Оросыг удаа дараа буруутгасны эцэст Донбасст Оросын цэрэг байхгүй, Оросын анги нэгтгэлүүдтэй цэргийн ажиллагаа явагдаагүй гэдгийг Украины Ерөнхий штаб хүлээн зөвшөөрчээ.
Украины Ерөнхий штабын дарга Виктор Муженко “Одоогийн байдлаар Украины арми Оросын армийн анги нэгтгэлүүдтэй тулалдаагүй” хэмээн тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ерөнхий штабын даргын өгүүлснээр Донбасс дахь цэргийн ажиллагаанд ОХУ-ын зарим иргэд, хууль бус зэвсэгт нэгтгэлүүдийн гишүүд байж мэдэх Оросын цэргийн албан хаагчид тулаанд оролцож байгаа тухай тодорхой болсон гэнэ.
Энд дуулгахад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Оросыг тусгаар тогтносон Украины нутаг дэвсгэр дээр цэргийн ажиллагаанд оролцож байгаа гэж буруутгасны дараа ОХУ-ын Төрийн Думын Олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков Украинд ОХУ-ын цэргийн хүч тулааны ажиллагаанд оролцож байгааг батлах баталгааг шаардсан юм.
Түүнчлэн үүнээс өмнө ОХУ Украйны дорнод хэсэг дэх үйл явдалд ямар ч оролцоогүй, техник, зэр зэвсэг босогчдод нийлүүлээгүй, Украины дотоод сөргөлдөөний оролцогч тал болоогүй харин Украин улс улс төр, эдийн засгийн хямралаа даван туулна гэж найдаж байдаг талаар удаа дараа мэдэгдэж байлаа.
Эх сурвалж: mk.ru