Хаврын улиралд нарны илч ихэсч, өдөр уртсах нь бие махбодид өөрчлөлт гардаг. Тухайлбал, бие хүндэрч нозоорох, өдрийн цагт нойр их хүрдэг ч шөнийн цагт нойргүйдэх, амархан ядрах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж хүн бүрт илэрдэг. Энэ үед та биед ачаалал багатай дасгал хөдөлгөөн хийх, зөөлөн иллэг хийлгэж биеийн алжаал ядаргаагаа тайлан, ходоод цөсөө угааж, цэвэрлэх хэрэгтэй. Учир нь энэ улиралд хүний биеийн дархлаа суларч, ходоодны үйл ажиллагаа буурдаг талаар “Сумади” эмнэлгийн эмч, анагаах ухааны докторант Р.Молор зөвлөж байна.
Өдөр унтах, их идэх, хоолоо хэт сойх хэрэггүй. Учир нь өдөр унтсанаар шөнийн нойрыг багасган, идэвхтэй амьдралын хэвшил алдагдаж, ядаргааг нэмэгдүүлж дархлаа эсэргүүцэл, биеийн дасан зохицлыг алдагдуулдаг. Тиймээс та ажил, амралтын дэглэмээ зохицуулж, сэтгэл зүйн талаас өөрийгөө тайван байх нөхцөлийг бүрдүүлээрэй. Хүний биед өвчин орох үүд буюу гүйх сүв гэж байдаг. Энэ нь өвлийн улиралд гадна сав ертөнцийн эрхээр хаалттай байгаад хавар нээгддэг тул аливаа зүйлийн халдварт өвчний дэгдэлт ихэсдэг талтай. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд биеийн дархлаа эсэргүүцлийг дэмжих хүнсний болон эмийн зүйлийг хэрэглэх нь чухал.
Амин дэм, эрдэс бодис, шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнээр ихэвчлэн шөлтэй хоол хийж идэх нь ходоодны шингэц, биед хэрэгцээт бодисийн солилцоог идэвхжүүлэхэд хэрэгтэй. Мөн аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд уламжлалт эмийн сэргийлэлт гэж бас чухал. Гэхдээ эмчийн зааврын дагуу хүн бүрт тохирсон, өвөрмөц чанарыг нь тооцсон эмийн урьдчилан сэргийлэлт хамгийн үр дүнтэй.
Аливаа өвчин эмгэг хүний биеийн дасан зохицох чадвар суларч буй эгзэгтэй мөчид гарч ирдэг болохоор хүйтэн сэрүүний улирлаас халуун дулаан уур амьсгалд шилжиж буй энэ үед өдрийн цаг агаарын байдлыг харж хий, шар бадганы цагаар барих буюу өглөөд хөнгөн, өдөрт нимгэн, оройд дулаан хувцаслах хэрэгтэй. Үүнийг тооцолгүй тухайн өдрийн турш нэг хэвийн нимгэлж эсвэл дулаалах нь хөлрөх, хөлөрсний дараа даарах гэмтэй. Үүнээс болж биеийн дасан зохицох чадвар алдагдан халдварт болон халдварт бус өвчин тусах аюултай. Халдварт бус өвчин тусах нь ихэвчлэн биед байх архаг хууч гэм буюу тухайн эрхтний үйл ажиллагаа суларсан үед тохиох нь элбэг байдаг. Тиймээс та бүхэн хаврын улиралд биеэ эмчид үзүүлэн улирлын үзлэг шинжилгээг хийлгэж заншаарай.
Р.Оюун