайхсан. Тэгээд яах вэ шүүлт нэгэнт гарсан хойно, бие халаалтын өрөөнд ороход намайг ялсан америк охин хана цохиод уйлж байна билээ.
-Юу гэж?
-“Би хожигдсон шүү дээ, хожигдчихоод ялалт авчихлаа” гээд уйлаад байсан. Тэгсэн дасгалжуулагч нь “Яах вэ дээ, аварга болоход ганц хоёр луйвар байдаг шүү дээ” гээд аргадаж байна билээ.
-Тэр тулааны ерөнхий шүүгчээр америк хүн байсанд олон мэргэжилтэн дургүйцсэн юм билээ ...
-Америк шүүгч шүүсэн гэдгийг тэмцээний дараа хүнээс олж дуулсан.
-Та хоёрын тулаан өндөрлөхөд таны багш Л.Энхбаатарт бусад орны дасгалжуулагчид баяр хүргэсэн. Тэгэхээр яах аргагүй л шүүгчийн булхай орсон байна ...
-Шүүгчийн шийдвэр гарахын өмнө бусад орныхон багшид баяр хүргэсэн гэсэн. Намайг рингэнээс буухад Итали, Румыний дасгалжуулагч, тамирчид баяр хүргэж, “Чи ялсан” гэж урам хайрласан. ОУБХ (AIBA)-ны сайтад тэмдэглэснээр “Медаль хүртэх магадлалтай тамирчид эхний өдөр ялагдлаа” гэж намайг ч бас онцолж бичсэн байна билээ.
-Та ДАШТ-ээс сарын өмнө Инчёны Азийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэн. Хоёр том тэмцээн ойрхон болсон болохоор их ядарсан байх ...
-Инчёны Азийн наадмаас ирээд сэргэлт авч чадалгүй ДАШТ-д оролцсон.
-Та Азийн спортын наадамд өндөр амжилт гаргаснаар олны анхааралд өртсөн шүү. Энэ тухай сонирхуулаач ...
-Эхний тойрогт Балбын бокчин Мину Гурунгийг гурав тоолуулж, техникийн илт давуугаар хугацаанаас нь өмнө буулгаж авсан. Хоёрдугаар тойрогт Шри-Ланкын тамирчинг 3:0-ээр ялж, мөнгөн медалийн төлөөх тулаанд Казахстаны Жайна Шекербековад 0:3-аар ялагдсан. Казахстан улс их мөнгө хаяж, тэр хэрээрээ хариу амжилт авч чадаж байна. Гэсэн ч манайхан Казахстаны боксчидтой эн тэнцүү тулалддаг. Хэрэглэл материал хангамж өндөр хэрнээ манайхнаас онцгойрсон юм байхгүй билээ.
-Танд бэлтгэл хангагч байна уу?
-Монголд эмэгтэй боксчдын бэлтгэл хангагч тааруу. Жингийн тамирчидтай байнга бэлтгэл хийх нь сөрөг үр дагавартай. Нэгэн хэмнэлд баригдана. Би голдуу эрэгтэйчүүдтэй бэлтгэл хийдэг. Ер нь өөрөөсөө түвшин дээгүүр, ур чадвартай тамирчидтай бэлтгэл хийж байж амжилт ахина.
-Тамирчин хүн өөрийнхөө ур чадвар, арга туршлагыг мэдрэх нь чухал. Энэ талд юу хэлэх вэ?
-Сэтгэл зүйгээ өөртөө тохируулан тодорхой хэмжээнд бэлтгэдэг. Би өөрийнхөө жинд зуны олимпийн наадмаас медаль хүртсэн дөрвийн гуравтай нь хүч үзсэн. Ганц хоёрхон оноогоор л ялагдсан. Өөрийгөө хатуу сугалаа татдаг, азгүй гэж зэмлэх нь ч хаашаа юм. Хүссэн зорилгодоо хүрэх тохироо нь нэг л бүрдэж өгөхгүй л байна.
-2012 оны зуны олимпийн наадмын хөтөлбөрт боксын эмэгтэйчүүдийн ангилал нэмэгдсэн баярт өдрийн дурсамжаа эргэн санахгүй юу?
-Л.Энхбаатар багш маань 2010 оны нэг бэлтгэлийн дараа бидэнд “Та нар хүлээж бай, яг одоо ОУБХ (AIBA) хуралдаж байна. Энэ хурлаас боксын эмэгтэйчүүдийн ангилал олимпод багтах эсэхийг шийдвэрлэх юм. Орох магадлал өндөр байгаа шүү” гэж хэлэхэд боксын зааланд 20 орчим тамирчин хүлээсэн. Тэгтэл багш маань хаалга татав уу, үгүй юу “Бид тэнцчихлээ” гээд хашгирсан. Тэгэхэд зааланд байсан охид баярлаад хоорондоо тэврэлдэн уйлцгаасан юм.
-Риогийн олимп эхлэхээс 1.5 жилийн өмнөх сэтгэл зүй ямар байна вэ?
