Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрдүүлсэн Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулж, УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.
Өмнөх Засгийн газрын 50 хувь буюу нийт найман сайд улиран томилогдсон. Тэдний нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа. Удам дамжсан статистикч сайд гэгддэг А.Ариунзаяаг өмнөх сайд нь дорвитой ажил хийхгүй байна хэмээн шүүмжиллээ.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгоно, ядуурлыг хоёр дахин буулгана гэж орсон. Эдгээр ажил руу ормоор байна
УИХ-ын гишүүн С.Чинзориг “А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч үг асуугаагүй, хатуухан үг хэлээгүй. Анзаарсан бол бусад сайд нарыг нэлээн чимхээд л байсан. Залуу хүн миний оронд ажиллаж эхэлсэн тул сураг, дадлага олог гээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажил явуулдгаа болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажилтай, орлоготой болгох ажил бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгоно, ядуурлыг хоёр дахин буулгана гэж орсон. Эдгээр ажил руу ормоор байна. Зургаан сар таныг ажиглалаа. Яамны бүтэц хийнэ, төрийн албан хаагчдыг халж солино гэж бужигнуулдгаа болимоор байна. Өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл хатуу шаардлага тавина, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө” гэсэн юм.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн өмнөх танхимуудаас насны хувьд залуу, төрийн алба хашиж үзээгүй хүмүүс ч бий тул энэ тал дээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг анхаарч, зааж зөвлөхийг тэрбээр мөн захисан юм. Шинэ сайд нар яамны бүтцийг өөрчилж, халаа сэлгээ хийдэг байдлыг зогсоохыг мөн Ц.Нямдоржоос хүслээ.