Монгол хүн зөвхөн биеийн хүчний спорт төдий бус оюун ухааны чадамж, урлахуйн авьяасаараа дэлхийд чансаатайг харуулсан нэгэн бахархам үйл явдал саяхан Японы Токио хотод боллоо.
Комик /Манга/ урлагийн өлгий нутаг болох Япон улс жил бүр Олон улсын Манга шагналын эзнийг тодруулдаг бөгөөд энэ удаад манай уран бүтээлч Н.Эрдэнэбаяр Гран при шагналыг хүртсэн байна.
Тус наадамд 46 улсын 317 уран бүтээлч оролцсоноос тэрбээр “Бумбардай” бүтээлээрээ ийн тэргүүн байр эзэлжээ.
Өсвөр насны хүүхдүүдэд Монголын уламжлалт нүүдлийн соёлыг хамгаалахын ач холбогдол, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлыг түгээх зорилготой уг комик нь одоогоор есөн цуврал хэвлэгдээд байгаа бөгөөд үргэлжилж 108 боть гаргахаар төлөвлөсөн байна.
Н.Эрдэнэбаяр нь 2004 оноос Манга бүтээж эхэлсэн бөгөөд 10 жилийн хугацаанд энэ чиглэлээр 100 гаруй ном гаргасан аж.
Түүний 2005 онд гаргасан “300 тайчууд” бүтээл нь түүнийг мэргэжлийн Манга зохиолч болохыг харуулсан талаар мэргэжилтнүүд ярьж буй юм. Мөн 2011 онд бүтээсэн Эрлэг номун хааны отгон хүүгийн адал явдлыг өгүүлэх “Бонгын адал явдал” номыг олон нийт мэдэх билээ.
Олон улсын Манга шагналыг эзнийг найм дахь жилдээ тодруулж байгаа бөгөөд Японы комик урлагийг гадаад орнуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уран бүтээлчдийг шагнан урамшуулах зорилгоор Японы гадаад хэргийн яамнаас уг арга хэмжээг зохион байгуулдаг ажээ.