-Найзууд маань “Чи ер нь өөрийгөө лам, бөөд даатгуул. Чи том тэмцээнд дандаа хатуу сугалаа татдаг. Их зорилгын төлөө тэмүүлж буй хүн их бага хэмжээгээр шүтлэгтэй байх хэрэгтэй” гэж хэлсэн. Би ч тэмцээн уралдаанд явахдаа “Намайг аргалаад өг” гэж ганц ч удаа засал хийлгэж байгаагүй. Манай хамаатны эгч бөө. Эгчээсээ хүмүүсийн хар, цагаан хэл амнаас намайг хол байлгахыг л хүсдэг. Түүнээс биш “Тэмцээн уралдаанд явах гэж байна, та надад засал хийгээд өг” гэдэггүй.
-Та 27 настай юу?
-Тийм.
-Тэгвэл ирэх жил хичээх хэрэгтэй юм байна даа?
-Юу гэж “Нас чинь талийлаа” гэх гээд байна уу. Боксын спортод эмэгтэй хүний өндөр амжилт үзүүлэх мөчлөг нь 30-аас дээш насанд тохиодог. 34-35 настай хүүхнүүд ДАШТ-ээс медаль хүртэж байна. За яах вэ, зарим талаараа таны хэлж байгаа үнэн. “Рио 2016” миний эхний бөгөөд эцсийн олимп байх вий гэж нэг бус удаа бодож байсан. Юмыг яаж мэдэх вэ гэр бүл, үр хүүхэдтэй болчихоод 2020 оны олимпод хүч үзэж байхыг хэн байг гэх вэ.
-Инчёнд луйвардуулдаг өнөөх Сарита хүүхэдтэй хэрнээ залуустай ана мана үзээд л байна ...
-Тийм шүү. Бас ДАШТ-ий таван удаагийн аварга Мери Ком гурван хүүхэдтэй, 30 нэлээн гарсан ч үзэлцээд л байна. Эмэгтэй боксчны нас явах тусам санаа, арга барил, сэтгэл зүй нь улам ирлэгддэг шиг байгаа юм. Би кино үзэх их дуртай. “Рокки Бальбао” гэдэг кинонд бол бүр ч нугасгүй.
-Хэдэн удаа үзсэн бэ?
-Тоогоо алдсан (инээв).
-Та багш мэргэжилтэй байх аа?
-Тийм ээ. МУБИС-ийг 2010 онд спорт аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Сургуульдаа хоёр жил ажиллаад өнгөрсөн жил чөлөө авсан.
-Кросст хэр гүйдэг вэ?
-Талын кросст эхний гуравт ордог. Уулын кросст ч давгүй гүйчихдэг. Т.Болортуул, О.Сувд-Эрдэнэ хоёр кросст сайн шүү.
-Та аль талаараа өрж тулалддаг вэ?
-Баруун гараараа бичдэг ч солгой өрөлттэй. Хуурамч өрөлттэй гэх үү дээ.
-Санаанаас гардаггүй тэмцээн гэвэл ...
-2012 оны ДАШТ-д ялагдахад их харамссан. Тэгээд 2014 оны ДАШТ-д заавал түрүүлнэ гээд бэлтгэл сургуулилтаа сайн базаасан ч харамсалтайгаар ялагдаад сэтгэлээр унасан. ДАШТ-д дөрвөн удаа оролцоод амжилт үзүүлж чадаагүйдээ жаахан гутарч, багшдаа “Одоо спортоо орхиё, цаг хугацаа хайран байна” гэхэд багш маань “Чи юу ярина вэ, ядаж 2016 оны олимпод орох хэрэгтэй” гэсэн. Л.Энхбаатар багш маань биднийг их ойлгодог л доо.
-Таны тулааны арга барилыг сонирхож болох уу?
-Өрсөлдөгчөө ихэвчлэн өөр рүүгээ дуудаж тоглодог. Урд гарын хажуу, хойд гарын шулуун цохилттой. Би Инчёнд Балбын тамирчныг хойд гарын шулуун цохилтоор хэд хэд тоолуулсан.
-Эмэгтэйчүүдийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Өнгөрсөн жил гуравдугаар сарын 8-нд Эрдэнэтэд кросст гүйж байсан. Чулуунтөмөр ах санаачлан манай эрчүүд орой нь биднийг бялуу тэргүүтнээр дайлсан, их сэтгэлтэй шүү. Энэ жил ээжийгээ баярлуулах бодолтой байгаа.
-Ээж тань ямар ажил эрхэлдэг вэ?
-Цэцэрлэгийн багш. Хүмүүс “Намайг ээжтэйгээ их адилхан” гэдэг. Ээж маань залуудаа хөнгөн атлетикиар хичээллэдэг байсан юм билээ.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Намайг өдий зэрэгт хүргэсэн аав, ээж, миний дэргэд цаг ямагт хамт байж, сэтгэл зүрхээрээ дэмждэг Л.Энхбаатар багшдаа баярлаж явдгаа хэлэхийг хүсч байна. Түүнчлэн “Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч Д.Баттулга, “Империал Кастл” компанийн захирал Мөнхбаяр, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн хамт олон, Монголын боксын холбооны удирдлагууд, шигшээ багийн дасгалжуулагчиддаа баярлаж явдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
-Баярлалаа.
Д.Жавхлан