Одоо ажиллаж байгаа нүүрс, хийн цахилгаан станцын үйл ажиллагааны зардал ирэх таван жилд нар, салхины цахилгаан станц шинээр барих өртгөөс үнэтэй болно гэж “Bloomberg New Energy Finance” таамаглаж байна.
Одоогоор эрчим хүчний эх үүсвэр дундаа хамгийн хямд нь нар, салхины эрчим хүч байгааг шинэ гаргасан тайландаа тусгажээ. Өөрөөр хэлбэл энэ хоёр эх үүсвэрээс гарган авсан эрчим хүчний өртөг 2019 оны байдлаар шатах түлшнээс хямд болсныг “Lazard” компанийн судалгаа харуулж байна. Тухайлбал: салхин цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлийн өртөг татаасгүйгээр мегаватт цаг нь 26 ам.доллар байгаа бол нарны цахилгаан станцынх 29 ам.доллар хүрчээ.
Хэдий тийм боловч нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ 70-80 хувиар давахгүй гэж “Bloomberg New Energy Finance” тооцоолсон байна. Иймд хүлэмжийн хийн ялгаруулалтыг цаашид бууруулах санаачилгын хүрээнд тээврийн бизнес өөрчлөгдөх хандлагатай байгаа аж.
Түүнчлэн ган төмрийг дахин боловсруулах нь шинээр үйлдвэрлэхээс тав дахин бага хүлэмжийн хий ялгаруулдаг болохыг “Bloomberg New Energy Finance”-ийн шинэ тайланд онцолжээ.
Б.Төгсбилиг