Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг мэдэгдлээ.
Гэнэтийн энэ шийдвэр олон хүнийг гайхшруулав. Зарим иргэн энэ шийдвэрийг талархан хүлээж авсан бол зарим нь цагаа олоогүй шийдвэр гэж дүгнэлээ.
Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд үг хэлэхдээ "Хэрээ мэдэж, хэмжээндээ яриарай. АН-ынхан эхлээд өөрсдийнхөө асуудалд үнэлэлт дүгнэлт хий. Дараа нь бусад намын тухай ярих хэрэгтэй. Би дараа дараагийн Ерөнхий сайд нарт үлгэр жишээ болох зорилгоор, улс төрийн соёл бий болгохын тулд энэ шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол Улс ялна. Цаашид би УИХ-ын гишүүний хувиар үгээ хэлнэ. Ерөнхий сайд хамаагүй ярьж болохгүй тул би олон удаа үгээ залгисан. Хэн ямар ёс зүйгүй үйлдэл гаргасныг ний нуугүй ярина, илчилнэ. Намайг хэн ч худалдаж аваагүй тул би үгээ чөлөөтэй хэлдэг юм" гэв.
Ерөнхий сайдын мэдэгдлийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.