Жил бүр уламжлал болгон зохиодог Facebook-ийн “F8 хөгжүүлэгч нарын чуулга” өнгөрсөн шөнө эхэллээ. Хэдийгээр аппликейшн бүтээгч, хөгжүүлэгч нарт ихэнх мэдээлэл нь ханддаг ч гэсэн Facebook-ийн хэрэглэгчдэд хамаатай олон зүйлс яригдсан юм.
Хэрэглэгчид гэрэл зураг, GIF өргөтгөлтэй хөдөлгөөнт зураг, дуу хөгжим илгээж болно
Компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг хоёр өдөр үргэлжлэх чуулгын эхэнд Facebook Messenger хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар мэдэгдлээ. Хэрэглэгчид гэрэл зураг, GIF өргөтгөлтэй хөдөлгөөнт зураг, дуу хөгжим илгээж болох бөгөөд ESPN, цаг агаар зэрэг тусгай аппликейшнүүдтэй хоршин ажиллахаар болжээ.
Үүнээс гадна Facebook-ийн дүрс тоглуулагч, аппликейшнд анализ хийх программыг шинэчилсэн байна. Харин хамгийн гол нь компани “Интернетэд холбогдсон зүйлс” ажиллагаанд мөн нэгдэж байгаа тухай мэдэгдлээ.
Хэрвээ та Цукербергийн яриаг үзэж чадаагүй бол хэрэгтэй бүх мэдээллийг нэг дороос:
FACEBOOK MESSENGER ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БУЮУ БАРАГ Л УТАС...
Цукербергийн ярьсан зүйлсээс хамгийн чухал нь бидний хувьд “Facebook Messenger” байх. Нийгмийн сүлжээний хамгийн том сайтын харилцах хэрэгсэл болсон энэ аппликейшн одоо бүхнийг холбох “Том Залуу” болжээ.
Хэрэглэгчид зөвхөн ярилцахаас гадна маш олон зүйлсийг энэ үйлчилгээгээр дамжуулан ашиглах юм. Ирээдүйд аппликейшн хөгжүүлэгчид кино тасалбар захиалах аппликейшнд “Facebook Messenger”-ийн товчлуурыг нэмлээ гэж бодоход хэрэглэгч тасалбар авсныхаа дараа кино хаана, хэзээ гарах, ямар кино гээд бүх дэлгэрэнгүй мэдээллийг шууд Facebook-т байгаа найзуудтайгаа хуваалцах аж.
Гэхдээ эхний ээлжид Facebook Messenger-ийн гэрэл зураг, энтертайнмент чиглэлийн шинэчлэлт хэрэглэгчдийн анхаарлыг татах нь дамжиггүй. Зарим хөгжүүлэгчид аппликейшнд тусгайлан зориулсан программ бичих бол зарим нь өөрсдийн аппликейшн дээр Messenger товчлуурыг нэмэх юм.
FACEBOOK MESSENGER БИЗНЕС
Messenger бизнес гэх шинэхэн горим нь хэрэглэгчийг шууд борлуулагч, үйлчилгээний байгууллагатай харилцах боломж олгох юм. Ингэснээр та шууд зурвас бичээд л захиалга өгч, бараа хүргүүлж болно.
Түүнчлэн хүмүүс аливаа компаниуд ялангуяа хэрэглэгчдэд үйлчлэх байгууллагуудтай хувийн яриа өрнүүлэх аж. Үүний ачаар та хүссэн зүйлсээ асууж богино хугацаанд хариу авах юм.
“БӨӨРӨНХИЙ БИЧЛЭГ”
Зүүн дээд буланд байх товчлуураар олон талаас нь хараарай. Тун удахгүй Facebook ийм бичлэг оруулдаг болно
Компани өнгөрсөн шөнө сайтын дүрс бичлэг тоглуулах программ хэрхэн өөрчлөгдөх талаар ярилаа. Нэгдүгээрт нэг их удахгүй та Facebook дээрээ “Бөөрөнхий бичлэг” буюу 360 градусын өнцгөөр авсан дүрс бичлэг байршуулж, үздэг болох нь.
Тухайн бичлэгийг ямар ч нэмэлт програмгүйгээр үзэж болох бөгөөд виртуал төхөөрөмжөөр үзэж болно гэжээ. Мэдээж хэрэг виртуал ертөнцөд цахиур хагалж байгаа Oculus Rift гэдэг мундаг салбартай тэд үүнийг мартаж хэрхэн болох билээ.
ДҮРС БИЧЛЭГИЙГ EMBED ХИЙЖ, СЭТГЭГДЭЛ ТАНЬ СУРАГГҮЙ АЛГА БОЛОХГҮЙ
Нэгдүгээрт Facebook-ийн уламжлалт дүрс тоглуулах программ өөрөө шууд бичлэгийг “embed” хийдэг болно. Мэдээж хэрэг та Facebook дээрх бичлэгээ угаасаа л “embed” хийж болдог гэж гайхаж болох юм.
Гэхдээ энэхүү шинэчлэлт нь компани Youtube цаашлаад Google-тэй өрсөлдөх арга эрэлхийлж байгаа хэрэг аж. Түүнчлэн та ямар нэг сайт дээр Facebook хаягаараа холбогдон сэтгэгдэл бичлээ гэхэд одоо шууд таны “Timeline” дээр харагддаг болох юм байна.
АППЛИКЕЙШНД АНАЛИЗ ХИЙХ НЬ
Компанийн танилцуулсан шинэ “Аппликейшн анализ” хийх хэрэгсэл нь хөгжүүлэгчдэд хэрэглэгчдээ болон өөрсдийн зах зээлийг ойлгоход илүүтэй туслах аж. Жишээ нь ямар насны, ямар хүйстэй хүмүүс аппликейшнийг нь татаж, тэд ямар давтамжтайгаар ашиглаж байна вэ, гэх мэт мэдээллийг дэлгэрэнгүй харуулах юм.
ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДСОН ЗҮЙЛС
Facebook бусад олон технологийн компаниудын адил “Интернетэд холбогдсон зүйлс” буюу ухаалаг хөргөгч, гараашийн хаалга гэх мэт таны утастай шууд интернетээр холбогдож, та хаанаас ч удирдаж болох технологид зориулан “Программ хангамж хөгжүүлэгчдэд зориулсан хэрэгсэл” гаргажээ.
Тэд хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан аппликейшн хөгжүүлэх “Parse” гэдэг багцыг танилцуулсан юм. Ингэснээр хөгжүүлэгч нарт илүү хялбар болох аж.
“Интернетэд холбогдсон зүйлс” гэдэг нь ерөнхийдөө “Ухаалаг термостат”, гараашийн хаалга, ухаантай ус буцалгагч, шүдний сойз, теннисний цохиур гээд сүлжээнд холбогддог л бол юу ч байж болно.
Эдгээр төхөөрөмжүүд нь хэрэглэгчийн ямар зуршилтай болохыг тодорхойлох чадвартай бөгөөд ямар нэг аппликейшний тусламжтай таны амьдралын хэмнэлийг сайжруулах зорилготой.
Хэдийгээр яагаад Facebook өнөөдөр ийнхүү “Интернетэд холбогдсон зүйлс” гэх технологид анхаарлаа хандуулж байгаа нь тодорхойгүй ч магадгүй нэг өдөр та Facebook-тээ ороод гэрийнхээ хаалгыг хааж, кофе чанадаг болох ч юм билүү.