“Исламын улс” бүлэглэл өнгөрсөн онд улам идэвхжиж, улмаар Ирак, Сири улсын томоохон хотуудыг эзэлж, хяналтаа тогтоогоод байсан.
Тэгвэл хэт даврагчид Ирак дахь хяналтын газар нутгийн 30 хувийг алдсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади нар хамтарсан мэдэгдэлдээ дурдсаныг иш татан РИА Новости мэдээллээ.
АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хэт даврагчдын байршилд цохилт өгч байгаа билээ. 2002 онд Жорж Буш Иракт цөмрөн орсноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч шинээр цэргийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг тавьж байгаагүй юм.
“Исламын улс”-ын эсрэг эвсэл одоогийн байдлаар 3200 цохилт өгсөн бөгөөд үүний үр дүнд хэт даврагчдын 75 танк, 285 хуягт машин, газрын тос боловсруулах 151 байгууламж зэрэг 5780 обьектийг устгажээ.
Сануулахад АНУ-аас ахлуулсан хэт даврагчдын эсрэг эвсэлд Их Британи, Ирак, Австрали, Бахрейн, Бельги, Канад, Дани, Египет, Франц, Герман, Итали, Иордан, Кувейт, Нидерланд, Норвеги, Катар, Саудын Араб, Испани, Турк, Арабын нэгдсэн Эмират гэсэн 21 улс багтдаг байна.
Эх сурвалж: РИА Новости