ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Бид 316 сэжигтэй тохиолдол илрүүлж тусгаарласан. 78 хувь амьсгалын замын цочмог халдвартай байсан. Сүүлийн 7 хоногт 4 халдвар батлагдсан. Батлагдсан тохиолдлууд 2-13 хоногийн дараа, 1-6 удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Халдвар авсан 42 иргэний 60 хувь нь ОХУ-аас, бусад нь 11 улсаас ирсэн. 35 хувь нь эрэгтэй, 65 хувь нь эмэгтэй. 11-65 насныхан байна. 40 хувь нь хөнгөн, 7.3 хувь нь хүнд буюу маш хүнд. Сүүлийн 3-4 иргэн нэлээд хүнд ирсэн.
Зөөвөрлөгдсөн ирсэн халдвартай иргэдийн 15 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүс 14 хоног сувилалд ажиглалтын байранд байх хугацаандаа 2, гэрийн тусгаарлалтад байхдаа мөн 2 удаа шинжилгээ хийлгэнэ. Эдгэрсэн 15 хүнээс тав нь сувилалд, 2 хүн халдварт, 2 хүн гэрт, 7 хүн гэрийн ажиглалтаас гарсан.
Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн. Улсын хэмжээнд Вирус судлалын 6 лаборатори ажиллаж байна. Дархан-Уул, Ховд, Дорнодо тус бүр нэг, ХӨСҮТ-д 2, ЗӨСҮТ-ийн лабораторид коронавирусийн шинжилгээ хийж байна. 12 ажиглалтын байранд 5000 орчим хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний 98 нь ачаа тээврийн жолооч.
ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан гурван онгоцоор өнөөдөр ирнэ. Эхний онгоц бараг хөөрч байгаа болов уу. Оюутнуудыг ирсэн даруйд нь өнөө шөнөдөө шинжилгээнд оруулахаар бэлтгэл хангасан, маргаашнаас шинжилгээний хариуг мэдээлнэ. Оюутнууд халдварын голомтоос, зарим нь халдвартай хүнтэй хавьталд орсон учир эрсдэл өндөртэй. Тиймээс яаралтай шинжилгээ хийж, ангилан ялгаж тусгаарлана. Оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Бага баян, Тоёоко Ин зочид буудлыг бэлдээд байна.
ОХУ-д халдварын тархалт өндөр байгаа. Тэнд хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн, халдварын шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байгаа гэсэн судалгаа бидэнд байна. Эрсдэлтэй хүүхдүүдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана.