Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11-12-нд “Арвагар хээр” холбооноос сумын алдарт уяачдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус аймагт одоогоор 698 сумын алдарт уяач байдгаас анхдугаар зөвлөгөөнд 470 нь оролцжээ. Хархорин, Уянга, Хайрхан дулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын алдарт уяач нар хүрэлцэн ирлээ. Энэхүү зөвлөгөөний ерөнхий ивээн тэтгэгчээр Өвөрхангай аймгийн Зүйл сумын уугуул, “Арвагар хээр” холбооны тэргүүлэгч Сүхбаатарын Дэмчиг ажиллаж, зохион байгуулагчаар “Арвагар хээр” холбоо ажилласан юм.
Сумын алдарт уяачдын зөвлөгөөний эхний өдөр Монгол түмний “Морины их шүтээн” цогцолборт мөргөж, дурсгалын зураг татуулж, хурдан морины дуудлага худалдаа болсон юм. Харин хоёр дахь өдөр буюу ням гаригт зөвлөгөөн аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжилсэн. Энэхүү зөвлөгөөний хуралд УИХ-ын гишүүн, Монгол улсын тод манлай уяач Г.Батхүү, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, “Арвагар хээр” холбооны ерөнхийлөгч Л.Бат-Орших, тэргүүлэгч С.Дэмчиг нар үг хэлж, уяачдынхаа саналыг сонслоо.
Мөн энэхүү хурлын үеэр олон уяачид төрийн одон, хүндэт медаль, тэргүүний ажилтан, холбооны шагналаар шагнагдсан юм.
Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудалд:
1.Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2.Монгол адуу эрлийз адууг хольж уралдуулах нь зөв үү
3.Үндэсний их соёлоо хайрлан хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа сэдвээр уяачдын санал бодлыг сонссон юм. Мөн зөвлөгөөний дараа уриалга гаргаж, бусад аймгуудад хүргүүлэх талаар ярилцлаа.
Энэхүү зөвлөгөөнөөс уяачид дараах саналд нэгджээ. Үүнд:
1.Эрлийз, монгол морьдыг тусад нь уралдуулдаг болгох.
2.Одоогийн дүрэм журмаар Сумын алдарт уяач болохын тулд 20-25 жил зарцуулна гэсэн тооцоо гарсан байна. Тэгэхээр энэ заалтыг уян хатан болгож зөөлрүүлэх шаардлагатай байгаа.
3.Улсын наадамд айрагдсан сумын уяачийг дүйцүүлэн бодож байх талаар журамд тусгаж өгөх ёстой. /Бог малыг бодод шилжүүлдэгтэй адил/
4.Морь унаач хүүхдийн асуудал. Бага насны хүүхдээр морь унуулахыг эсэргүүцэгчид олон байдаг. Монгол адуу дунджаар 250 кг байдаг. Харин европ адуу 500-600 кг жинтэй байдаг. Том биерхүү болохоор насанд хүрсэн хүмүүс унаж уралддаг. Харин монгол адуу жижиг болохоор том хүнийг даахгүй. Нөгөө талаараа адууны соёл нь хөдөөд эрчүүдийг тогтоон барих нэг хүчин зүйл болдог тул үүнийг нь хүндэтгэх ёстой. Хөдөөгийн иргэд охидоо сургууль соёлд явуулдаг. Эрэгтэй хүүхдүүд голдуу малаа хариулаад үлддэг. Бууриа сахиж үлдсэн залуусын хувьд морь уралдуулах нь нэгэн төрлийн баясал цэнгэл болдог. Иймд адууны соёл нь өөрөө хүнээ тогтоох нэг хүчин зүйл болж байгааг харгалзан үзэх ёстой.
5.Зөвлөгөөнөөс уриалга гаргасан бөгөөд үүнийг удахгүй бүх аймгийн уяачдын холбоонд хүргүүлэхээ мэдэгдсэн.